ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зарим хүмүүсийн чихний ойролцоо байдаг нүх ямар учиртай вэ?

Заримдаа хүүхэд төрөхдөө өөрийн гэсэн онцлогтой төрдөг. Тэгвэл эдгээр онцлогуудын нэг нь “преаурикуляр цоорхой” (preauricular sinuses) буюу “чихний нүх” юм. Энэхүү төрөлхийн гажгийг хамгийн анх 1864 онд эрдэмтэн Ван Хойзингер (Van Heusinger) баталгаажуулсан байна. Бид чихэн дээрээ нүхтэй хүнтэй таарч байсан ч яг ямар зориулалттай гэдгийг нь төдийлөн мэддэггүй билээ. Тэгвэл энэ нүх ямар үүрэгтэй юм бол?

Зарим хүмүүсийн чихний ойролцоо байдаг нүх ямар учиртай вэ? Хадгалах

Бичиг үсгийн алдаа ямар хор уршигтайг харуулсан 10 үйл явдал

Ердөө ганц үсэг алдаж бичсэнээр хэр их хэмжээний хохирол амсах боломжтой вэ? Таны санаанд тийм ч их тоо буухгүй л болов уу, магадгүй нэг их сүртэй зүйл шиг санагдахгүй байх. Тэгвэл дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь дор өгүүлэх тохиолдлуудад санамсаргүй гаргасан ердөө ганцхан үсэг, тооны алдаанаас болж асар их хэмжээний хохирол амсаж байжээ. 

Бичиг үсгийн алдаа ямар хор уршигтайг харуулсан 10 үйл явдал Хадгалах

Манай дэлхий хэдэн настай вэ?

Манай дэлхий бол амьдрал байдаг цорын ганц гараг билээ. Шингэн хэлбэрийн ус, олон сая ургамал, амьтан байдаг өөр ийм сансрын биет лав ойрын хэдэн сая гэрлийн жилд байхгүй биз. Тэгвэл ийм өвөрмөц гараг маань яг хэдэн настай болох талаар та өмнө бодож байсан уу?

Манай дэлхий хэдэн настай вэ? Хадгалах

Хамгийн олон удаа хулгайлагдаж байсан урлагийн бүтээл

1432 онд Данийн зураач Ян ван Эйк өөрийн дүү Хубертын тусламжтайгаар "Ариун хурганы тахилга" хэмээх шилдэг бүтээлээ дуусгаж хожим Бельгийн Гент хотын Гэгээн Баво сүмд дэлгэгджээ. Ойролцоогоор 4.4х3.5 метр хэмжээтэй, 12 хавтан бүхий хоёр тонн гаруй жинтэй энэхүү асар том бүтээлд библийн чухал үйл явдлуудыг маш нарийн, гайхалтай өнгөөр ​​дүрслэн харуулсан байна. Түүхэн дэх хамгийн чухал урлагийн бүтээлүүдийн нэг гэж тооцогддог "Гентийн тахилын хөшөө" (яваандаа ийм хочтой болсон) анхны тосон зурагт тооцогддог аж. 

Хамгийн олон удаа хулгайлагдаж байсан урлагийн бүтээл Хадгалах

Бодит гэмт хэргийн түүх хэрхэн энтертаймент зах зээлийг эзэлсэн бэ?

Сүүлийн жилүүдэд алдартай гэмт хэрэгтэн, мафийн эзэд, аллага гэх мэтээр хийсэн кино, цувралууд борооны дараах мөөг шиг олон гарч ирэх болсон. Чухамдаа ийм зүйлс бодитой байсан гэдэг утгаараа үзэгчдийг "True Crime" буюу бодит гэмт хэргийн түүх соронз мэт татаж чаддаг биз. Тэгвэл энэхүү төрөл хэрхэн үүсэж хөгжсөн юм бол?

Бодит гэмт хэргийн түүх хэрхэн энтертаймент зах зээлийг эзэлсэн бэ? Хадгалах

Байнга даарах нь ямар учиртай вэ?

