ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №58

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №58 Хадгалах

Бидний амьдралыг өөрчилсөн технологиудын анхны хувилбар

Орчин үеийн хүмүүс бид амьдралыг ухаалаг утасгүйгээр төсөөлж ч чадахгүй болсон билээ. Гэхдээ анхны гар утас хэрэглээнд нэвтрэх үед хэн хэн маань гайхширч байсан цаг саяхан. Энэ мэтээр техник технологи байнга сайжирч ирсэн билээ. Тиймээс та бүхэнд өнөөдрийн бидний өргөнөөр хэрэглэх болсон технологийн технологиудын анхны хувилбарыг хүргэж байна. 

Бидний амьдралыг өөрчилсөн технологиудын анхны хувилбар Хадгалах

Дайсны явуулгаар өөрийн ард иргэддээ "идүүлсэн" Нидерландын Ерөнхий сайдын эмгэнэлт хувь заяа

Улс төрд хүч үзнэ гэдэг хүн төрөлхтний үеийн үеэс амаргүй үүрэг байсаар өнөөдрийг хүрсэн билээ. Өнөөгийн ардчилсан орны иргэдэд удирдагчдынх нь шийдвэр таалагдахгүй бол бослого, тэмцэл гаргаж эсэргүүцлийн хөдөлгөөн эхлүүлэх мэтээр төвөгтэй асуудлууд үүсдэг. Гэвч энэ нь өнгөрсөн цагийн хүмүүсийн түүхтэй харьцуулахад тун "зөөлөн" тэмцэл юм. Нидерландчууд улсынхаа Ерөнхий сайдыг үнэн голоосоо үзэн ядсанаас болоод хүний санаанд оромгүй аймшигт үйлдэл хийсэн нь хүн төрөлхтний түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн байна. 

Дайсны явуулгаар өөрийн ард иргэддээ "идүүлсэн" Нидерландын Ерөнхий сайдын эмгэнэлт хувь заяа Хадгалах

Дэлхий дээр нэг ч зөгийгүй болбол хүн төрөлхтний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Дэлхий ертөнц дээрх амь амьдралын үндэс эд баялаг дээр тогтдоггүй гэдгийг бүгд мэднэ. Гэвч та бидний оршин буй амьдралыг бяцхан зөгийнүүд бүхэлд нь тэтгэдэг гэж сонсож байсан нь ховор байх. Өнөө үед дэлхий дээрх зөгийн тоо толгой цөөрч, устах аюулд ороод байгаа нь хүн төрөлхтнийг мөхөл рүү хөтлөх үндэс болно хэмээн анхааруулах эрдэмтдийн тоо өдрөөс өдөрт олширч байна. 

Дэлхий дээр нэг ч зөгийгүй болбол хүн төрөлхтний амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ? Хадгалах

Хүүхдийн түүхээс сэдэвлээгүй Диснейн хүүхэлдэйнүүд

Сүүлийн 80 гаруй жилийн турш Walt Disney компани үе үеийн хүүхэд багачуудын хайрыг татсан дүрүүдийг бүтээж, дэлгэцнээ амилуулан аз жаргалтай шидэт үлгэрийн ертөнцийг бий болгож ирсэн билээ. Үзэсгэлэнт гүнж, мөрөөдлийн сайхан ханхүү, аз жаргалтай төгсгөлтэй эдгээр хүүхэлдэйн кинонууд бүгд ямар нэг зохиол, үлгэрээс санаа авсан байдаг. Гэвч эдгээр үлгэр, зохиолууд үнэн хэрэгтээ аймшигтай зүйлсээр дүүрэн байдгийг та мэдэх үү?

Хүүхдийн түүхээс сэдэвлээгүй Диснейн хүүхэлдэйнүүд Хадгалах

"Соёл иргэншлийн түүх" - Дэлхий дээр өдгөө ч оршин байсаар буй хамгийн эртний 10 хот

Хүн төрөлхтөн бий болсон цагаас эхлэн дэлхийн өнцөг булан бүрд том жижиг янз бүрийн хот суурингууд үүсэн бий болж ирсэн билээ. Тэдгээрээс заримд нь өнөөг хүртэл хүмүүс амьдарч ирсэн бол зарим нь он цагийн эрхээр мартагдсан байна. Энэ үүднээс дэлхийн хамгийн эртний хотуудын талаарх мэдээллийг уншигч та бүхний мэдлэгт нэмэрлэхээр хүргэж байна.

"Соёл иргэншлийн түүх" - Дэлхий дээр өдгөө ч оршин байсаар буй хамгийн эртний 10 хот Хадгалах

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №57

Нүдээр үзэхгүй л бол итгэмээргүй, өдөр болгон хараад байхааргүй сонин содон, хосгүй гайхалтай, сонирхолтой гэрэл зургуудыг хүргэдэг "Таны мэдэхгүй эх дэлхий" цувралын шинэ дугаарыг сонирхоно уу. Танин мэдэхүй хязгааргүй...

