Ганц бие байх ямар ач тустай вэ?

Хавар болж, хосуудын хайр дурлалдаа умбадаг үе нэгэнт иржээ. Гудамжаар алхлах хосуудыг харж, гунихран суугаа ганц бие бүсгүйчүүд маань анхаарлаа нааш нь хандуулахыг зөвлөе. Учир нь ганц бие байх нь ямар давуу талтай болохыг аминчлан зөвхөн танд дуулгахаар бэлтгэсэн юм. Бидний дурдах давуу талуудыг судалгаагаар олж тогтоосон бөгөөд та ч бас үүнтэй санал нийлнэ гэдэгт итгэлтэй байна. 

Ганц бие байх ямар ач тустай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хүчирхэг

2011 онд 2000 гаруй хүн хамруулсан нэгэн судалгаа явуулсан бөгөөд тэдэн дундаас ганц бие бүсгүйчүүд илүү хаттай, хүчтэй болох нь тогтоогдсон юм. Бусдаас хамаарч, хийж байгаа үйлдэл бүрээ төлөвлөх гэдэг нь таныг бие хүн биш, ердөө л хэн нэгний өмч мэт ойлгуулна. Харин ганц бие байхад тийм асуудал хэзээ ч гарахгүй бөгөөд та өөрөө бүхнийг толгой мэдэн шийдвэрлэж, хүчирхэг нэгэн болж хувирах аж. 

Хүчирхэг

2 Санаа зовох зүйлс бага

Ганц бие хүнд санаа зовох зүйлс харьцангуй бага байх нь гарцаагүй. Үүнийг 2013 онд нэгэн судалгаагаар тогтоосон байдаг бөгөөд ганц бие хүмүүсийн хөгшрөх явц ч мөн удаан явагддаг байна. Мэдээж ганц бие хүмүүст амьдрал амархан биш байж болох ч гэлээ, энэ нь хэн нэгний хамааралд байх хүмүүсийг бодвол харьцангуй амар хялбар, стресс багатай болохыг та ойлгох болно. Хэзээ нэгэн цагт бусдын хань болж, амьдралыг хамтдаа туулж, бүхнийг үзэж, биеэр мэдрэх тул өөрт байгаа эрх чөлөөгөө мэдэрч, одоо байгаадаа сэтгэл хангалуун байгаарай. 

Санаа зовох зүйлс бага

3 Илүү их хөдөлгөөнтэй

Ганц бие бүсгүйчүүд өөртөө гаргах хангалттай цаг хугацаа байдаг тул фитнест явж, тогтмол дасгал хөдөлгөөн хийж чаддаг байна. Ингэж зөвхөн өөртөө цаг заваа зарцуулж, гоолиг бие, гоо сайхандаа анхаарах боломжтой байдаг нь тэдний хамгийн том давуу талуудын нэг юм. Та хосуудыг харж атаархахын оронд өөрт байгаа давуу талаа гайхуулж, үүндээ сэтгэл хангалуун байж, өөдрөг алхаарай. 

Илүү их хөдөлгөөнтэй

4 Илүү эрүүл

Гэр бүлтэй болсон бүсгүйчүүд зүрхний өвчнөөр өвчлөх магадлал өндөр байдаг бол, ганц бие бүсгүйчүүд энэхүү өвчнөөс холуур өнгөрч чаддаг байна. Үүнээс гадна, өөртөө анхаарал хандуулах хангалттай цаг зав байгаа тул бэртсэн байлаа ч, амархан эдгэж, сэтгэл санаа нь ч тогтвортой байдаг аж. Хамгийн гол нь стресс бухимдлаас хол байх тул таны өвчин тусах магадлал багасах болно. 

Илүү эрүүл

5 Мөнгөнд хэмнэлттэй

Нэгэн сонирхолтой судалгаанаас үзэхэд, ганц бие хүмүүсийн 21 хувь нь, гэр бүлтэй хүмүүсийн 36 хувь нь ямар нэгэн байдлаар өр тавьсан байдаг гэнэ. Үүнээс харахад ганц бие хүмүүс олсон мөнгөө зөвхөн өөртөө зарцуулж, хэрэггүй зүйлд мөнгө үрэх шаардлага гарахгүй юм. Найз залуутайгаа гадуур зугаална, хоолонд орно гэж мөнгө үрэхгүй тул яалаа гэж өр тавих билээ. Ганц бие хүмүүс зөвхөн өөртөө мөнгөө зарцуулж, хөрөнгө оруулалт хийх бөгөөд энэ нь санхүүг тань хамгаалан үлдэж, толгой өвтгөсөн асуудлуудаас сэргийлнэ.

