35 наснаасаа өмнө сурах ёстой 35 зүйл

Бид бүхэн ямар нэгэн байдлаар зөвхөн өөрсдийн гэх тодотголтой цорын ганц амьдралаар амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөдөг. Гэвч тэр бүрийд өөрийн хүслээр байж, хүссэн бүхнээ хийгээд байж чадах нь юу л бол... 30, 40, 50, гээд ер нь хэзээ ч өөрийн хүслээр амьдардаггүй. Тэгвэл та бүхэндээ яг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэхэд тохиромжтой, маш энгийн басхүү таны амьдралд итгэмээргүй өөрчлөлтийг авчирч чадах зөвлөгөө мэдээллийг хүргэе.

35 наснаасаа өмнө сурах ёстой 35 зүйл
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх

Хүмүүс таны юу хэлснийг мартаж болно. Бас юу хийснийг чинь ч гэсэн. Харин тэд хэзээ ч, таны тэдэнд үлдээсэн таагүй мэдрэмжийг мартахгүй. Тиймээс та хэзээд өөрийн хийж буй зүйлдээ итгэлтэй байж, бусадтай эелдгээр чин сэтгэлээсээ харьцаж байгаарай.

Бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх

2 Өөрийн хүч чадлыг үнэлж сур

Амжилттай хүмүүс хэн нэгний асуултад эргэлзэлгүйгээр шууд хариулдаг. Заримдаа нэг ухаалаг хариулт таны амьдралыг бүхэлд нь өөрчилж ч болно. Тиймээс үг үйлдэл бүрдээ анхааралтай хандаж, түүнийхээ хариуцлага, үр нөлөөг биеэрээ хариуцаж сурах хэрэгтэй.

Өөрийн хүч чадлыг үнэлж сур

3 Сул дорой байдлаа ч гэсэн хүлээн зөвшөөр

Энэ хорвоод төгс төгөлдөр хүн гэж үгүй. Бурхан ч гэсэн өөрийн сул талтай л байж таарна. Тиймээс хэн нэгэнд мундаг хүн болж харагдахын тулд хуурамч дүр эсгэх огтоос хэрэггүй. Хэрвээ та аливаа зүйлийг хийж чадахгүй байгаа, хийхийг хүсэхгүй байгаа бол түүнийгээ хүлээн зөвшөөр. Харин дараа нь түүнийг хэрхэн давах вэ гэдэгт бүхий л анхаарлаа хандуулаарай.

Сул дорой байдлаа ч гэсэн хүлээн зөвшөөр

4 Удирдагч байхад суралцах

Хүссэн хүн бүр удирдагч болж чадахгүй. Энэ нь нэг талаар маш нарийн арга ухаан учраас хувь хүнээс олон талын чадвар, тэвчээр, мэдрэмжийг шаарддаг юм. Хэдийгээр та удирдах албан тушаалд томилогдох шаардлагагүй ч гэлээ удирдагч, лидер хүнд байх ёстой зан чанаруудаас суралцаж, өөртөө түүнийгээ цогцлоож чадах аваас бусадтай харилцах харилцаанд тань мэдэгдэхүйц дэвшилт гарч, энэ нь эргээд амьдралд тань нөлөөлөхийг мэдрэх болно. 

Удирдагч байхад суралцах

5 Амжилтанд хүрэх зам дардан биш

Магадгүй та өөрийн одоогийн байгаа байдалдаа сэтгэл дундуур байж болно. Мөн өөрийн амьдралаа бусдаас дээгүүр биш ч боломжийн авч явах гэсээр толгойгоо гашилгаж байж болох юм. Гэвч нэг л зүйлийг санаарай. Амжилтанд хүрэх зам дардан сайхан байсан түүх аль ч цаг үед байхгүй. Амар замаар олдсон мөнга, карьер төдий чинээгээр хурдан нуран унах болно. Мөн сэтгэлд ч тийм сайхан байхгүй нь лавтай. Тиймээс чадах чинээгээрээ шударга хөдөлмөрлө.