Таны мэдэхгүй эх дэлхий (30 фото) №57 Хадгалах

Дэлхийд алдартай эрхмүүд яагаад хүрэмнийхээ энгэрт гараа нуудаг байсан бэ?

Бидний амьдарч буй хорвоо дэлхий дээр оршин байгаа амьтай, амьгүй бүх зүйлс, цаашлаад үйл хэрэг, үйлдэл хүртэл цаанаа заавал ямар нэг учир шалтгаантай байдаг. Тэгвэл дээр үеийн удирдагч, улс төрчдийн хөрөг зургийг харвал гараа энгэртээ хийж нуусан байдгийг та анзаарсан байх. Мэдээж хэрэг энэ нь цаанаа нэг учиртай. Харин тэрхүү учир нь яг юу юм бол?

Дэлхийд алдартай эрхмүүд яагаад хүрэмнийхээ энгэрт гараа нуудаг байсан бэ? Хадгалах

Эртний Ромчуудын удам угсаа нь өнөөгийн Италичууд мөн үү?

Эртний Ром нь толгодын дунд, намаг дээр байгуулагдсан бяцхан тосгоноос Их Британиас Армени хүртэл, Умард тэнгисээс Улаан тэнгис хүртэл үргэлжилсэн агуу эзэнт гүрэн болсон билээ. Тиймээс олон үндэстэн агуу Ромчуудын удам гэж тооцогдохыг хүсдэг нь гайхах зүйл биш юм. Жишээлбэл, Румынчууд (тэдний нэр нь "Ром" гэсэн грек үгнээс гаралтай), Швейцарийн бяцхан руманш үндэстэн, өөрсдийгөө рома гэж дууддаг цыганчууд гэх мэтээр дурьдаж болно. 

Эртний Ромчуудын удам угсаа нь өнөөгийн Италичууд мөн үү? Хадгалах

Дээгүүр нь онгоц нисэхийг хориглодог газрууд

Онгоц нисэхийг хориглосон бүс бол ямар ч тохиолдолд нисэх онгоц дайран өнгөрөхийг хориглодог бүс нутаг юм. Улс, орнууд хэд хэдэн шалтгааны улмаас ийм журам гаргах тохиолдол бий. Эхнийх нь дайн болж буй газарт ийм хориг тогтоож, энгийн иргэдийг хамгаалах зорилготой бол хоёр дахь нь улс, орны аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор стратегийн чухал ач холбогдолтой газарт ийм журам хэрэгжүүлдэг. Мөн байгалийн хүчин зүйлийн шалтгаанаар тухайн газарт тодорхой хугацаагаар нислэггүй бүс тогтоож ч болно. Өнөөдөр та бүхэнд дэлхий дээрх ийм газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дээгүүр нь онгоц нисэхийг хориглодог газрууд Хадгалах

Ари хүмүүс гэж яг хэн бэ?

"Жинхэнэ Ари" үндэстэн гэвэл орчин үеийн хүмүүс цэнхэр нүд, шаргал үс, цайвар арьстай нэгнийг төсөөлдөг. Гэхдээ жинхэнэ Аричууд гэвэл өнөөгийн Энэтхэг, Ойрхи Дорнодод эрт дээр үеэс суурьшсан Энэтхэг-Иранчуудын өвөг дээдэс юм. Энэхүү эртний овгийг Ари гэж нэрлэдэг байсан аж. 

Ари хүмүүс гэж яг хэн бэ? Хадгалах

"Дуслыг хураавал..." - Дэлхийн томоохон гол мөрнүүдийн эх ямар харагддаг вэ?

Монголын шинэ үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэхийн "Алсыг зорьсон алтан загас" тууж дээр Туул голын нэгэн загас орчлон ертөнцийг танин мэдэхээр шийдээд, алс холын аялалд гарч байгаа тухай өгүүлдэг. Тэрхүү загас эхлээд Туул голоос гараад Орхон голд, дараа нь Сэлэнгэ мөрөнд, улмаар Байгаль нуур, Ангар мөрөн, Енисей мөрөн, эцэст нь Хойд мөсөн далайд хүрдэг билээ. Үүнтэй адил нутгийн тань уулын бяцхан горхи, эсвэл жижигхэн булгийн ус яван явсаар агуу том мөрөн болж, далайд очих нь бий. Ингээд дэлхийн томоохон гол мөрнүүдийн эх ямар харагддагийг танилцуулж байна.

"Дуслыг хураавал..." - Дэлхийн томоохон гол мөрнүүдийн эх ямар харагддаг вэ? Хадгалах