Мөнгөнд хэмнэлттэй

6 Өөрийгөө илүүтэй таньж мэднэ

Хүн бүхэн өөрийгөө яг хэн болох, юу хүсч байдгаа мэдэх гэж бүхий л амьдралаа зарцуулах нь бий. Зарим тохиолдолд хүмүүс өөрийнхөө тухай бүрэн гүйцэд мэдэхгүй явсаар насыг барж ч мэднэ. Харин та ганцаараа байх хугацаандаа үүнийгээ ашиглаж, өөрийгөө илүүтэй таньж мэдэж, нээн илрүүлэх боломжтой. Энэ хорвоо дээр та аз жаргалтай, хүсэл мөрөөдөлтэй байх гэж ирсэн тул үүнийгээ биелүүлж, өөрийн мөрөөдлөө биелүүлэхийг зориорой. 

Өөрийгөө илүүтэй таньж мэднэ

7 Тайван амарч, унтана

Хайртай хүнтэйгээ хамт унтах сайхан ч гэлээ, хэд хэдэн асуудал урган гарч ирдэг. Жишээлбэл, өглөө чухал ажилтай тул эрт амрахыг хүсэх ч хажуунаас тань өдөж, тайван байлгахгүй байх нь бухимдал төрүүлнэ. Харин ганц бие байгаа тохиолдолд хажууд тань хэн нэгэн хурхирч, шахаж төвөг болохгүй тул та хамгийн тухтай, тайван, өөрийнхөөрөө унтаж, амарна гээд боддоо? Энэ чинь аз жаргал биш гэж үү? Хань ижилтэй болж, хамтдаа тэврэлдэж унтах сайхан хэдий ч, хэзээ нэгэн цагт болох зүйлийг хүсэн тэмүүлж, тархиа гашилгахын оронд яг одоо байгаа зүйлийнхээ давуу талыг ажиглан, талархаж яваарай. 

Тайван амарч, унтана

8 Төлөвлөгөөний дагуу амьдарна

Та ганц бие байгаа нөхцөлд үргэлж төлөвлөгөөний дагуу амьдарч, бүх зүйлс эмх цэгцтэй байх болно. Эрүүл хооллож, дасгал хөдөлгөөн хийн, өөртөө зориулж гаргасан амьдралын хэвшлээ дагаж мөрдөнө. Энэ үед танд хэн ч саад болохгүй тул хамгийн таатай байх аж. Харин амьдралд өөр хүн орж ирснээр, таны мөрдөж ирсэн хэвшил бүгд үгүй болж, эмх замбараагаа алдах болно.

Төлөвлөгөөний дагуу амьдарна

9 Найзуудтайгаа хөгжилдөнө

Хань ижилтэй болсны дараа найзууд гээгддэг нь бичигдээгүй хууль. Найзалсан хэвээр байлаа ч гэсэн, өмнөх шигээ хөгжилдөж, зугаацаж чадахгүй л болов уу. Харин та одоогоор хэн нэгэнтэй харилцаа үүсгээгүй байгаа бол, боломжийг ашиглаж, найзуудтайгаа гэрэлтэй, хөгжилтэй дурсамжуудыг үүсгэж, тэдэнтэй хөгжилдөөрэй. Та хурдхан найз залуу, нөхөртэй болох юмсан гэж шаналж суухын оронд гадагш гарч, найзуудтайгаа солиотой зүйлс хийж, залуу насны эрч хүчээ мэдрэх хэрэгтэй юм. Таны залуу нас эргэж хэзээ ч эргэж ирэхгүй гэдгийг санаарай. 

