Байнга даарах нь ямар учиртай вэ?

Хүний биеийн дулааны мэдрэмж харилцан адилгүй байдаг. Зарим хүмүүс хүйтэнд бусдаас хэт мэдрэг буюу цаг үргэлж л даарч явах нь бий. Хэрвээ та эсвэл таны эргэн тойрны хэн нэгэн байнга даарч байдаг бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 

Байнга даарах нь ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бамбай булчирхайн дааврын дутагдал

Гипотиреодизм буюу бамбай булчирхайн даавар хангалттай сайн ялгарахгүй үед бие махбод хүйтэнд хэт эмзэг болдог. Энэхүү бамбай булчирхайн даавар нь хүний биеийн бодисын солилцоо, температурыг зохицуулахад оролцдог учир гипотиреодизм  дааврын дутагдалд орох үед ийнхүү үргэлж даарах нөхцөл үүсдэг аж. Түүнчлэн гипотиреодизмын дутагдалд орох үед ядрах, зүрхний цохилт сулрах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 

Ямар арга хэмжээ авах вэ? 

Юуны түрүүнд эмчид хандаж бамбай булчирхайн даавар зохих түвшинд байгаа эсэхийг шинжлүүлээрэй. 

Бамбай булчирхайн дааврын дутагдал

2 Хангалттай ус уухгүй байх

Ус нь бодисын солилцоог сайжруулж, бие махбод дахь хоол хүнсийг задалж, биеийн дулаан энергийг бий болгодог. Хэрвээ та хангалттай хэмжээний ус уудаггүй бол таны биеийн дулааны энерги дутагдалтай байх магадлалтай. 

Ямар арга хэмжээ авах вэ? 

Хангалттай хэмжээнд ус ууж байгаа эсэхээ дахин нэг нягтлаарай. Хэрвээ байнга ус уух хэцүү байвал нимбэг, цагаан гаа, өргөст хэмх болон бусад зүйлсийг хийж амт оруулан ууж болно. 

Хангалттай ус уухгүй байх

3 Цус багадалт

Цус багадалттай хүмүүсийн хөл гар үргэлж хүйтэн байдаг. Энэ үед хүний бие мах бод, эд эрхтэнд хүчилтөрөгч хүргэдэг улаан эсийн дутагдалд ордог. Жирэмсэн болон сарын тэмдэг ирэх, цус алдах, шим тэжээл багатай хоол хүнс хэрэглэх зэргээс үүдэн хүний бие төмрийн дутагдалд орж цус багадалт үүсдэг. Энэ нь арьс цонхийж цайх, зүрхний хэмнэл хурдсах, ядрах, толгой эргэх зэргээр илэрдэг. 

Ямар арга хэмжээ авах вэ?

Хэрэв та өөрийгөө цус багадалттай гэж үзэж байгаа бол эмчид үзүүлж шаардлагатай шинжилгээ хийлгээрэй. 

Цус багадалт

4 Нойрны дутагдал

Хангалттай сайн унтаж амрах нь биеийн температурыг зохицуулахад маш чухал бөгөөд энэ нь таны байнга даардгын нэг шалтгаан байж болох талтай. 

Ямар арга хэмжээ авах вэ?

Өдөр тутмын хуваариа дахин нягталж, унтах хангалттай хугацаа байгаа эсэхийг шалгаарай. 

Нойрны дутагдал

5 Рэйнудын феномен өвчтэй

Цаг үргэлж даардаг хүмүүс Рэйнудын феномен хэмээх өвчтэй байж болно. Үүнийг мэдэхэд маш хялбар бөгөөд даарах үед таны хөл эсвэл гарын хуруу цайрах эсвэл хөхрөх шинж тэмдэг илэрдэг. Энэхүү өвчин маш ховор тохиолддог ба артерийн судсанд нөлөөлж цусны эргэлтийг удаашруулснаар биеийн температурыг бууруулдаг. Эхэн үедээ хурууны үзүүр цайрч, хөхрөх, яваандаа хөндүүрлэж өвчин мэдрэгдэж эхэлдэг. 

Ямар арга хэмжээ авах вэ?

Эмчид хандаж тохирох эм тариаг хэрэглэснээр энэ өвчний өдөөгчийг намдааж хэвийн байдалд орох боломжтой. 

Рэйнудын феномен өвчтэй

6 Хэт турах

Хэрвээ та хэт туранхай бол таны бие махбод дахь өөх тосны хэмжээ хангалтай дулаацахад хүрэлцэхгүй. Жин хасахын тулд хоол тэжээлээс авах илчлэгээ зориудаар бууруулах үед бодисын солилцоонд нөлөөлж, биеийн температурын зохицуулалт алдагдаж болзошгүй. 

Ямар арга хэмжээ авах вэ?

Өөрийн эрүүл мэндийн байдалд тохируулан, хоол хүнснээс авах шим тэжээлийн тэнцвэрийг хангах хэрэгтэй. 

Хэт турах

7 Цусны эргэлт муу

Бие дэх цусны эргэлт удаан явагдах үед эд, эсүүдэд цус хангалттай очихгүй, биеийн дулаан алдагддаг. Артерийн судасны хана хатуурах үед судас нарийсахад хүргэж улмаар хөл гар луу очих цусны урсгалыг удаашруулдаг. 

Ямар арга хэмжээ авах вэ?

Эмчид хандана уу. Энэ тохиолдол амьдралын зарим хэмнэлээ өөрчлөх, хорт зуршлуудаа хаях /тамхи татах/ зэргээс гадна шаардлагатай тохиолдолд эмчилгээ, мэс засал ч хийх хэрэгтэй болдог. 

Цусны эргэлт муу

8 Эмэгтэйчүүдийн хөл яагаад эрчүүдийнхээс хүйтэн байдаг вэ?

Судалгаагаар эмэгтэйчүүдийн биеийн температур эрчүүдийхээс харьцангуй бага байдаг нь тогтоогдсон бөгөөд эмэгтэйчүүд 25 градуст, эрэгтэйчүүд 22 хэмийн температурт байхад хамгийн тохиромжтой аж. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. 

Эмэгтэй хүний даавар болох эстроген нь цусыг бага зэрэг өтгөрүүлдэг бөгөөд энэ нь хялгасан судасны цусны урсгалыг буурахад хүргэдэг. Үүнээс гадна, эмэгтэйчүүд эрчүүдтэй харьцуулахад бодисын солилцооны түвшин сул учир биеийн дулааныг хуримтлуулахад шатааж буй калорын хэмжээ тэр хэмжээгээр бага байдаг байна. 

Эмэгтэйчүүдийн хөл яагаад эрчүүдийнхээс хүйтэн байдаг вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()