Технологийн дэвшилээс шалтгаалан үгүй болж байгаа 10 ажлын байр

2015-01-22, 07:30
20,755
Та хүүхэд байхдаа Google-ийн жолоочгүй машин, сансрын аялал жуулчлал зэргийг төсөөлж байсан уу? Одоо цагт бидний бага байхдаа үзэж байсан зөгнөлт кинон дээрх үйл явдалууд биелэлээ олж байгаа нь гайхалтай ч, бас айдас төрүүлмээр... Үүнд хуучны зүйлс халаагаа өгч, бидний амьдралын хэв маяг өөрчлөгдсөөр байна. Жишээ нь, хэдхэн жилийн дотор технологийн дэвшилийн ачаар дараах 10 ажлын байр үгүй болох нь ээ.
Технологийн дэвшилээс шалтгаалан үгүй болж байгаа 10 ажлын байр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


1. Сонины сурвалжлагч

Сая сая блогуудын өдөр тутмын нийтлэлүүд болон чөлөөт сэтгүүлчдийн онлайн ертөнцөд байршуулсан шүүслэг түүхүүдээс болоод уламжлалт хэвлэмэл мэдээний ирээдүй улам л тодорхойгүй болсоор байна. Зар сурталчилгааны орлого хумигдсанаар, жилийн 37,000 долларын дундаж цалинтай уламжлалт сэтгүүлчдийн мэдээний төсөв хумигдсаар байна.

www.caak.mn

2. Мод бэлтгэгч
Бид өнөө үед илүү ногоон тогтвортой орчинд шилжихийн тулд, ихэнх цаасан бүтээгдэхүүнүүдийг тоон системд шилжүүлж байгаа учраас мод бэлтгэгч нь устаж байгаа ажлын байрнуудын нэг болж байгаа бөгөөд 2022 он гэхэд энэ төрлийн ажил эрхлэлтийг 9%-аар буурна гэж төлөвлөжээ. Бүх хүн төрөлхтний ажил дэвшилтэт технологиор солигдсоноор бидний төгсгөл ирэх нь тодорхой болжээ.

www.caak.mn

3. Онгоцны үйлчлэгч
2022 он гэхэд биднийг онгоцны бүхээгт урьдаг эдгээр сэтгэл татам бүсгүйчүүд, залуучууд 7%-аар буурахыг харах нь. Агаарын тээвэрлэгчид илүү хямд үнэ санал болгон нэгэнтэйгээ тэмцэлдэж, ашигаа ихэсгэхийн тулд бүх боломжит зардлаа бууруулснаар, нэлээд олон тооны нислэгийн ажилтны ажил аль хэдийн үгүй болсон бөгөөд, ирэх 10 жилд ямар ч эерэг өөрчлөлт харагдахгүй байгаа юм. Ихэнх нисэх онгоц дүрэм журмаа үзүүлэх дэлгэц, автомат аюулгүйн төхөөрөмжөөр тоноглогдсоноор олон тооны онгоцны ажилтан шаардлагагүй болж байна.

www.caak.mn

4. Шуудан хүргэгч
Та хамгийн сүүлд зарим хүмүүсийн хэлдгээр эмгэн хумсны шуудангаар захидал илгээснээс хойш хэр удаж байна вэ? Ирэх 10 жилд шуудан зөөгчид хамгийн багадаа 28 хувиар буурах хандлагатай байна. Учир нь ингэж шуудан зөөх нь түлшний зардал, унаа зэргээс шалтгаалаад зардал ихтэй бөгөөд бас удаан. Ерөнхийдөө бид бүгд илүү хурдан шуудан хүлээн авах шаардлагатай бөгөөд электрон шуудан үүнийг хямд зардлаар шийдэж чаддаг. 

www.caak.mn

5. Ном зүйч, номын санч
Хэрэв та ямар нэгэн судалгааны ч юм уу баримт бичиг бичих гэж, эсвэл асар том номын санд хаанаас хайхаа мэдэхгүй байгаа бол танд энэ талаар маш сайн мэддэг хэн нэгний тусламж хэрэгтэй. Гэсэн хэдий ч тэд, ямар ч цахим хайлт шиг хурдан байж чадахгүй. Уламжлалт номын сан өндөр өртөгтэй учраас ихэнх шилдэг их дээд сургуулиуд онлайн хэлбэрт шилжүүлж байна. Өнөө үед номын сангийн шинжлэх ухааны магистр, доктор зэрэгтэй байлаа ч аз бага үлдээд байна. Дараагийн 10 жилд хэн ч нэг төгрөг олохгүй ажлын байрыг хүсэхгүй нь туйлын үнэн болоод байна.

www.caak.mn

6. Түргэн хоолны тогооч
Юу? Робот гамбургер хийж өгөх өдөр аль хэдийн хаяанд ирчихсэн гэж үү? Forbes-оос унших хүртлээ, энэ тал дээр үнэхээр эргэлзээтэй байсан шүү. Ирэх 10 жилд чадваргүй тогоочид хамгийн багадаа 3,6%-аар буурч, дэвшилтэт хоол хийх аргаар солигдоно.

www.caak.mn

7. Татварын байцаагч, хураагч
Ихэнх компаниуд тоон системд шилжиж байгаатай холбогдон, тэд татвар хураах, шалгах үйл явцыг жил бүр их хэмжээний цалин хөлсний зардал гаргадаг ажилтнаас илүү, шинэ технологи ашиглахыг илүүд үзэж байна.

www.caak.mn

8. Таксины диспетчер
Европын орнуудад Uber, Lyft гэх мэт апп (application)-ууд хэрэглэх болсноос хойш таксины диспатчер устаж буй ажлын байрт багтаад байна. Тэд ухаалаг апп ашиглан шаардлагатай газраа такси дуудах боломжтой болжээ.

www.caak.mn

9. Фермер
Үгүй ээ. Энэ арай бидний хүссэн хүнс 3D принтер дээр цөөн товч дарахад л гараад ирнэ гэсэн үг биш байлгүй дээ. Хэдий тийм боловч жилээс жилд хөгжиж байгаа техник, технологиос болоод илүү цөөн фермерийн шаардлагатай тулгарч байгаа бөгөөд их хэмжээний ургац хураахад хүний хөдөлмөр илүү бага шаардлагатай болж байна.

www.caak.mn

10. Аялал жуулчлалын товчооны ажилтан
Танд үнэхээр нислэгийн тийз худалдаж, таны аялалын маршрутыг гаргах аялалын агентлаг шаардлагатай юу? Bing Travel, Google Flights, Kayak, Skyscanner гэх мэт нислэгийн хайлтын хэрэгслүүд хямд тасалбар авах боломжийг нэг, хоёр, гурав гэдэг шиг л хялбар болгож байна.

Бүх үнийн саналыг харж шалгаад, сонголтоо хийсний дараа очих газраа өөрт тохиромжтой сайхан өрөө захиалах ч асуудалгүй болсон. Бүгдийг Airbnb, Couchsurfing мэтийн аялалын блогуудаас харах боломжтой. Эдгээр блогуудад аль хэдийн бараг дэлхийн бүх хотуудын аяны мэдээлэл, маршруыг багтаасан байна. Дараагийн 10 жилд жуулчлалын товчооны ажилтанд боломж үлдэх болов уу?

www.caak.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()