Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл

Манай улсад сүүлийн жилүүдэд интернет, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэхийн сацуу хор уршиг, сөрөг талууд ихэссэн нь харамсалтай. Иймд насанд хүрэгчид цахим орчинд зохистой хэрэглээтэй байхаас гадна хүүхдэдээ интернетийг хэрхэн аюулгүй, зөв ашиглахыг зааж сургах нь чухал юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг /сошиал медиа/ хэрхэн ухаалаг, аюулгүй ашиглаж байгааг яаж мэдэх вэ? Үүний хариултыг мэдэхийн тулд дараах дүрмүүд болон аргачлалыг хэрэглээрэй.

Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бодитоор амьдрах

Та хүүхдээ сайхан /бүрэн дүүрэн/ амьдралаар амьдруулахыг хүсэх нь мэдээж. 

Охид зүгээр л лайк авахыг хүсдэг: "Сошиал медиагийн солиорлын үед өөртөө итгэлтэй охидыг хэрхэн өсгөн хүмүүжүүлэх вэ?" номын зохиолч Лори Волкын хэлж буйгаар “Амьдрал яг дэлгэцийн ард биш, тухайн бодит байдалд үргэлжлэх хэрэгтэй”. Бодит амьдралыг битгий үл ойшоогоорой. Волк “Бид энд насанд хүрэгчдийг өсгөн хүмүүжүүлж байна. Тэгэхээр насанд хүрэгчдийн жинхэнэ амьдралд хүрэхэд харилцааны чадварыг нь зааж өгье” гэж санал болгож байна. 
 
Тэрбээр бид хүүхдүүдтэйгээ харилцах дадлага хийх, гэр бүлийн хурал, уулзалт  зохион байгуулах, өөрсдийнхөө өдрийн талаар ярилцах болон хүүхдүүдийнхээ өдөрт болсон үйл явдлыг яриулах хэрэгтэй гэж хэлдэг. Нэмээд хэлэхэд асуулт асуух нь үргэлж хамгийн зөв санаа юм шүү. 

Бодитоор амьдрах

2 Хүн бүхэн ил харагдаж байна

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр /Сошиал медиагаар/ хүн бүр өөрсдийн онцлох байдлаа харуулдаг. Волк эцэг эхчүүдэд хүүхдэдээ хэний ч амьдрал төгс биш гэдгийг тайлбарлах хэрэгтэйг захиж байна. 

"Сошиал медиа дахь их дагагчдын тоо, мөнгө, алдар нэрийн талаар байтугай юу ч ярихгүй байх нь бидний амьдралыг хором бүрд бүрэн төгс, үнэ цэнэтэй болгох болно. Үүнийг мэднэ үү. Үүнийг хүлээнэ үү. Цааш явж, хөгжиж дэвшинэ үү." хэмээн Волк зөвлөж байна. 

Хүн бүхэн ил харагдаж байна

3 Пост оруулахаасаа өмнө эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай

Ямар нэгэн зүйл постлохоосоо өмнө эцэг эхчүүд хүүхдийнхээ компьютер эсвэл хөргөгчийнхөө ойролцоо дараах асуултуудыг бичиж наан, хүүхэд өөрөө өөрөөсөө боломжтой постын талаар асуухад нь дэмжихийг Волк зөвлөж: 
-    Энэ нь  үнэн зөв үү? 
-    Энэ нь хэрэгтэй юу? 
-    Энэ эелдэг аятайхан байна уу? 
-    Энэ нь савангийн дуурь болчих юм биш биз?
-    Би үүнийг зөв шалтгааны үндсэн дээр бичиж байна уу? 

Дээрх асуултуудаас гадна “Пост хийхээсээ өмнө бод” хуудас дээр “Эмээ нь үүнийг харахыг хүсч байна уу?”, “Та үүнийг бодит амьдрал дээр хуваалцах эсвэл хэлэх үү?” гэх мэтчилэн асуултуудад бүгдэд нь хариулж чадсаны дараа та пост хийж болно. 

Пост оруулахаасаа өмнө эдгээр асуултуудыг өөрөөсөө асуугаарай

4 Сошиал медиа нь нүүр тулсан ярилцлагыг орлохгүй

Мэдээж хүүхдүүд тань үе тэнгийнхэнтэйгээ харилцаж холбогдож байгаа мэт боловч дэлгэцийн наана цаанаас ярих нь амьд харилцааг орлож чадахгүй.

