ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Йемений цөлд байдаг нууцлаг "Тамын худаг"

Арабын хойгт орших Йемен улсын нутаг дэвсгэрийн зүүн хэсэгт Бархутын худаг буюу хүмүүсийн нэрлэж сурснаар "Тамын худаг" нь үлгэр домгийн мэт маш олон нууцыг өөртөө агуулсаар буй. Хүн төрөлхтний гайхшралыг төрүүлэх байгалийн уг бүтээл 30-аад метр өргөн, 100-250 метр гүн гэнэ. Үүгээр зогсохгүй энэхүү хачирхалтай газрыг Йемений ард иргэд там руу нэвтрэх хаалга гэлцдэг нь цаанаа учиртай аж.

Йемений цөлд байдаг нууцлаг "Тамын худаг" Хадгалах

Нислэгийн явцад онгоцны цонх нээгдвэл юу болох вэ?

Онгоцоор нисч байх үед өөрийн эрхгүй цонхыг нь нээвэл юу болох бол гэсэн зүггүй бодол хүн бүрт төрж байсан байх. Харамсалтай нь энэ бодлоо бодит байдал болгохоор шийдсэн гар нь загатнасан хүмүүс маш том алдаа гаргаж байсан аж. Тэгвэл нислэгийн явцад онгоцны цонх нээгдвэл яг юу болох вэ?

Нислэгийн явцад онгоцны цонх нээгдвэл юу болох вэ? Хадгалах

Ромчуудын тавьсан 2000 жилийн настай замууд яагаад өдгөө ч ашиглагддаг вэ?

Ромын эзэнт гүрний үед хийсэн чулуун зам 2000 жилийн дараа ч гэсэн бат бөх хэвээр байна. Ромчуудад давтагдашгүй чадвартай гар урчууд байсны дээр Ромын бетон нь ус, чийг зэрэг байгалийн хүчин зүйлд тэсвэртэйгээрээ алдартай. Нийт наян мянга гаруй  км үргэлжлэх уг бетонон замыг элдэв хэрэгсэл ашиглалгүй, хүний гараар барьсан юм. Энэхүү гайхамшиг Ромын эдийн засгийг ер бусын хурдаар тэлэх боломж олгосон билээ.

Ромчуудын тавьсан 2000 жилийн настай замууд яагаад өдгөө ч ашиглагддаг вэ? Хадгалах

Бараа, бүтээгдэхүүнүүд лангуун дээр очихоосоо өмнө ямар харагддаг вэ?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд бүрэн гүйцэт бэлэн болж та бидний гар дээр ирэхийн өмнө олон арван шат дамжлагаар ордог байж таарна. Гэвч та бид тэдгээр бүтээгдэхүүнүүдийг чухам юунаас гарган авдаг болохыг тэр бүр хэлж мэддэггүй нь нууц биш. Ингээд та бүхэнд баргийн хүний санаанд оромгүй түүхий эдээр хийдэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.

Бараа, бүтээгдэхүүнүүд лангуун дээр очихоосоо өмнө ямар харагддаг вэ? Хадгалах

Хүний дараа орох ухаантай амьтан орангутан бичний тухай сонирхолтой 10 баримт

Эрдэмтэд хэд хэдэн томоохон туршилт явуулсны үндсэн дээр шинпанзе горилл зэрэг бичнүүд хүнтэй оюун ухааны чадамжаараа хамгийн ойр гэдгийг тогтоосон байдаг. Гэхдээ зарим судлаачид орангутан бичийг тэднээс дутахааргүй ухаантай гэж үздэг. Үнэхээр ч тэднийг удаан хугацаанд ажигласан хүмүүс орангутаны оюуны чадамжийг биширдэг байна. Ингээд та бүхэнд орангутан бич хүн төрөлхтөнтэй хамгийн ойр гэдгийг батлах арван шинжийг хүргэе!

Хүний дараа орох ухаантай амьтан орангутан бичний тухай сонирхолтой 10 баримт Хадгалах

Хүрэл зэвсгийн үеийн цуст тулааныг гэрчилсэн гайхалтай археологийн олдвор

Ихэнх хүмүүсийн хувьд дайн тулаан гэхээр хамгийн түрүүнд буу зэвсэг толгойд нь орж ирдэг. Гэвч хүн төрөлхтний түүхийн аль цаг үе байснаас хамаараад, тулаанд ашигладаг зэвсэг нь ч ялгаатай байсан нь гарцаагүй.

