ТАНИН МЭДЭХҮЙ

Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл

Манай улсад сүүлийн жилүүдэд интернет, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэхийн сацуу хор уршиг, сөрөг талууд ихэссэн нь харамсалтай. Иймд насанд хүрэгчид цахим орчинд зохистой хэрэглээтэй байхаас гадна хүүхдэдээ интернетийг хэрхэн аюулгүй, зөв ашиглахыг зааж сургах нь чухал юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг /сошиал медиа/ хэрхэн ухаалаг, аюулгүй ашиглаж байгааг яаж мэдэх вэ? Үүний хариултыг мэдэхийн тулд дараах дүрмүүд болон аргачлалыг хэрэглээрэй.

Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл Хадгалах

Ичмээр явдлаа хэрхэн дурсахгүй байх вэ?

Бид амьдралдаа маш олон удаа ичгэвтэр, харамсмаар байдалд ордог. Гэхдээ эргээд харахад инээдтэй ч юм шиг хэрнээ огт мартагддаггүй үйл явдлууд байх нь бий. Харин бид танд тэдгээр таагүй дурсамжуудыг хэрхэн эргэн санахгүй байх аргыг зааж өгье.

Ичмээр явдлаа хэрхэн дурсахгүй байх вэ? Хадгалах

Нас тогтсон хойноо ухаардаг 10 зүйл

Цаг хугацааг хүн төрөлхтний хамгийн чухал зүйл гэдгийг ихэнх хүмүүс нас тогтсон хойноо ойлгох нь бий. Учир нь тэд өнгөрсөн рүүгээ эргэн харж, хайртай дотны хүмүүсээ яагаад үнэлдэггүй байсан юм бол хэмээн гэмшиж, бусдын сэтгэл рүү ус цацаж байсандаа харамсан мэгшдэг юм. Тиймээс та ирээдүйд та сэтгэл амар өтлөхийг хүсэж байвал дараах нийтлэлийг уншаарай.

Нас тогтсон хойноо ухаардаг 10 зүйл Хадгалах

Таныг тодорхойлдог 8 жижиг зуршил

Ажил хэргийн уулзалт, болзоо гээд хаашаа ч явсан бай хамаагүй таны өмссөн хувцас, үг яриа чинь бусдын анхаарлыг маш ихээр татаж байдаг. Ялангуяа хэн нэгнийг дадал зуршлаар нь ямар хүн болохыг бүрэн тодорхойлж болдог гэнэ. Ингээд та бүхэнд хэрхэн харьцаж буй хүнээ үйлдлээр нь шинжиж болохыг зааж өгье.

Таныг тодорхойлдог 8 жижиг зуршил Хадгалах

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо нөхөрлөх боломжгүй вэ?

“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд нөхөрлөл байх боломжтой юу?” гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлддэг. Гэхдээ харилцааны явцад нэг нэгэндээ татагдаж, хайртай болсон хүмүүс цаашдаа нөхөрлөж чадна гэж үү? Мөн дотно харилцаанд орохгүйгээр эсрэг хүйстэнтэйгээ найзлах боломжтой юу? Бид яг одоо энэ асуултуудын хариуг хэлж өгье. Та анхаарлаа нааш нь хандуулаарай.

Эрэгтэй, эмэгтэй хүмүүс яагаад хоорондоо нөхөрлөх боломжгүй вэ? Хадгалах

Түүхийг өөр өнцгөөс харах боломжийг олгосон археологийн 10 олдвор

Бүхий л археологийн олдворууд асар их үнэ цэнэтэй байдаг ч зарим нь бусдаасаа илүү байх нь бий. Бид тэрхүү түүхэн олдворуудын ачаар л сүүлийн хэдэн мянган жилийн турш дэлхий ертөнц хэрхэн өөрчлөгдөж ирсэн болохыг мэдэж чаддаг шүү дээ. Магадгүй одоо бидний хэрэглэж байгаа зүйлс ч ирээдүйд түүх болоод л үлдэх байх. Ингээд та бүхэнд хүн төрөлхтөнд өнгөрсөн үеийг таниулж чадсан ховор олдворуудыг танилцуулж байна. 