Амжилтанд хүрэх зам дардан биш

6 Өөрийн хийхийг хүсэж буй зүйлээ хийгээрэй

Та өөрийн дуртай зүйлээ хийж байгаа үедээ л ажиллаж биш, харин жинхнээсээ амьдарч байгаа мэт санагдах болно. Дургүй ажлыг хийгээд хийгээд барагдахгүй, дээр нь таны хамаг л эрч хүчийг аваад явчих шиг санагдана. Харин дуртай зүйлээ хийж байгаа бол танд хэзээ ч ажил хийж байгаа мэт санагдахгүй, харин зүгээр л хөгжилдөж байгаа мэт санагдах болно.

Өөрийн хийхийг хүсэж буй зүйлээ хийгээрэй

7 Хийх дургүй зүйлээ ч хийж сурах хэрэгтэй

"Амьдрал бол тэр чигээрээ сонголт" гэсэн үг байдаг. Таны сонголт бүрийн цаана амьдрал буцалж байдаг. Хэдийгээр дуртай, хайртай ажлаа хийх сайхан ч та өөрийн хийхийг хүсдэггүй ч амжилт дагуулах, ирээдүйтэй зүйлсийг хүссэн хүсээгүй хийж сурах л хэрэгтэй. Үр шимээ өгөөд амьдрал ахуй дэвжээд ирэхийн цагт та түүнд үнэн зүрхнээсээ дурлах болно. 

Хийх дургүй зүйлээ ч хийж сурах хэрэгтэй

8 Хил хязгаарыг тогтоо

Магадгүй та нэг өдөр 30 хүнтэй уулзахаар төлөвлөж, түүнийгээ амжуулах хэрэгтэй болно. Гэвч дараа дараагийн өдрийг чөлөөлөхийн тулд уулзах хүнийхээ тоог ихэсгэж 100 болголоо гэж бодъё. Заримдаа аливаа зүйлийг хялбарчилж, алгасах нь сайн нөлөөтэй байдаг ч юмс бүхэн өөрийн гэсэн хил хязгаар, хэмжээтэй байдаг. Тиймээс тунг нь хэтрүүлэлгүй, яг сайхан тааруулан хийж байгаарай.

Хил хязгаарыг тогтоо

9 Хийхээс цааргалдаг зүйлээ ч хийх гэж оролд

Учир нь амьдрал маш баялаг шүү дээ. Алхам бүхэнд алдаа оноо басхүү амжилт дагаж байдаг. Магадгүй таны хэзээ ч хийхийг хүсэхгүй, хийхээс цааргалдаг зүйл чинь бодсоноос хамаагүй хялбар, амархан байвал яах вэ? Юмсыг харагдаж байгаагаар нь дүгнэх хэзээд маш буруу үр дагаварт хүргэдэг. Тиймээс нэг оролдоод үзвэл ямар вэ?

Хийхээс цааргалдаг зүйлээ ч хийх гэж оролд

10 Ажиллахад хамгийн тааламжтайг нь сонго

Хэрвээ та хэд хэдэн ажлаас сонголт хийж чадахгүй, эргэлзэж тээнэгэлзэж байвал өөрийн мэдрэмжийг дагах хэрэгтэй. Та юунаас баяр жаргал, аз жаргалыг хамгийн ихээр мэдэрч байна вэ? Түүнийгээ л сонго. Амьдрал бол амьд явах төдийхөн нэр биш шүү дээ. Тиймээс ажлаасаа ч хүртэл тав тух, баяр жаргалыг мэдрэх нь чухал...

Ажиллахад хамгийн тааламжтайг нь сонго

11 Шүүмжлэл хүлээн авдаг байх

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон (Hillary Clinton) нэгэн удаа түүний зөвлөгөөний хамгийн том хэсэг нь шүүмжлэл гэсэн юм. Хэрвээ жинхэнэ мэргэжилтэн шиг өсөж дэвжин, амжилттай амьдрахыг хүсвэл бусдын шүүмжлэлийг арцалдаж биш, зүрх сэтгэлээрээ сонсох хэрэгтэй. Учир нь тэр бүхэн таны төлөө гэдгийг ямагт санаж байх нь чухал юм.

Шүүмжлэл хүлээн авдаг байх

12 Үгүй гэж хэлж сурах

Үгүй гэдэг үг нь заримдаа маш том боломжийг тээж байдаг. Хэрвээ та хийхийг хүсэхгүй л бол тухайн зүйлд итгэлтэйгээр үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Хэн нэгний гуйлтаар хүсээгүй зүйлээ хийх нь эсрэгээрээ өөрийгөө, бас тухайн хүнээ хорлож байдаг. Түүний оронд заримдаа итгэлтэйгээр “үгүй” хэмээн хэлж байгаарай.

