Хүний мах идэх уламжлалаа одоо ч орхиогүй омгууд

Даяаршлын нөлөөгөөр улс орнуудын соёл, уламжлалын ялгаа харьцангуй багасаж байгаа билээ. Олон олон итгэл үнэмшил, уламжлалууд өнгөрсөн үетэй ард хоцорч, дэлхий нийтээр Halloween-ий баярыг оронд нь өргөнөөр тэмдэглэх болсон. Гэхдээ дэлхий дээр эртнээс уламжлагдан ирсэн хачирхалтай зан заншлаа өнөөг хүртэл дагадаг овог аймгууд цөөнгүй оршсоор байгаа аж. Тэдний нэг нь каннибализм буюу хүний мах идэх уламжлал юм. 

Хүний мах идэх уламжлалаа одоо ч орхиогүй омгууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Вари омгийнхон, Бразил

Амазоны ширэнгэн ойд 2000 орчим уугуул иргэдээс бүрдэх вари хэмээх омгийнхон амьдардаг. Тэд өмнөд америкийн уугуул иргэдээс нэлээн сүүлд буюу 1960-аад оны үед орчин нийгэмтэй хөл нийлүүлсэн. Энэ үед тэдний аймшигтай уламжлалын талаарх мэдээлэл ил болжээ.

Хэн нэгэн нас барсны дараа тэд нас барагсдын биеийг бүх хамаатан садан нь ирэх хүртэл хадгалдаг гэнэ. Ихэнхдээ энэ нь 3 хоног үргэлжилдэг бөгөөд бүгд цугласны дараа талийгаачийн биеийг шарж иддэг байна. Цусан төрлийн хамгийн ойрын хамаатнууд нь энэхүү үйл ажиллагаанд оролцохгүйгээр алсаас бусад хүмүүс хэрхэн цогцсыг идэж байгааг нь ажигладаг байна. Үүнээс гадна нас барсан хүний бүх эд хөрөнгийг шатаана.

Вари омгийнхон, Бразил

Энэ нь тухайн хүний нас барсан байдалтай эвлэрч, түүнийг дурсах өөр юу ч үгүй боллоо гэсэн санааг илэрхийлж байгаа гэнэ. Варичуудын хувьд нас барагсдын биеийг газарт булах нь,  бидний хувьд талийгаачийн махыг идэхтэй ижил аймшигтай зүйл юм. Америкийн иргэн Бетси Конклин 18 сарын турш варичуудтай амьдарсан бөгөөд тэднийг “уй гашуугаа идэгсэд” хэмээн нэрлэсэн байна.

2 Варанаси, Энэтхэг

Христийг мэндлэхээс хэдэн мянган жилийн өмнө үүсэн бий болсон  Варанаси нь Хинду шашны ариун хотуудын нэг бөгөөд жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган хинди шашинтнууд цугладаг. Сүсэгтэн олон уг эртний хотыг орчлон ертөнцийн төв гэж үздэг. Уг хотод эртнээс нэгэн хачирхалтай уламжлал мөрдөгдөж ирсэн бөгөөд хэн ч үүнийг эсэргүүцэж зүрхэлдэггүй гэнэ. 

Варанаси, Энэтхэг

Хиндү шашинтнуудын хувьд үхэл гэдэг бол самсарагийн үе шатуудын нэг хэсэг бөгөөд дахин төрөх мөчлөг үйл явц юм. Бүх хиндичүүд мокше буюу дахин төрөлтийн үйлийн үрээс чөлөөлөгдөхийг хүсдэг. Варанасигийн шашны Агори бүлгийнхэн нас барагсдын биеийг Ганга мөрний эрэг дээр шатаадаг бөгөөд энэ нь мокшад хүрэх хамгийн дөт зам гэдэгт итгэдэг. Агори бүлгийнхнийг танихад маш амархан. Тэд толгойноосоо хөл хүртлээ талийгаачийн чандрын үнсийг түрхэж, ясаар хийсэн зүүлт зүүдэг байна.

Энэтхэгт энэхүү бүлгэмд харьяалагдах 1000 гаруй хүн бий. Хэдий тэд ийм хачирхалтай уламжлалтай ч агоричуудад энэхэгчүүд таатай ханддаг. Энэтхэгчүүд хэрвээ тэд “Шивагийн сонгосон” лам нарт нас барагсдын махыг идэхийг хориглох юм бол тэдний хойд насандаа хараагдана гэж үздэг аж. Энэ тал дээр ямар нэгэн хууль дүрэм уг хотод байдаггүй.

3 Караваи омог, Папуа-Шинэ Гвинеи

Папуа-Шинэ Гвинеи улсад мөн хүний мах идэгчид бий. Уураглаг хүнсний дутагдлаас болж нутгийн оршин суугчид нэг нэгнээ идэх тохиолдол багагүй гардаг. Гэхдээ сүүлийн үед гарсан куру-куру хэмээх өвчлөлийн улмаас хүний мах идэх иргэдийн тоо харьцангуй буурсан хэдий ч караваи омгийнхны дунд хэвээр байгаа. Тэдний хувьд нас барагсдаар хооллох нь  өшөө хорслоо авч буй хэрэг юм.

Караваи омог, Папуа-Шинэ Гвинеи

Австралийн сэтгүүлч Пол Рафаэль "Караваичуудын хувьд хэн нэгэн байшингийн цонхноос унах, эсвэл тулаанд амь насаа алдах нь нас барсан шалтгаан нь тодорхой хэрэг болж байгаа юм. Тэд өвчнөөс болж нас барах гэх ойлголтыг мэддэггүй бөгөөд тэдний хувьд нян, халдвар гэх зүйл огт танил биш” гэжээ.

Караваичууд тэдний омог нэгтнийг Хахуа хэмээх хаа нэгтээгээс ирсэн шидтэн устгаж байгаа гэж боддог. Хахуа бүх биеийг эзэмдэж, дотроос нь идэж эхэлдэг. Тиймээс түүнээс өшөө хорслоо авахын тулд нас барагсдынхаа биеийг иддэг байна. 

4 Фижи арлын уугуул хүмүүс

Дээр дурдсан бүх омгийнхон бусад хүмүүсийн хувьд хоргүй, нэг нэгнийгээ идэхийн тулд амийг нь хороодоггүй. Гэхдээ Фижи арлын уугуул оршин суугчдын хувьд тэгэж хэлж болохгүй. Хэдийгээр Фижи арал XIX зууны үеийнх шиг зэрлэг газар биш ч ойд эрт дээр үеийн уламжлалаар амьдардаг иргэд оршсоор байгаа гэнэ. Тэд одоог хүртэл хооллохын тулд нэг нэгнийхээ амийг хороодог аж.

Фижи арлын уугуул хүмүүс

Омгууд хоорондоо тогтмол тэмцдэг бөгөөд энэ нь ихэнхдээ цуст аллагаар дуусдаг байна. Үүнээс гадна тэд буруу газраа очсон жуулчдаар ч хооллож чадна. Саяхан нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Фижи арал дээр гэр бүлийн гишүүд алга болсон гэх мэдээллийг цацсан бөгөөд махчин омгийнхон тэднийг идсэн байх магадлал өндөр.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()