Манай дэлхий хэдэн настай вэ?

Манай дэлхий бол амьдрал байдаг цорын ганц гараг билээ. Шингэн хэлбэрийн ус, олон сая ургамал, амьтан байдаг өөр ийм сансрын биет лав ойрын хэдэн сая гэрлийн жилд байхгүй биз. Тэгвэл ийм өвөрмөц гараг маань яг хэдэн настай болох талаар та өмнө бодож байсан уу?

Манай дэлхий хэдэн настай вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Анхны оролдлогууд

Анх хүн төрөлхтөн шашинтай холбож дэлхийн насыг тодорхойлж иржээ. Жишээ нь, Еврей болон Христийн шашны судрууд дээр дэлхийг 6000 орчим жилийн настай гэж заасан байдаг. Тиймээс дээрх шашныг шүтдэг хүмүүс уг тоог байнга иш татдаг аж.

Харин бусад шашнуудын хувьд яг нарийн тоо гаргах хэцүү. Жишээлбэл, Коран судар дээр "Бурхан дэлхийг 7 өдөрт бүтээсэн" гэж гардаг. Гэхдээ бурхан мөнх настай учраас түүний хувьд нэг өдөр гэдэг энгийн хүний асар олон жилтэй тэнцдэг гэлцдэг. Исламын шашны судлаачид чухам бурхны хувьд нэг өдөр хэр удаан үргэлжилдэг болохыг тогтоохоор ажилласны эцэст 1000-50000 жил гэсэн тоог гаргаж иржээ. 

Харин Хинду шашны судруудад дэлхий 150-300 их наяд гаруй жилийн настай хэмээн тэмдэглэсэн байдаг.

Анхны оролдлогууд

2 Шинжлэх ухаанч онол

Дэлхийн насыг шинжлэх ухааны үндэслэлтэй тодорхойлохыг оролдсон анхны хүн бол 18-р зууны үеийн Францын байгаль шинжээч Конт дө Бюффон юм. Тэрбээр дэлхий үүсэхдээ халуун хайлмаг бөмбөлөг байсан тул дэлхийн насыг өнөөг хүртэл хөрсөн хугацаагаар нь тооцож болно гэж үзсэн анхны хүн билээ. 

Бюффон чулуулгийг судлан дэлхийн насыг 75,000 жил гэж тооцоолсон нь цэвэр шинжлэх ухааны онол байв. Мэдээж энэхүү аргачлал сүм хийдийн сургаалыг шууд эсэргүүцсэн хэрэг болсон тул ихэс дээдэс, нөлөө бүхий санваартнууд түүнийг улайран шүүмжилж, бүр хэлмэгдүүлэв. Аргагүй болсон Бюффон энэхүү онолоосоо татгалзсан боловч түүний судалгаа сүм хийдийн хоцрогдсон үзлийг нураах тулгуур болсон юм. 

1862 онд ирланд гаралтай физикч Лорд Кэлвин Бюффоны нэгэн адил дэлхийн насыг чулуулгийг ажиглан тооцоолж болно хэмээн үзсэн байна. Кэлвин физикийн шинэ онолуудад үндэслэн дэлхийн насыг 24-400 сая жилийн хооронд хэмээн тооцсон бөгөөд дахин хэмжилт хийснийхээ дараа дээрх тоог 20-40 сая жил хэмээн өөрчилжээ. Түүний дүгнэлт геологич, биологичдыг ихэд цочирдуулсан учраас цөөн хэд нь энэхүү онолыг хүлээн зөвшөөрсөн байна. 

Шинжлэх ухаанч онол

1899 онд Ирландын физикч Жон Жоли “Давсан цаг” хэмээх дэлхийн насыг тогтоох шинэлэг арга сэджээ. Жил бүр голын усаар дамжин их хэмжээний давс далайд ордог. Иймд далайн давслаг одоогийн түвшиндээ хүрэх хүртэл хэдий хэмжээний хугацаа шаардагдсанаар далайн насыг тогтоож болно гэсэн үндэслэл дэвшүүлж уг онолын дагуу дэлхийн насыг 80-150 сая жилийн хооронд байх ёстой гэжээ. Гэсэн ч Жолигийн онол зарим нэг чухал хүчин зүйлсийг оруулаагүй учраас гаргасан тоо нь дэндүү бага хэвээр байв. 

19-р зууны төгсгөл үед физикийн шинжлэх ухаанд гарсан нэгэн томоохон дэвшил дэлхийн насыг бодитоор тогтоох үндэс болжээ. Энэ нь 1896 онд Францын эрдэмтэн Анри Бэккэрэлийн нээсэн цацраг идэвхт чанар юм. Юуны өмнө дэлхийн дотоод дулааны эх үүсвэр нь уран зэрэг цацраг идэвхт элемент болохыг тэрээр нээжээ. Ийнхүү ийм дулааны эх үүсвэр байхгүй гэсэн Кэлвиний тооцоо няцаагдав.

3 Жинхэнэ нас

1900-аад оны эхээр цацрагийн онолыг тусламжтай зарим төрлийн чулуулгийн жинхэнэ насыг тодорхойлох боломжтой болсон байна. Америкийн химич Бэртрам Болтвүүд дээрх санаанд үндэслэн янз бүрийн чулуулгийн дээжийн насыг тогтоосон аж. Тэрээр судалгааны явцад 265 сая жилээс 2 тэрбум жилийн өмнөх үед үүссэн чулуулгуудыг нээсэн байна.

Шинжлэх ухааны салбарынхан эхэндээ “Цацраг идэвхээр нас тогтоох” шинэ аргыг хүлээж аваагүй юм. Гэвч яваандаа АНУ-ын Алфрэд Нийр, Английн геологич Артур Холмс нарын изотопын судалгааны ажлын дараа үүнийг аргагүй хүлээн зөвшөөрчээ. Холмс 1947 онд дэлхийн насыг тодорхойлсон бөгөөд түүний тооцоо орчин үеийнхтэй бараг л ижил байжээ. 

1955 онд Америкийн геохимич Клэйр Паттэрсон химийн найрлагаараа дэлхийтэй таарах солирын хэлтэрхийн насыг цацраг идэвхийн аргаар тодорхойлж үзэхэд 4.55 тэрбум жил гэсэн хариу гарсан байна. Энэ бол өдгөө нийтээр хүлээн зөвшөөрсөн дэлхийн нас юм.

Жинхэнэ нас

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()