Одоо ч ашиглагдсаар буй хамгийн эртний 10 дурсгалт эд зүйл

Эд зүйлсийн ажиллагаатай байх цаг хугацаа хэдхэн жилээр хэмжигдэх болсон энэ үед цаг хугацааны сорилыг давсан дурсгалтай зүйлс ч байх ажээ. Энэхүү нийтлэлд одоо цагт ч ашиглах боломжтой эртний 10 дурсгалт эд зүйлсийн талаарх мэдээллийг хүргэж байна. 

Одоо ч ашиглагдсаар буй хамгийн эртний 10 дурсгалт эд зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 WITCH компьютер үргэлжлүүлэн тооцоолсоор байна

Товчилсон нэр нь "Wolverhampton Instrument for Teaching Computing from Harwell" гэх утгатай. Энэхүү компьютерийг 1949 онд бүтээж 1951 онд ашиглалтад оруулсан. 2.5 тонн жинтэй, 10 мянга гаруй эд ангитай бөгөөд долоо хоногт 80 гаруй цаг ажиллах чадвартай ажээ. Уг төхөөрөмжийг өдгөө атомын судалгааны математикийн тэгшитгэлийг шийдвэрлэхэд хэрэглэдэг байв.

WITCH компьютер үргэлжлүүлэн тооцоолсоор байна

2 Одоо ч явдаг XIX зууны мотоцикл

Энэ мотоциклл моодноос ер гардаггүй. Үйлдвэрлэгч нь үүнтэй ижил төстэй загварыг 50 гаруй жилийн турш үйлдвэрлэсээр ирсэн бөгөөд бүх цаг үеийн хамгийн шилдэг мотоцикл гэгддэг Royal Enfield-ийн түүх 1891 онд эхэлсэн байна. Цаг хугацаа өнгөрөх тусам аюулгүй байдлын стандартыг хангахын тулд зарим өөрчлөлтүүдийг оруулсан ч Royal Enfield бол дэлхийн хамгийн эртний хоёр дугуйтай загваруудын нэг юм. 

Одоо ч явдаг XIX зууны мотоцикл

3 Хэзээ ч унтардаггүй гэрэл

Энэ чийдэн Томас Эдисоны үеэс Калифорнийн гал унтраах төвд 1901 оноос хойш гэрэлтүүлсээр ирсэн юм.

Бүтээгдсэн цагаасаа эхлэн өнөөг хүртэл энэхүү чийдэн ганц л удаа буюу долоо хоногийн хугацаанд унтарч байсан гэнэ. Видео камерыг чийдэнгийн ойролцоо суурилуулж, чийдэнг үргэлжлүүлэн гэрэлтүүлж байгааг батлах зорилгоор  интернетэд цацдаг ажээ. 

Хэзээ ч унтардаггүй гэрэл

4 Дэлхийн хамгийн эртний спиртийн үйлдвэр болох "Old Bushmills"

Хэзээ ч хоцрогддоггүй өөр нэг зүйл бол виски юм. Хуучин Бушмиллийн спиртийн үйлдвэр Хойд Ирландад 1608 онд байгуулагдсан ба 400 гаруй жилийн турш энэ салбарт тэргүүлэх бүтээгдэхүүн үйлдвэрлэсээр ирсэн байна. Бушмиллийн  үйлдвэрт өнөөдөр ч виски хийдэг  бөгөөд үйлдвэрийн түүхэн музейг хүртэл байгуулжээ. 

Дэлхийн хамгийн эртний спиртийн үйлдвэр болох "Old Bushmills"

5 Олны хөл тасардаггүй дундад зууны үеийн парк

Данийн Копенхагенээс хойд зүгт 430 жилийн настай Баккен хэмээх парк байдаг. Энд галзуу хулгана, хайрын хонгил, баар, ресторан зэргээс авхуулаад хөгжилдөх 100 гаруй арга бий. Цэцэрлэгт хүрээлэн 1583 онд нээгдсэн бөгөөд өдгөө ч зочдыг хүлээн авсаар байна. Дундад зууны Европт үүнтэй ижил төстэй газрууд олон байсан боловч ихэнх нь хаалгаа барьжээ. 

Олны хөл тасардаггүй дундад зууны үеийн парк

6 Викингчүүдийн эрин үед баригдсан их сургууль

Мароккогийн Аль-Карауины их сургууль нь албан ёсоор хамгийн эртний их сургууль болох нь батлагдаж Гиннесийн дээд амжилтын номонд багтжээ. Тус сургууль 850 онд Фез хотод байгуулагдсан бөгөөд дараа нь Коран судрын номлол заадаг сүм болж хувирсан байна. 

Викингчүүдийн эрин үед баригдсан их сургууль

7 НТӨ 350 оны үеийн цагаан дарс

Дарс удах тусам сайжирдаг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Энэ лонхыг 350 онд Ромын язгууртны шарилын дэргэд булсан байсныг Дэлхийн нэгдүгээр дайны үеэр Германд олж нээжээ. Олдвор болсон цагаан дарсыг уух боломжтой эсэхийг хэн ч мэдэхгүй, гэхдээ ихэнх хүмүүс бүх зүйлийг байгаагаар нь үлдээж, эртний энэ ундааг амсах бодлоо орхих нь дээр гэж үздэг байна.

НТӨ 350 оны үеийн цагаан дарс

8 9550 настай гацуур

Дэлхийн хамгийн эртний мод Шведэд бий. Энэхүү 9550 гаруй жилийн настай  гацуур Фулу ууланд оршдог байна. Цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, дайн гээд хүн төрөлхтний түүхийн бүхий л цаг үеийн гэрч болсон түүхтэй гацуур аж.

9550 настай гацуур

9 30 мянган жилийн ичээнээс сэрсэн мангас

Энэ мангас нь Сибирийн мөнх цэвдэгээс олдсон бөгөөд үстэй харьцуулахад 100 дахин нарийн гэнэ. Эрдэмтэд 30 мянган жилийн настайд тооцогддог эртний Питовирусыг он удаан жилийн нойрноос  нь сэрээжээ. Гэхдээ уг вирус аюултай биш аж. 

30 мянган жилийн ичээнээс сэрсэн мангас

10 31 мянган жилийн настай нахиалсан үр

Энэхүү нарийн навчит давирхай (Silene stenophylla) нь 31800 жилийн настай. Дээр дурдсан вирусын нэгэн адил ургамлыг сэргээсэн байна. Хэрэмний нүхний олдворуудаас гэсгээж амжилттай шилжүүлэн суулгасны дараа мөнх цэвдгийн нөхцөлд амьд үлдсэн цэцгийн үр нахиалжээ.

31 мянган жилийн настай нахиалсан үр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()