Үгүй гэж хэлж сурах

13 Зөвхөн итгэж чадах хүнтэйгээ л харилц

Сүүлийн үед хүмүүс ажил амьдралаа цахим ертөнцгүйгээр төсөөлөхгүй болжээ. Энэ нь нэг талаар сайн боловч, нөгөөтэйгүүр маш их эрсдэл юм. Учир нь сайн таньж мэдэхгүй хүндээ итгэл хүлээлгэж, түүнээсээ алдсан хүмүүс бишгүй олон. Та одоо жаахан хүүхэд биш шүү дээ. Хэнд итгэж бас, хэнээс зайгаа барихаа мэдэж байх хэрэгтэй.

Зөвхөн итгэж чадах хүнтэйгээ л харилц

14 Итгэлтэй хамтрагчтай болох

Аливаа зүйлийг хэн нэгэнтэй хамтран, баг хамт олноороо хийх нь хэдэн зуун хувь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс бүхнийг ганцаараа хийх гэж хичээхийн оронд заримдаа ч гэсэн бусдад даатган, аясаар нь орхиод нэг үзээрэй.

Итгэлтэй хамтрагчтай болох

15 Цахим орон зайгаа цэвэрлэвэл ямар вэ?

Хүмүүс сүүлийн үед тухайн хүнийг цахим бүртгэлтэй хуудсаар нь дүгнэх гээд байдаг болчихож... Зураг, хувийн мэдээлэл, найзууд гээд л. Тиймээс яг одооноос өөрийн Фэйсбүүк, Твиттер хаягаа нэг цэвэрлэн, хэрэгцээгүй зүйлсийг устгаад үзвэл ямар вэ? Гэрээ цэвэрлэж, овоолсон их хогийг гаргаж хаясан юм шиг л болно.

Цахим орон зайгаа цэвэрлэвэл ямар вэ?

16 Ажил, амьдралаа ялгаж сурах

Магадгүй та цахим ертөнц болоод өөрийн ажлын байрандаа нэр хүндтэй нэгэн байж болно. Харин бусад цагт өөрийн амьдралд эргэн ирж бусадтай ч гэсэн эелдэг харьцах хэрэгтэй. Түүнчлэн ажил хэрэг амьдрал дээрх хүмүүсийг ялгаж салгаж, зарим үед хэмжээ хязгаарыг нь тогтоогоод өгөхөд гэмгүй шүү.

Ажил, амьдралаа ялгаж сурах

17 Хамгийн сайнаараа хөдөлмөрлө

Хэрвээ та ажил дээрээ байгаа, эсвэл өөрийн ажлыг гүйцэтгэж байгаа бол 10 хувь давуулан биелүүлэх хэрэгтэй. Тэгж байж л хийж буй ажилдаа итгэл дүүрэн, сэтгэл хангалуун амьдарч чадна шүү дээ. Хичээж хөдөлмөрлөсөн зүйлийн үр шим нь заавал ирдэг гэдгийг санаарай. Хэрвээ таны төсөөлсөн шиг үр дүн гарахгүй байгаа бол тухайн зүйлдээ хангалттай хэмжээний цаг зарцуулаагүй гээд л ойлгочих...

Хамгийн сайнаараа хөдөлмөрлө

18 Гүйлгээ ухаанд суралцах

Хэрвээ та бизнесийн салбарт ажилладаг, ажиллахаар зэхэж байгаа бол алсын хараа, гүйлгээ ухаан хэрэгтэй. Өөрийн хийж буй зүйлийнхээ гарах үр дагаврыг урьдаас тооцоолж сурна гэсэн үг юм.

Гүйлгээ ухаанд суралцах

19 Хэлэлцээр хийж сурахад суралцаарай

Учир нь энэ бол маш чухал. Хүн амьдралынхаа туршид үргэлж л хэн нэгэнтэй харилцаж, ярилцан тохиролцсоны үндсэн дээр амьдардаг. Тиймээс заавал албан ажил биш ч гэсэн, ямарваа байдлаар хэлэлцээр хийж, хүмүүстэй харилцах нь чухал билээ.

