ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ?

Зарим хүүхдүүд сургуульд явах эсвэл гэрийн даалгавар хийх дургүй болж хүмүүждэг. Энэ нь тэдний буруу биш бөгөөд эцэг эхчүүд хүүхдээ бага ангид байхаас нь загнаж, гэрийн даалгаврыг нь шийтгэл мэт хийлгүүлснээс болдог байна. Тиймээс та бага насны хүүхдийг багаас нь хичээлд дур сонирхолтой болгохыг хүсвэл доорх зөвлөгөөг уншаарай.

Хүүхдээ хичээлд нь хэрхэн дуртай болгох вэ? Хадгалах

Хосууд үерхэж эхлэхдээ юун дээр хамгийн их алддаг вэ?

Зарим үед шинэхэн хосуудын харилцаанд нэг л зүйл болж өгөхгүй байдаг тал бий. Тийм үед хэнд нь, яг юу болохгүй байгааг төдийлөн хэлж мэддэггүй шүү дээ. Ийм тохиолдолд, хосууд ихэвчлэн их зүйлийг санаж, төлөвлөн уулзсан нь бодит байдал дээр сэтгэлд нь нийцэхгүй үеүүд гардаг. Тиймээс та бүхэндээ шинэ хосуудын харилцаанд анхаарвал зохих, хэрэг болохуйц мэдээллийг бэлтгэлээ.

Хосууд үерхэж эхлэхдээ юун дээр хамгийн их алддаг вэ? Хадгалах

Ганц бие байхын давуу талууд

Та арай хэн нэгэнтэй харилцаа үүсгэж чадалгүй, ганцаар явж байгаадаа сэтгэл гундаж, сэмхэн уйтгарлаж явдаг юм биш биз. Магадгүй хувь заяа таныг маш сайн хүнд бэлдээд, харин тэр хооронд өөрийнхөөрөө амьдраг хэмээн цаг хугацаа гаргаж өгч байгаа хэрэг ч байж мэднэ шүү. Ямарваа зүйлс сул тал байдгийн адил давуу тал ч гэж мөн байдаг бөгөөд өнөөдөр та бүхэндээ ганц бие байхын давуу талуудыг дурдахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Ганц бие байхын давуу талууд Хадгалах

35 наснаасаа өмнө сурах ёстой 35 зүйл

Бид бүхэн ямар нэгэн байдлаар зөвхөн өөрсдийн гэх тодотголтой цорын ганц амьдралаар амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөдөг. Гэвч тэр бүрийд өөрийн хүслээр байж, хүссэн бүхнээ хийгээд байж чадах нь юу л бол... 30, 40, 50, гээд ер нь хэзээ ч өөрийн хүслээр амьдардаггүй. Тэгвэл та бүхэндээ яг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд тохиромжтой, маш энгийн басхүү таны амьдралд итгэмээргүй өөрчлөлтийг авчирч чадах зөвлөгөө мэдээллийг хүргэе.

35 наснаасаа өмнө сурах ёстой 35 зүйл Хадгалах

Та аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай!

Аз жаргалтай амьдрах нь их энгийн мэт харагдаж болно. Гэвч бодит амьдрал дээр энэ нь эсрэгээрээ байх нь бий. Ердөө л та бидний өдөр тутмын зөв хандлага, эерэг хэвшил нь амьдралыг илүү сайхан болгодог. Иймд бид та бүхэндээ Америкийн алдарт "Хаффингтон пост" сонин дээр хэвлэгдсэн аз жаргалтай амьдралын 20 дүрмийг танилцуулж байна. Энэ нь 250 мянган хүнээс эерэг сэтгэгдлийг авч чадсан юм.

Та аз жаргалтай амьдрахыг хүсэж байна уу? Тэгвэл үүнийг заавал уншаарай! Хадгалах

Дэлхий дээр байдаг гэхэд итгэмгүй "үл үзэгдэгч" биетэй амьтад

Кинон дээр гардаг үл үзэгдэгчийн супер чадварыг бараг олсон амьтад дэлхий дээр байдаг гэнэ. Тэрхүү амьтдын арьс, хайрс нь будагч бодисгүй учраас гаднаасаа нэвт харагддаг тунгалаг бүтэцтэй аж. Тэгвэл яагаад тэд ийм онцлог шинжтэй болон хувьссан бэ? Учир нь бусад амьтад шиг хурц шүдгүй, хор ялгаруулдаггүй, хурдан хөдөлгөөнгүй тул араатны нүднээс нуугдах зориулалтаар ийм болжээ.