Түүхийг өөр өнцгөөс харах боломжийг олгосон археологийн 10 олдвор Хадгалах

Чернобыльд дэлбэрэлт болохын өмнөх болон одоогийн дүр зураг

Гэрэл зурагчин Филип Гроссман нь арван жилийн турш Чернобылийн "Хориотой бүс"-ийн зургийг дарж, баримтжуулан авчээ. Түүнчлэн тэрбээр тус нутгийг анх хараад “Бурхан минь энд үнэхээр аймшигтай зүйл болжээ” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Ингээд Чернобылийн өнөөгийн дүр төрхийг харуулсан гэрэл зургуудтай хамтдаа танилцацгаая.

Чернобыльд дэлбэрэлт болохын өмнөх болон одоогийн дүр зураг Хадгалах

Их зантай хүнийг хэрхэн "буулгаж авах" вэ?

Зөрүүд, их зантай хүмүүстэй харьцах нэлээд хүндрэлтэй байдаг. Учир нь тэдгээр хүмүүс өөрсдийгөө хамгийн шилдэг, бүхнээс илүү гэж боддог юм. Түүнчлэн амиа хичээгч, бусдыг үл ойшоогчдыг тэвчиж амьдарна гэдэг төсөөлснөөс ч хэцүү зүйл байдаг. Тэр ч утгаараа та бүхэнд их зантай хүмүүстэй хэрхэн харилцах талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Их зантай хүнийг хэрхэн "буулгаж авах" вэ? Хадгалах

Брэндүүдийн нэрийг зөв дуудаж сурцгаая!

Гадны бүхий л алдартай брэндүүдийн бүтээгдэхүүнийг манай орноос олох боломжтой болсныг дагаад тэдгээрийн нэрийг буруу дуудах үзэгдэл олширчээ. Учир нь тансаг бөгөөд энгийн хэрэглээний чанартай брэндүүдийн ихэнх нь франц, герман мэтийн дуудахад төвөгтэй нэртэй байх нь элбэг. Ингээд та бидний хамгийн ихээр буруу дууддаг нэрүүдийг залруулан хүргэж байна.

Брэндүүдийн нэрийг зөв дуудаж сурцгаая! Хадгалах

Хосуудын харилцаанд сайнаар нөлөөлдөг хардалтын төрлүүд

Эрчүүд үзэсгэлэнтэй, анхаарал татам эмэгтэйтэй хамт байхдаа өөрийг нь араар тавих вий хэмээн эмээдэг бол эмэгтэйчүүд нийгэмд амжилттай яваа нөхөр, найз залуугаа сэм сэмхэн хардах нь бий. Үүнтэй холбоотойгоор эрдэмтэд хүнд 4 төрлийн хардалт байдаг болохыг тогтоосон  бөгөөд бид хайр дурлалын харилцаанд орсон үедээ тэдгээрийг бүгдийг нь мэдэрдэг байна. Харин тэрхүү төрлүүдээс 2 нь хосуудын харилцаанд сайн нөлөөтэй гэнэ.

Хосуудын харилцаанд сайнаар нөлөөлдөг хардалтын төрлүүд Хадгалах

Хүнийг амархан мартах 8 арга

Та хэн нэгнийг байнга бодож, өөр хүнтэй танилцмаар байгаа хэдий ч одоог хүртэл анхны алхмаа хийж чадахгүй л байна уу? Мөн хуучин үерхэж байсан залуу, бүсгүйнхээ профайл руу өдөр бүр орж, түүнийг хэрхэн мартах аргаа мэдэхгүй байна уу? Тэгвэл сэтгэл судлаач Кейт Стюартын үзэж байгаагаар энэ нь бидний тархинд суурилагдсан химийн урвалтай холбоотой байдаг гэнэ. Гэхдээ та дараах алхмуудыг хийснээр амьдралаасаа аль хэдийн явсан хүмүүсийг мартаж чадна гэдэгт итгэлтэй байна.

Хүнийг амархан мартах 8 арга Хадгалах

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр

Хүний амьдралд маш олон хэцүү асуудлууд тохиолддог. Гэхдээ бид заримдаа тэдгээр үйл явдлуудад хэрхэн хандаж, яаж шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл та доорх үгсийг үргэлж өөртөө хэлж, сануулж байгаарай. Энэ нь танд хүнд хэцүү үеийг даван туулахад чинь бага ч гэсэн туслах болно. Ямартай ч мөнхийн зовлон гэж байдаггүй учраас юу ч болсон өөртөө итгэлтэй байж, аз жаргалаа даллан дуудаж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр Хадгалах