Хэлэлцээр хийж сурахад суралцаарай

20 Зохион байгуулж сурах

Аливаа зүйлийг зохион байгуулж, төлөвлөж сурахад анхаарлаа хандуулаарай. Учир нь та одоо жаахан хүүхэд биш шүү дээ. Өөрөө шийдвэр гаргаж, хамгийн гол нь түүндээ итгэл төгс байх хэрэгтэй. Тэгсэн цагт л бусад хүмүүс танд итгэж, дагах болно.

Зохион байгуулж сурах

21 Үзэл бодлоо зөв бөгөөд хүчтэй илэрхийлэх

Таны ажлын байр, хамт олны шударга бус харилцаа таалагдахгүй хэцүү байна уу? Иймэрхүү байдалтай ажиллаж, хөдөлмөрлөж чадахгүй бол гүйцэтгэх албаны хүнд өөрийн байр суурь үзэл бодлоо зөв бөгөөд товчхон илэрхийлж сурах хэрэгтэй. Үүний тулд жишээ баримттай, жинхэнэ шалтгаантай зүйл дээр суурилан, боловсон шүүмж, гомдлыг гаргаарай.

Үзэл бодлоо зөв бөгөөд хүчтэй илэрхийлэх

22 Гар барьж сурах

Магадгүй энэ танд маш энгийн, байж боломгүй зүйл мэт санагдаж болох ч хамгийн том бизнес санал, гэрээ хэлэлцээр бүхэнд гар барилт тодорхой үүргийг гүйцэтгэж байдаг. Өөртөө итгэлтэй байж, харилцагчаасаа цааргалах хэрэггүй. Мэдээж гарын ариун цэврийг хангах шаардлагатай шүү. Эс бөгөөс эсрэг хүндээ тааламжгүй сэтгэгдлийг төрүүлэх болно.

Гар барьж сурах

23 Ажлаа төлөвлөж сурах

Та өөрийн хийж байгаа ажлыг юунаас эхлэн, ямар дараалалтайгаар хийх эсэхээ сайтар төлөвлөж, системтэйгээр хэрэгжүүлэх нь чухал юм. Энэ нь таны ажлын бүтээмжийг ихэсгэн, санаанд оромгүй ихээр өөрчлөх болно.

Ажлаа төлөвлөж сурах

24 Өөрт байгаа эрч хүч, нөөц бололцоогоо бүрэн ашиглах

Та бодож байгаагаасаа ч хавь илүү хүчирхэг гэдгээ мэдэх үү? Маш олон хүмүүс өөрийн нөөц бололцоог дутуу үнэлж, түүнийгээ ашиглаж чаддаггүйгээсээ болж бусдын хойно орж, алддаг юм. Тиймээс хамгийн түрүүнд та өөртөө итгэх нь хамгийн чухал. Тэгсэн цагт боломжгүй зүйлс ард хоцрох болно.

Өөрт байгаа эрч хүч, нөөц бололцоогоо бүрэн ашиглах

25 Тав тухтай амарч сурах

Мэдээж ажиллахын зэрэгцээ сайхан амралт ч гэсэн маш чухал шүү дээ. Сайхан амраад ирсний дараа ажиллах эрч хүч огцом өсөж, ажлын бүтээмж эрс нэмэгддэг. Тиймээс тав тухтай амрахаа ч мөн мартаж болохгүй.

Тав тухтай амарч сурах

26 Стрессээс гарч чаддаг байх

Стресс гэдэг бидний ажил амьдралыг үгүй хийдэг хөнөөлт дайсан юм. Тиймээс аль болох уурлаж бухимдалгүй, аливаа зүйлийн арга эвийг олж сурах нь чухал. Магадгүй хамгийн хүчирхэг хүн гэж өөрийн оюун бодлыг сөрөг нөлөөнөөс холдуулж, хүссэнээрээ удирдаг чаддаг хүнийг хэлдэг байх...

Стрессээс гарч чаддаг байх

27 Үргэлж уучлалт гуйхаа болих

Мэдээж буруу хэрэг хийсэн бол бусдаас үнэн сэтгэлээсээ уучлалт гуйж сурах нь чухал ч гэлээ цаг үргэлж хошуугаа унжуулаад уучлалт гуйгаад байх нь тэнэг хэрэг шүү дээ. Тиймээс цаашид дахин алдаа гаргаж, уучлал хүсэх зүйл хийхээс сэрэмжлэх хэрэгтэй. Тэгсэн цагт л та бусдаас халуун дулаан үгсийг сонсоно шүү дээ.