Хүний биеийн дулааны мэдрэмж харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс хүйтэнд бусдаас хэт мэдрэг буюу цаг үргэлж л даарч явах нь бий. Хэрвээ та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн байнга даарч байдаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Байнга даарах нь ямар учиртай вэ? Хадгалах

Химийн салбарт санамсаргүй байдлаар хийгдсэн 11 их нээлт

Агуу нээлтүүдийн ард эрдэмтэн, судлаачдын асар их хүч хөдөлмөр, олон сар, жилийн хичээл зүтгэл байдаг гэдэг нь гарцаагүй. Тэр бүү хэл тэрхүү нээлтээ хүн төрөлхтөнд танилцуулж, хэрэглээнд нэвтрүүлэх хугацаа нь хэдэн арван жилээр ч үргэлжлэх нь бий. Гэвч хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдсэн зарим нэгэн их нээлтүүд санамсаргүй тохиолдлоор хийгдсэн явдал ч олон байдаг. Энэ төрлийн санамсаргүй нээлтүүд ихэвчлэн химийн салбарт, нэн ялангуяа иод, фосфор, бензол зэрэг шинэ химийн элементүүдийн нээлт байдаг аж.

Химийн салбарт санамсаргүй байдлаар хийгдсэн 11 их нээлт Хадгалах

7-р зууны үед Европ тивийг төвлөн захирч байсан Аварын хаант улсын нууцлаг түүх

Нийтийн тооллын VI зууны эхэн үед алс дорнодоос Европ тивд нэгэн бүлэг хүмүүс нүүдэллэн ирж 200 гаруй жилийн түүхтэй Аварын хаант улсыг байгуулсан юм. Гэвч түүхийн бүх л хугацаанд түүхчид тэднийг чухам хаанаас нүүдэллэн ирсэн, ямар угсааны хүмүүс байсан тухай тодорхой баримт хомс тул элдэв таамаглал дэвшүүлсээр иржээ. Гагцхүү тэдний тухай түүхэн баримтуудыг тэдний гол дайсан байсан Византийн эзэнт гүрний түүхчид л бичин үлдээсэн нь бидний үед уламжлагдан ирсэн аж.

7-р зууны үед Европ тивийг төвлөн захирч байсан Аварын хаант улсын нууцлаг түүх Хадгалах

Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ?

Хүний биеийн жингийн 6-8 хувийг цус эзэлдэг. Цусны 40-70 хувийг алдвал амь насанд аюултай, харин 70-аас илүү хувийг алдах нь үхэлд хүргэнэ гэж үздэг. Тиймээс их хэмжээгээр түлэгдсэн, гэмтэл авсан тохиолдолд өвчтөнийг аврах цор ганц боломж бол донорын цус сэлбэх явдал юм. Хэрвээ хүний биед өөр бүлгийн цус сэлбэвэл юу болох бол?

Судсанд буруу бүлгийн цус орвол юу болох вэ? Хадгалах

Бидний хамар яагаад 2 нүхтэй байдаг вэ?

Нүд, чих, гар, хөл гээд бидний зарим эрхтэн хосоороо байдаг билээ. Хоёр нүдний тусламжтай бид хол ойрыг харж, хоёр чихээр орчин тойрноо бүрэн сонсож, хос мөчөөрөө биеэ тэнцвэржүүлж чаддаг. Тэгвэл хамар маань яагаад 2 нүхтэй юм бол?

Бидний хамар яагаад 2 нүхтэй байдаг вэ? Хадгалах

1929 оны эдийн засгийн "Их хямрал" хэрхэн үүссэн бэ?

1929 оны их хямрал бол орчин үеийн дэлхийн түүхэн дэх хамгийн том, хамгийн удаан үргэлжилсэн хямрал байсан юм. Дэлхий даяар хямрал харилцан адилгүй цаг хугацаанд үргэлжилсэн ч ихэнх улсуудад 1930 оноос 1940-өөд оны дунд үе хүртэл үргэлжилсэн байдаг. Бүхий л судлаачид, түүхчид, эдийн засагчид дуу нэгтэйгээр "Их хямрал"-ыг бүх цаг үеийн түүхэн дэр хамгийн хамгийн том сүйрэл хэмээн хүлээн зөвшөөрдөг билээ. Тэгвэл юунаас болж ийм том хямрал үүссэн юм бол?

1929 оны эдийн засгийн "Их хямрал" хэрхэн үүссэн бэ? Хадгалах

Цаг хугацаа гэдэг бодит зүйл мөн үү?

Цаг хугацаа өнгөрсөн, одоо, ирээдүй гэсэн гурван хэмжээст байх ба тэдгээрийн хооронд өрнөж буй үйл явдлын үргэлжлэх хугацааны хэмжүүр болдог. Эртнээс нааш цаг хугацааны тухай ойлголт шашин болоод шинжлэх ухааны чухал сэдэв, асуудлын нэг байсаар ирсэн. Гэвч эрдэмтэд үнэндээ цаг хугацаа гэдэг бодит зүйл болохыг тодорхойлж чадаагүй л байна. 

Цаг хугацаа гэдэг бодит зүйл мөн үү? Хадгалах