Дэлхий дээр байдаг гэхэд итгэмгүй "үл үзэгдэгч" биетэй амьтад Хадгалах

Хэзээ ч алдаж болохгүй залуугийн 11 шинж

Дэлхий дээрх энэ олон хүмүүсээс таны итгэлийг алдалгүй, чин зүрх сэтгэлийнхээ гүнээс хайрлах нэгнийг олно гэдэг хэцүү билээ. Магадгүй түүнийг олоход багагүй хугацаа шаардагдаж ч мэдэх юм. Харин хувь заяаны төөргөөр түүнтэйгээ учирвал жаргал өөрөө тань дээр ирэх болно. Тэгвэл чухам ямар төрлийн залуутай учирвал аз жаргалаар бялхаж, сайхан амьдрах боломжтой юм бол? Өнөөдөр бид охид бүсгүйчүүддээ зориулан учирсан бол алдаж болохгүй залуугийн шинжүүдийг дуулгахаар бэлтгэсэн юм.

Хэзээ ч алдаж болохгүй залуугийн 11 шинж Хадгалах

2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй 15 гоёл

Моод гэдэг нэг хэвэндээ удаан байдаггүй жамтай. Жилээс жилд хувьсан өөрчлөгдөх бөгөөд үүнийг дагаж, охид бүсгүйчүүд хувцаслалт, нүүр будалт зэргээ сольж өөрчлөх хэрэг гардаг. Мэдээж хэдийн моодноос гарсан загвараар хувцаслах нь таныг мэдрэмжгүй, хоцрогдмол нэгэн мэт харагдуулах сөрөг талтай бол шинэхэн трэндийг дагаж, баримтлахгүй гээд ч яах билээ. Иймд бид 2018 он гэхэд моодноос гарах хувцаслалтыг танилцуулъя. 

2017 онтойгоо хамт баяртай гэж хэлэх хэрэгтэй 15 гоёл Хадгалах

Бидний зүүдлэдэг зүүд ямар учиртай вэ?

Таны зүүд зөнтэй юу? Та зүүдээ манаж байсан уу? Зүүд бол хүмүүсийн тайлж чаддаггүй нууцлаг үзэгдлийн нэг юм. Олон хүн зүүдийг зөв тайлж чадвал элдэв бэрхшээл, саад тотгороос зайлж чадна гэж үздэг. Тэгвэл бид танд хүмүүсийн хамгийн түгээмэл зүүдэлдэг, мөн учир нь бүрэн тайлагдсан 15 зүүдийг хүргэж байна. Та нийтлэлийг маань уншаад өөртөө юу тохиолдохыг, мөн аливааг хэрхэн шийдэхээ олж мэдээрэй.

Бидний зүүдлэдэг зүүд ямар учиртай вэ? Хадгалах

Эвгүй байдлаас эвтэйхэн мултрах аргууд

Хүн бүр амьдралынхаа туршид санаатай болон санамсаргүй байдлаас болж, эвгүй байдалд ордог. Тэгвэл энэ агшинд хурдан шаламгай байж, тухайн нөхцөл байдлыг өөртөө ашигтай эргүүлэх хэрэгтэй болдог. Тиймээс бид та бүхэндээ зориулан таны амьдралд хэзээ нэгэн цагт хэрэг болж мэдэх 17 зүйлийг хүргэхээр бэлтгэлээ. Магадгүй энэ тухай сургуульд заахгүйгээс гадна, сурах бичиг, гарын авлагаас ч олж харах боломжгүй байж мэдэх юм. Та эдгээрийг мэдэж аваад, амьдралдаа хэрэгжүүлээд үзээрэй. 

Эвгүй байдлаас эвтэйхэн мултрах аргууд Хадгалах

Гучин нас хүрэхэд бидний амьдралд юу болдог вэ?

Өсвөр насанд байсан үеэ санацгаая. Энэ үед амьдрал маш адал явдалтай, сэтгэл санаа маш тогтворгүй болдог шүү дээ. 30 нас ч мөн адил амьдралын тодорхой нэг шилжилтийн үед хамаардаг. Хүмүүс амжилт гаргах, өөрийгөө өөрчлөх, зоригтой алхам хийх зэргээр эрс шийдэмгий алхмуудыг хийх нь элбэг. Түүнийг дагаад амьдралд нь хэд хэдэн том оохон өөрчлөлтүүд гардаг байна. Ингээд энэхүү жагсаалтанд ямар зүйлс багтсаныг хамтдаа сонирхоцгооё.

Гучин нас хүрэхэд  бидний амьдралд юу болдог вэ? Хадгалах

Ямар өнгөнд дуртайгаар тань шинжье!

Хүн бүрт өөрийн дуртай өнгө байдаг шүү дээ. Тэдгээр өнгө бүр өөрийн гэсэн онцлог шинж, дахин давтагдашгүй мөн чанарыг илэрхийлдэг. Тийм ч учраас дуртай өнгөөр нь тухайн хүнийг ерөнхийд нь тодорхойлж, таньж болдог гэнэ. Ингээд таны дуртай өнгө юу илэрхийлдэг болохыг хамтдаа олж мэдэцгээе.

Ямар өнгөнд дуртайгаар тань шинжье! Хадгалах