Хүрэл зэвсгийн үеийн цуст тулааныг гэрчилсэн гайхалтай археологийн олдвор Хадгалах

Хүн төрөлхтөнгүй дэлхий 1000 жилийн дараа гэхэд хэрхэн өөрчлөгдөх вэ?

ДНХ-ын судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200 мянган жилийн өмнө үүссэн гэдэг. Гэвч хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт дэлхийн хөрсөн дээрээс арчигдаж, үгүй болох нь тодорхой. Харин түүний дараа дэлхий ертөнц яаж өөрчлөгдөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл эрдэмтэд хүн төрөлхтөн үгүй болсноос 1000 жилийн дараа дэлхий гараг хэрхэн өөрчлөгдөх талаар таамаглал дэвшүүлжээ. 

Хүн төрөлхтөнгүй дэлхий 1000 жилийн дараа гэхэд хэрхэн өөрчлөгдөх вэ? Хадгалах

Дэлхий дээр 5 далай байдаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ

АНУ-ын Үндэсний газарзүйн нийгэмлэг Өмнөд далайг манай гаригийн тав дахь далай хэмээн хүлээн зөвшөөрөв. "Өмнөд далай" гэсэн нэр томъёог өмнө нь албан бус байдлаар Антарктидыг тойрсон Номхон, Атлант, Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг нэрлэхэд ашигладаг байсан аж. Харин одоо энэ нь тус далайн бүсийн албан ёсны нэр болсон учраас энэ оны 6-р сараас эхлэн газрын зураг дээр тэмдэглэх гэнэ. 

Дэлхий дээр 5 далай байдаг болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ Хадгалах

Ямар ч шоронгүй, өмгөөлөгчгүй дэлхийн цорын ганц улс

Пиренейн нуруунд, Испани, Францын хооронд хавчуулагдан орших Андорра хэмээх улсыг газрын зураг дээрээс олж харах тун хэцүү. Бяцхан Андорра нь 1278 оноос хойш тогтнолоо хадгалан үлдэж чадсанаараа хоёр хүчирхэг хөршийнхөө "тэнцвэрийг хангаж" чадсан төдийгүй хэдий жижиг хэмжээтэй ч тусгаар улс оршиж чадна гэдгийг дэлхий дахинд харуулсан юм. Ингээд та бүхэнд энэхүү сонирхолтой улсын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ямар ч шоронгүй, өмгөөлөгчгүй дэлхийн цорын ганц улс Хадгалах

Дэлхийн хамгийн бичил 5 зүйл

Бид хүний гарар бүтсэн аварга том бүтээлүүдийг харж дассан билээ. Тэгвэл зарим хүмүүс нүдэнд үзэгдэхээргүй бичил зүйл бүтээж өөрсдийн чадвараа харуулдаг байна. Өнөөдөр та бүхэнд хүний гараар бүтсэн дэлхийн хамгийн бичил 5 зүйлийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Дэлхийн хамгийн бичил 5 зүйл Хадгалах

Хүний бие дэх санаанд оромгүй үүрэг гүйцэтгэдэг хэсгүүд

Хүний биеийн бүтэц, эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа гээд амьд бие махбодь бүхлээрээ гайхамшигт ертөнц гэж хэлж болно. Учир нь энгийн хүний биеийн өчүүхэн хэсгүүд ч үнэхээр хачирхалтай нууцыг өөртөө агуулж байдаг ажээ. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний бие дэх хэр баргийн хүний санаанд орохооргүй гайхалтай үүрэг гүйцэтгэдэг зүйлсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе!

Хүний бие дэх санаанд оромгүй үүрэг гүйцэтгэдэг хэсгүүд Хадгалах

Азиуд яагаад архи шингээж чаддаггүй вэ?

Хүн төрөлхтөн хэдэн зуу ч биш бүр хэдэн мянган жилийн турш согтууруулах ундаа хэрэглэж ирсэн билээ. Гэхдээ энэхүү савнаасаа бусдыг дийлдэг ундаа улс үндэстэн бүрт өөрөөр нөлөөлж ирсэн юм. Ялангуяа ази гаралтай иргэд бусад үндэстнээс илүү амархан согтдог. Үүний цаад шалтгаан нь юу юм бол?

Азиуд яагаад архи шингээж чаддаггүй вэ? Хадгалах