Зарим хүмүүсийн чихний ойролцоо байдаг нүх ямар учиртай вэ?

Заримдаа хүүхэд төрөхдөө өөрийн гэсэн онцлогтой төрдөг. Тэгвэл эдгээр онцлогуудын нэг нь “преаурикуляр цоорхой” (preauricular sinuses) буюу “чихний нүх” юм. Энэхүү төрөлхийн гажгийг хамгийн анх 1864 онд эрдэмтэн Ван Хойзингер (Van Heusinger) баталгаажуулсан байна. Бид чихэн дээрээ нүхтэй хүнтэй таарч байсан ч яг ямар зориулалттай гэдгийг нь төдийлөн мэддэггүй билээ. Тэгвэл энэ нүх ямар үүрэгтэй юм бол?

Зарим хүмүүсийн чихний ойролцоо байдаг нүх ямар учиртай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү гажиг ихэнхдээ чихний дээд хэсэгт чамархай болон чихний дэлбээний хооронд байрладаг. Гэхдээ толгойн аль талд ч байрлах магадлалтай. Заримдаа хоёр талд байрлах тохиолдол ч бий.  

Хамгийн хачирхалтай нь энэхүү нүх арьсан доогуур урт эсвэл богино холбоосоор сонсголын сувагтай холбогддог бөгөөд тус холбоос нь хүний биед байх ёсгүй юм.

Уг цоорхой удамшиж эсвэл зарим тохиолдолд тодорхойгүй шалтгаанаар үүсдэг байна. Чихний нүх нь ихэнхдээ Зүүн Азид 10%, африкчуудын дунд 4%, цагаан арьстнуудын дунд 0,5% тохиолддог аж.

Хэдийгээр энэхүү гажиг хүний өдөр тутмын амьдралд нөлөөлдөггүй ч заримдаа нян орж, эмчилгээ шаардагдах нь бий.

Америкийн биологич Нил Шубин (Neil Shubin)-ы үзэж байгаагаар энэ нь загасны заламгайн үлдэгдэл байх магадлалтай бөгөөд хувьслын үед алга болсон гэнэ. Сонирхолтой биш гэж үү?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()