Найзуудтайгаа хөгжилдөнө

10 Эрүүл чийрэг бие

Энэ нь гэрлэсэн эмэгтэйчүүдийг илүүдэл жинтэй гэж хэлж байгаа хэрэг биш гэдгийг ойлгоорой. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн ч халуухан биетэй, дур булаам бүсгүйчүүд тоолж барамгүй олон байдаг билээ. Гэхдээ ганц бие бүсгүйчүүдийн тухайд биеийн галбираа хадгалж, эрүүл байх боломж нь илүү өндөр байдаг юм. 2011 онд Англи улсад гэрлэсэн болон ганц бие бүсгүйчүүдийг судалгаанд хамруулан, тэдний биеийг харьцуулж, эрүүл мэндийг нь шинжиж үзэхэд ганц бие бүсгүйчүүд илүү сэргэлэн цовоо, эрч хүчээр дүүрэн, эрүүл байсан аж. Тэдний зөвхөн гадаад төрх ч биш, дотоод сэтгэл нь ч эрүүл саруул байжээ. 

Эрүүл чийрэг бие

11 Бусадтай сайхан харилцаатай байж чаддаг

Ганц бие хүмүүс бусадтай харилцаа үүсгэх тал дээр ямар ч асуудалгүй байдаг. Энэ нь ажлын хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ үүсгэх харилцааг хэлж байгаа юм. Тэдэнд бухимдаж, стрессдэх зүйлс бага тул хүн бүхэнтэй сайхан харилцаж, эерэг энергийг цацруулж чаддаг байна. Ялангуяа найзууддаа болон бусад хүмүүст анхаарал тавьж, аз жаргалтай байх болно. 

Бусадтай сайхан харилцаатай байж чаддаг

12 Ганцаардахгүй

Мэдээж ганц бие байхад зарим үед бусдын хайр халамжийг хүсч ганцаардах нь бий. Гэхдээ энэ нь түр зуурынх байх болно. Тэдэнд амраг хайртыг нь орлох гэр бүл, найз нөхөд гэж байх тул тэгтлээ шаналж ганцаардахгүй нь тодорхой юм. Харин хэн нэгний эхнэр, найз бүсгүй болсон охид хажуудаа тэврэх ханьтай атлаа илүүтэй ганцаардах тохиолдол ч байдаг. Бүтэхгүй харилцаа үүсгэж, шаналж суухын оронд ганц бие байх нь хамаагүй дээр ч байж мэдэх юм. 

Ганцаардахгүй

13 Өөрсдийгөө аз жаргалтай болгодог

Тэд бусдаас ямар нэгэн зүйлийг хүсч, хүлээхгүй тул сэтгэлээ шаналгах хэрэг гардаггүй. Бусдаар өөрийгөө аз жаргалтай болгох биш, өөрөө өөрийгөө эрхлүүлж хайрладаг нь ганц бие байхын хамгийн том давуу тал юм. Тэднийг жаргалтай болгох хүн нь зөвхөн өөрөө тул эрх чөлөөтэй амьдарч, хүссэн бүхнээ хийх бүрэн боломжтой. Гэрлэсэн бүсгүйчүүд өөрөөсөө илүүтэй өрөөлийг бодож, тэднийг жаргалтай байлгах гэж хичээх бол, ганц бие бүсгүйчүүд зөвхөн өөрийгөө хайрлаж, жаргалыг мэдрүүлдэг байна. 

Өөрсдийгөө аз жаргалтай болгодог

14 Илүү их мөнгө олно

Тэд хайр дурлалын асуудалд анхаарлаа хандуулж, цагаа гарздахгүй тул ажилдаа илүү шамдаж, их мөнгө хурааж чаддаг юм. Тиймдээ ч хүссэн бүхнээ худалдаж аван, хөрөнгө мөнгө хуримтлуулдаг. Нэг ёсондоо ганц бие байх нь өөрийгөө хөгжүүлж, амжилт гаргах боломж юм. 

Илүү их мөнгө олно

15 Бусдын юу гэж бодохоос эмээхгүй

Ганц бие байхын хамгийн том давуу тал бол, бусдын юу гэж бодохоос эмээхгүй, өөрийнхөөрөө байх явдал юм. Хэн нэгэн таны амьдралд оролцож, зааж зааварлахгүй байх нь хамгийн тухтай болоод таатай байх болно. Тэд хайртыгаа хардаж, сэтгэлээ зовоохгүй, хэрэггүй зүйлсэд анхаарлаа хандуулахгүй бөгөөд зөвхөн өөрийн дуртай зүйлсээ хийж, зугаацаж хөгжилддөг боломжтой юм. Харин бүсгүй та одоо болтол найз залуугүй гэж шаналж суухын оронд "хүлээсгүй" байгаа дээрээ хүссэн бүхнээ хийгээрэй. 

Бусдын юу гэж бодохоос эмээхгүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()