"Хүүхдүүдээ эможины оронд үнэн сэтгэлээ хэрхэн шууд илэрхийлэхийг мэдэж, хэн нэгнийг тайвшруулж, бодит дуу хоолойгоороо чухал сэдвүүдийн талаар тайлбарлаж байгаа үгүйг ажигла” хэмээн Волк хэлдэг. Энд сошиал медиагаар эрүүл харилцаа тогтоох 10 арга замыг танилцуулж байна.   

Сошиал медиа нь нүүр тулсан ярилцлагыг орлохгүй

5 Хэрэв та хэлэх сайхан зүйлгүй бол ..

Энэ нь тийм ч шинэ зүйл биш. Хэрэв та хэлэх сайхан зүйлгүй бол юу ч битгий хэл. "Та хэн нэгний хоолойн өнгийг сонсох эсвэл нүүрний илэрхийллийг харж чадахгүй учраас сэтгэлийг нь зовоох (эсвэл сэтгэлээ зовоох) илүү хялбар байдаг" гэж Волк хэлэв.

Хэрэв та хэлэх сайхан зүйлгүй бол ..

6 Цахим орчинд хувийн нууц гэж юу байхав

Сошиал медиа дээрх бүх зүйл нь хувийн биш гэдгийг хүүхдүүддээ онцолж хэл. Тэдний нууцлалын тохиргоо хэр зэрэг аюулгүй байдалтай байсан ч хамаагүй утасны дугаар, гэрийн хаяг, бүтэн нэр, эсвэл бусад түүнийг тодорхойлох мэдээллийг нийтлэхээс зайлсхийх нь чухал. Энд онлайнаар хэзээ ч тавьж болохгүй долоон зураг харууллаа. 

Цахим орчинд хувийн нууц гэж юу байхав

7 Пост руу шууд хариу үйлдэл үзүүлэх эсвэл пост хийхийн өмнө дахин нэг бод

"Агшин зуурын сэтгэл хөдлөлөөс болоод онлайнаар пост битгий хий" гэж Волк санал болгохын хажуугаар "Сургуулийн долоо хоногийн стресс, найз нөхөрлөл, эцэг эхийн асуудал, эсвэл зүгээр л сайхан мэдрэмж төрөөгүй бол уур уцаараа гаргахын тулд технологи руу чиглүүлэхгүй байх хэрэгтэй" гэжээ. Сошиал медиа тэмдэглэлийн дэвтэр шиг ашиглагдах ёсгүйг сана. Мөн түүнчлэн онлайнаар гомдоллох долоон ёс зүйн дүрмийг мөрдөх хэрэгтэй.

Пост руу шууд хариу үйлдэл үзүүлэх эсвэл пост хийхийн өмнө дахин нэг бод

8 Өөрийн мэдрэмжийг мэдрэх

Волкын хэлж байгаагаар мэдрэмжийг мэдрэх л хэрэгтэй. Хэрэв бид хүүхдүүдээ хүнд хэцүү зүйлсийг амсуулахгүй бултуулахын тулд Netflix, Music.ly, Snapchat, Instagram, эсвэл хамгийн сүүлийн үеийн апп дээр суурилсан тоглоомоор өөрөө өөрсдийгөө саатуулан тоглохыг зөвшөөрдөг бол жинхэнэ хэцүү мөч тохиолдох үед тэд давж гарч чаддаггүй.     

Өөрийн мэдрэмжийг мэдрэх

9 Интернетийн сул зогсолт нь маш чухал

"Хүүхдүүдээс гадна мөн адил насанд хүрэгчдэд ч энэ зогсолт нь шаардлагатай" гэж Волк зөвлөж байна. "Бид өөрсдийн сэтгэл санааны болон сэтгэл хөдлөлийн эх үүсвэрүүдээ салгах, дахин дүүргэхэд цаг хугацаа хэрэгтэй". Магадгүй та эдгээр 11 зөвлөмжийг дагаж дараагийн завсарлага авахдаа бүрэн салгаж чадах болно.

Интернетийн сул зогсолт нь маш чухал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()