ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харилцаандаа цэг тавихыг хүсч буй залуугийн 15 шинж

Саяхан л таны араас баглаа цэцэг барин гүйж, ганц л амьдрах насандаа хэзээ ч хуурч, мэхлэхгүй хэмээн ам өчиг өгч, өөрт нь боломж олгохыг хүсч байсан залуу нэг л мэдэхэд сэтгэлээ хувиргаж, хайр сэтгэлдээ цэг тавихыг эрхэмлэх болсон нь өнөөгийн нийгмийн бодит төрх гэлтэй. Гэвч энэ нь 100% эрчүүдийн буруу биш гэдгийг дурьдах нь зүйтэй болов уу. Зарим тохиолдолд охид, бүсгүйчүүдэд маань ч гэсэн тодорхой хэмжээний буруу байдаг шүү дээ. Тэгвэл эрчүүд харилцаандаа цэг тавихыг хүсч буйгаа ямар шинжүүдээр илэрхийлдэг тухай сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. 

Харилцаандаа цэг тавихыг хүсч буй залуугийн 15 шинж Хадгалах

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн археологийн олдворууд

Хүн төрөлхтний түүхийн талаар сонирхдог, гайхамшигтай, хачин сонин зүйлст дуртай уншигчид минь наашаа суугаарай. Бид танд дэлхий ертөнцийн түүхийг тэр чигт нь өөрчилсөн, үнэлж баршгүй гайхамшигт олдворуудыг танилцуулах гэж байна.

Хүн төрөлхтний түүхийг өөрчилсөн археологийн олдворууд Хадгалах

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ?

Америкийн алдарт бүжигчин (бурлеск) Дита Вон Тиз (Dita Von Teese): "Эмэгтэй хүн үнсүүлэхийг хүссэн газар бүртээ үнэртэй ус түрхэх хэрэгтэй" хэмээн хэлсэн байдаг. Үнэртэй ус гэдэг бүсгүйчүүд төдийгүй эрчүүдийн хувьд, өдөр тутмын хамгийн чухал зүйлүүдийн нэг юм. Харин технологи хөгжсөн энэ цаг үед жинхэнэ брэндийн үнэртэй усыг, дууриамал усаас ялгахад төвөгтэй болжээ. Иймээс уншигч та бүхэндээ дууриамал, хямдхан үнэртэй усыг хэрхэн таних болон зөв сонголт хийх тал дээр хэрэг болохуйц 6 зөвлөгөөг хүргэж байна.

Хуурамч үнэртэй усыг хэрхэн таних вэ? Хадгалах

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ?

Тухайн хүний ааш зан, дотоод сэтгэлийн ерөнхий байдлыг гарын урт, богино, хуруу хумсаар нь шинжиж болдог гэвэл та итгэх үү? Учир нь эрт үеэс хүмүүс өвчтөний гар, хумсны өнгө хэлбэрээр эрүүл мэнд, тэрчлэн зан байдлыг нь хүртэл төвөггүйхэн мэддэг байжээ. Ингээд та бүхэндээ хүний хуруугаар хэрхэн шинжих талаар маш сонирхолтой мэдээ мэдээллийг хүргэе.

Гараар нь хүнийг хэрхэн шинжих вэ? Хадгалах

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд татагддаг вэ?

Орчлон ертөнцийг эмэгтэй хүн ялдам сайхан инээмсэглэл, гоолиг сайхан биеэрээ чимж байдаг нь нууц биш юм. Тэр ч үүднээсээ эрчүүдийн хувьд хамгийн эхэлж эмэгтэй хүний гоолиг сайхан бие, царай төрхийг нь түрүүлж хардаг гэлтэй. Гэвч тэдний хувьд дээр дурдсанаас гадна өөр олон зүйлийг харж, заяаныхаа ханийг сонгодог ажээ. Ингээд хамтдаа эрчүүдийн охид бүсгүйчүүдээс юуг нь чухам онцлож хардаг болохыг сонирхоцгооё.

Эрчүүд бүсгүйчүүдийн юунд татагддаг вэ? Хадгалах

Таниас салахыг хүсч буй бүсгүйн 8 үйлдэл

Хайр дурлалыг хүчээр бий болгох боломжгүй шиг хэн нэгнийг хүсэхгүй байхад нь хажуудаа байлгана гэдэг бүтэшгүй. Харин нэгэнт хайр сэтгэл нь хөрсөн буюу таниас холдохыг хүсч байгаа эмэгтэйн үйл хөдлөл, шинжүүдийг танилцуулъя. Хамтдаа байхдаа аз жаргалгүй болсон ч танд хэлэхээс эмээж, өөрийг тань л яваад өгөөсэй гэж хүсэх бүсгүй доорх үйлдлүүдийг гаргадаг байна. 

Таниас салахыг хүсч буй бүсгүйн 8 үйлдэл Хадгалах

Дэлхийн топ их сургуулиудын хичээлийг хэрхэн үнэгүй үзэх вэ?

