Эртний Ромчуудын удам угсаа нь өнөөгийн Италичууд мөн үү?

Эртний Ром нь толгодын дунд, намаг дээр байгуулагдсан бяцхан тосгоноос Их Британиас Армени хүртэл, Умард тэнгисээс Улаан тэнгис хүртэл үргэлжилсэн агуу эзэнт гүрэн болсон билээ. Тиймээс олон үндэстэн агуу Ромчуудын удам гэж тооцогдохыг хүсдэг нь гайхах зүйл биш юм. Жишээлбэл, Румынчууд (тэдний нэр нь "Ром" гэсэн грек үгнээс гаралтай), Швейцарийн бяцхан руманш үндэстэн, өөрсдийгөө рома гэж дууддаг цыганчууд гэх мэтээр дурьдаж болно. 

Эртний Ромчуудын удам угсаа нь өнөөгийн Италичууд мөн үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ромын эзэнт гүрний зүрх нь өнөөгийн Италийн нийслэл Ром хот байсаар ирсэн. Тиймдээ ч Италийн нутаг дахь латин, этруск гаралтай түмэн Ромын анхны иргэд болж байв. Цаг хугацаа өнгөрөхөд тэд Ромчуудтай холилдож, Ромын соёлд уусч, Ромулусын (Ромын үүсгэн байгуулагч) үр удмаас ялгагдахааргүй болжээ. Хэдий ромчууд өөрсдийн эзэлсэн хамгийн алсмагдмал нутагтаа ч тархан суурьшсан боловч ихэнх нь Апеннины хойгт төвлөрч байжээ. Эдгээр нь төв Ромын мужууд болсон бөгөөд өнөө үед Итали улсын нутаг дэвсгэр болсон аж. 

Эндээс харахад орчин үеийн италичууд эртний Ромын залгамжлагчид мэт төсөөлөгдөнө. Гэхдээ тэдний одоогийн гадаад төрх байдал, сэтгэлгээг эртний Ромын хөшөө дурсгал, ханын зураг дахь төрхтэй харьцуулахад огт өөр санагдана. Тэгвэл эрдэмтэд энэ талаар юу гэж үздэг бол?

Сүүлийн жилүүдэд эртний Ромчуудын шарилаас авсан генийн материалыг ашиглан хэд хэдэн судалгаа хийгдсэн байна. Эрдэмтэд эртний Ром болон орчин үеийн Италичуудын генийг Энэтхэг-Европ, Ойрхи Дорнодын ард түмэн, Грек, Африкчуудын онцлог шинж чанаруудтай харьцуулж үздэг. Эндээс тун сонирхолтой үр дүн гарсан байна.

Одоогийн Италид хоёр өөр ард түмэн амьдардаг нь тогтоогджээ. Италийн Хойд хэсэгт амьдардаг хүн амын ихэнх нь неолитын үеийн Энэтхэг-Европчуудын үр удам байжээ. Мөн Италийн хойд хэсэгт амьдардаг орчин үеийн хүн амын генетик бүтэц нь Португал, Испанийнхтай ойролцоо байна. Энэ нь хойд Италичууд янз бүрийн ард түмний холимог боллхын нотолгоо юм. 

Харин Италийн өмнөд нутгийн оршин суугчдад Грекчүүд болон Ойрхи Дорнод хүмүүстэй ижил төстэй зүйл их байжээ. Хамгийн гол нь Энэтхэг-европ гаралтай гени өмнөд нутгийнхан дунд бага байсан юм. Эрт дээр үед Грекийн олон хот улсууд Италийн өмнөд эрэгт байрладаг байсан тул энэ нь гайхмаар зүйл биш юм. Мөн Ромын эзэнт гүрэн цэцэглэж байх үед Сири болон Ойрхи Дорнодын бусад мужуудаас цагаачид энд суурьшжээ. Мөн Италийн хойд хэсэг 5-р зууны сүүл үед Германчуудад эзлэгдсэн бол өмнөд хэсэг нь харьцангүй тайван хэвээр байжээ. 

Тухайн ард түмнийг генетикээс гадна сэтгэлгээ, соёлоор нь тодорхойлж болно. Ромчууд өөрийн өмч хөрөнгө, газар нутаг, цэргийн хүч, дипломат харилцаа, эдийн засгийн гээд бүх талаараа тасралтгүй өргөжсөн түүхтэй. Тэд гайхамшигтай зам, усан суваг, цайз, боомт зэрэг дэд бүтцийг бүх эзэлсэн нутагтаа байгуулсан билээ.

Үүнээс гадна эртний Ромчуудын бүхий л амьдрал нь шинэ газар эзлэхээс хамаардаг байсан гэж болно. Тэд олон зууны жилийн хугацаанд дайн хийсний хүчинд олон сая боолтой болж, тэдний хүчээр мянга мянган жилийн настай байгууламжуудыг босгожээ. Эртний Ромчууд бурхдын эцэг Юпитер бусад үндэстнүүдийг захирах эрхийг тэдэнд олгосон хэмээн итгэдэг байсан нь ч үүнд нөлөөлсөн байна.  

5-р зуунд Баруун Ромын эзэнт гүрэн нуран унасны дараах Италийн түүх бол маш ээдрээтэй зүйл юм. Тэд эхлээд германы нөлөөнд байсан бол дараа нь Милан, Венеци зэрэг дундад зууны үеийн жижиг хот улсууд болон задарсан юм. Харин дараа нь 19-р зууныг хүртэл Итали нь нэг соёлтой өөр засаг захиргаа, улс төрийн тогтолцоотой байсан учраас нэгдэж чадаагүй юм. Харин эцэст нь  1800-аад оны сүүлээр Итлаи хэл болон соёлтой ард түмэн нэгдэх ёстой гэсэн үзэл гарч ирсэний хүчинд өнөөгийн Итали байгуулагджээ. 

Эндээс харвал Италийн ард түмний сэтгэлгээ, уламжлал нь эртний Ромын бус дундад зууны үеийн хот-улсуудаас гаралтай болох нь ил байна. Тэрхүү хот улсуудын үлдэгдэл нь өнөөгийн Ватикан юм. Тиймээс гадаад төрхөөрөө төдийгүй оюун санаа, соёлын хүрээнд өнөөгийн италичууд домогт Ромчуудтай төстэй биш  ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()