Нислэгийн явцад онгоцны цонх нээгдвэл юу болох вэ?

Онгоцоор нисч байх үед өөрийн эрхгүй цонхыг нь нээвэл юу болох бол гэсэн зүггүй бодол хүн бүрт төрж байсан байх. Харамсалтай нь энэ бодлоо бодит байдал болгохоор шийдсэн гар нь загатнасан хүмүүс маш том алдаа гаргаж байсан аж. Тэгвэл нислэгийн явцад онгоцны цонх нээгдвэл яг юу болох вэ?

Нислэгийн явцад онгоцны цонх нээгдвэл юу болох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Онгоцны даралт

Онгоцны цонх хагарах юмуу мултрах үед асар чанга дуу гардаг. Энэ нь онгоцны дотоод даралт гэнэт байхгүй болж буй хэрэг юм. Ерөнхийдөө онгоцны дотор талын даралт гадаа байгаагаас илүү өндөр байх ёстой.

Ерөнхийдөө доторх даралт буурсан тохиолдолд цонх хагарах буюу нээгддэг юм. 

Ингэж байж зорчигчид хэвийн амьсгалж чадна. Тиймээс илүү даралтыг хаших зүйлгүй болсноор доторх агаар маш түргэн гадагшладаг бөгөөд замдаа таарсан бүгдийг хамдаг. 

Онгоцны даралт

2 Цонх хагарвал яах вэ?

Имй үед сандарч яасан ч болохгүй. Бүсээ сайн чангалж зүүгээд хүчил төрөгчийн баг бууж ирвэл маш түргэн зүүх хэрэгтэй. Хэрвээ дэргэд байгаа хүн тань эдгээрийг хийж амжаагүй байвал туслаарай. Онгоц буусны дараа л багаа авч болно. 

Цонх хагарвал яах вэ?

3 Ийм зүйл болж байсан

  • 1990 оны зургадугаар сарын 10-нд British Airways компанийн онгоц Бирмингемээс нислэг үйлдэж байх үед гэнэт тэсрэх мэт дуу гарч онгоцны нисгэгчийн цонх бүлт үсрэн гадагшаа шидэгдсэн байна. Азаар онгоцны үйлчлэгч нисгэгчийг амжиж татсан учраас тэрэрэ онгоцноос шидэгдээгүй аж.
  • Үүнтэй төстэй үйл явдал 2018 онд Airbus A319 онгоцны нислэгийн дундуур болжээ. Тэр үед мөн нисгэгчийн салхин шилийг хийсэн оджээ. Аз болоход онгоцны хоёрдугаар нисгэгч бүсээ зүүсэн тул тэсч үлдсэн байна. 

Ийм зүйл болж байсан

4 Онгоц гэдэг аюулгүй тээврийн хэрэгсэл

Онгоц нь хамгийн аюулгүй тээврийн хэрэгслүүдийн (Эсрэгээрээ машин бол хамгийн аюултай тээврийн хэрэгсэлд тооцогддог) нэг юм. Түүнчлэн цонх хагарах, унах зэрэг нь маш ховор буюу нийт нислэгийн 2.7 хувьд л тохиолддог. Мөн эдгээр  тохиолдолд хүний амь эрсдэх нь түүнээс ч ховор байдаг. 

Онгоц гэдэг аюулгүй тээврийн хэрэгсэл

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()