Боловсрол эзэмшинэ гэдэг бидний амьдралд хамгийн чухал зүйл билээ. Гэтэл зарим хүмүүс  тодорхой шалгаануудаас болж суралцаж чаддаггүй. Жишээ: Мөнгөгүй, завгүй, тус улсад эмэгтэйчүүдийг сургуульд сурахыг хориглодог гэх мэт. Энэ асуудлыг АНУ-ын онлайн боловсролын сайт болох www.coursera.com  шийджээ. Ингээд тус сайтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

Дэлхийн топ их сургуулиудын хичээлийг хэрхэн үнэгүй үзэх вэ? Хадгалах

Дурласан бүсгүйгээ өвөртөө оруулах шилдэг 10 арга

Эмэгтэй хүн бүр эрх танхил, эмзэгхэн хэрнээ гэнэн цайлган, цагаахан сэтгэлтэй байдаг билээ. Тэр ч үүднээсээ аливаа зүйлд амархан баярлаж, гомдох нь бий. Эрчүүд биднийг хэмжээлшгүй их хайраар хайрлаж, халамжилж, эр нөхөр, үр хүүхэд, гэр бүлийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй тэдний зориг, тэсвэр тэвчээр, сэтгэлийн хатыг юутай ч зүйрлэшгүй билээ. Тиймээс хайртай бүсгүйгээ баярлуулж, сэтгэлийг нь догдлуулж, уярааж байх нь эрчүүд бидний үүрэг, түүндээ хэр их хайртай гэдгийг баталгаа гэлтэй. Бидний бэлтгэсэн дараах мэдээллээс та хайртай бүсгүйгээ хэрхэн уярааж, догдлуулах тухай мэдэж аваарай.

Дурласан бүсгүйгээ өвөртөө оруулах шилдэг 10 арга Хадгалах

Үйлийн үр гэж юу вэ?

Үйлийн үр, таталцлын хуулинд итгэхийг олон хүмүүс шинжлэх ухааны үндэслэлгүй, хий хоосон, үлгэр шиг зүйл гэж боддог. Яг үнэндээ үйлийн үрийн тухай хуулийг шинжлэх ухаанаар баталсаар л байгаа шүү дээ. Хэрвээ та бусдад хайр энэрэл, шударга энэрэнгүй занг үзүүлсээр байвал өөртөө ч сайн сайхан зүйлийг дуудна гэсэн үг. Учир нь дэлхий ертөнцийн хамгийн гайхалтай хууль бол “таталцлын хууль” юм.

Үйлийн үр гэж юу вэ? Хадгалах

Танд ийм зүйл тохиолдсон уу?

Амьдралд алдаж онох үе тохиолдох нь гарцаагүй. Гэвч би алдсан гээд гутарч, гуних биш үүнийг боломж болгож, сайн талаас нь харах хэрэгтэй юм. Хамгийн гол нь аливаа зүйлсийг эерэгээр харах эрхэм чанар танд байх ёстой төдийгүй юунд ч үл бууж өгөх хүсэл тэмүүллийг сэтгэл, зүрхэндээ суулгаарай. Ингээд бүтэлгүйтлийг боломж болгож харах аргуудыг сонирхуулахаар бэлтгэлээ. 

Танд ийм зүйл тохиолдсон уу? Хадгалах

Ганц бие байх ямар ач тустай вэ?

Хавар болж, хосуудын хайр дурлалдаа умбадаг үе нэгэнт иржээ. Гудамжаар алхлах хосуудыг харж, гунихран суугаа ганц бие бүсгүйчүүд маань анхаарлаа нааш нь хандуулахыг зөвлөе. Учир нь ганц бие байх нь ямар давуу талтай болохыг аминчлан зөвхөн танд дуулгахаар бэлтгэсэн юм. Бидний дурдах давуу талуудыг судалгаагаар олж тогтоосон бөгөөд та ч бас үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ганц бие байх ямар ач тустай вэ? Хадгалах

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд соронз мэт татагддаг вэ?

Эрэгтэй хүн хэрвээ энэ дэлхий ертөнц дээр байхгүй байсан бол амьдрал үнэхээр уйтгартай байх биз ээ. Тэд бол яах аргагүй амьдралаа нуруун дээрээ авч явж, эхнэр, хүүхдэдээ өмөг түшиг болдог хүмүүс юм. Тэгвэл хийморь нь үргэлж дээшээ байдаг эрчүүдийн ямар зүйлс бүсгүйчүүдийн харааг булааж, дур хүслийг нь өдөөн, галзууруулах шахдаг юм бол? Хамтдаа дараах мэдээллээс асуултын хариултыг мэдэж авцгаая.

Бүсгүйчүүд эрчүүдийн юунд соронз мэт татагддаг вэ? Хадгалах