Үргэлж уучлалт гуйхаа болих

28 Баяр баясалтай бай

Баяр баясал, инээд хөөр цалгисан газарт л хүн хамгаас тайван амгалан, цэвэр оюун бодолтой байдаг. Магадгүй энэ хорвоогийн хамгийн сайхан мэдрэмж бол хайртай хүмүүсийнхээ инээд хөөр, баяр жаргалтай мөчийг харах болов уу. Тиймээс та өөрөө жаргалтай байж, бусдад ч гэсэн тэр их баяраа бэлэглээрэй.

Баяр баясалтай бай

29 Гэнэтийн зүйлд бэлэн байх

Амьдрал бол тэр чигтээ гэнэтийн зүйлээр дүүрэн ёроолгүй их далай тэнгис л гэсэн үг. Огт анхаараагүй явж байхад юу ч үгүй болтол хаман авах хүчит шуурга дэгдэж, давалгаагаараа унатал цохих удаа тоймгүй олон. Тэр бүхэнд завиа хөмрүүлэлгүй авч үлдэж чадсан хүнийг л жинхэнэ "Далайчин" гэж нэрлэнэ дээ... 

Гэнэтийн зүйлд бэлэн байх

30 Наймаа хийх чадвартай байх

Танд хэрэгцээгүй ч бусдад хэрэг болох зүйлсийг арилжих, хуучин машинаа зарж шинэчлэх гэх мэт зүйлсийг хийж сурах нь таны амьдралд тэр чигтээ хөрөнгө оруулалтын нэгэн хэлбэр болно. 

Наймаа хийх чадвартай байх

31 Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх

Мэдээж хэн ч мөнхийн рашаан уусан мэт залуу сайхнаараа байхгүй шүү дээ. Тиймээс та одооноос ирээдүйдээ хөрөнгө оруулалтыг хийх хэрэгтэй. Тэгсэн цагт насны эцэст үр хүүхдээ тойруулаад сэтгэл амар яриа дэлгэж сууна шүү дээ...

Ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх

32 Буяны ажилд мөнгө хандивлах

Хүн байхын хамгийн сайхан зүйл нь бусдад чадах чинээгээрээ туслах юм болов уу? Араатан амьтдад хүртэл нэгнээ гэсэн чин сэтгэлтэй байдгийн адил бид ч гэсэн бусдыг энэрэн хайрлах, туслах уужим сэтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ.

Буяны ажилд мөнгө хандивлах

33 Өөртөө хөрөнгө оруулалт хийх

Бидний амьдарч байгаа нийгэм харьцангуй амар амгалан, тайван болсон шүү дээ. Өөрийгөө хөгжүүлж, мэдлэг боловсрол хуримтлуулахад маш боломжтой гэсэн үг юм. Тиймээс та аль болох өөрийгөө тал бүрээр хөгжүүлж, мэдлэг боловсрол олохыг хичээгээрэй.

Өөртөө хөрөнгө оруулалт хийх

34 Юунд дуртай, дургүйгээ мэдэх

Та магадгүй 35 настай бол өөрийн дуртай дургүй зүйлээ сайтар мэддэг болсон гэдэгт итгэлтэй байна. Эсрэгээрээ өнөөг хүртэл өөртэйгөө зөрчилдөж, юу хүсэж буйгаа мэдэхгүй байгаа хүмүүс байдаг шүү дээ. Та өөрийгөө мэдэхгүй бол өөр хэн мэднэ гэж???

Юунд дуртай, дургүйгээ мэдэх

35 Заримдаа өөрийгөө урамшуул

Үргэлж л ажлын төлөө зүтгэнэ гэж юу байх вэ дээ? Та хааяа ч гэсэн өөртөө эрх чөлөө олгож, урамшуулж байгаарай. Тэр үедээ юу хүссэн бүхнээ хийж, өөрт оногдсон хугацаагаа аль болох үр шимтэй, хэзээ ч мартагдашгүй сайхан өнгөрүүлэхийг хүсэн ерөөе!

Заримдаа өөрийгөө урамшуул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()