ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Биднийг сүйрүүлдэг 7 зуршил

Таны байнга хийгээд зуршил болчихсон зарим үйл хөдлөл, зүйлс амьдралыг тань бага багаар идэж, сүйрүүлж байгааг анзаардаг уу? Энэ бүхэн таны бодож байгаагаас ч аюултай гэдгийг юун түрүүнд яаравчлан сануулъя. Учир нь хүмүүс өөрийн амьдралдаа мэдрэмж болон итгэл үнэмшлээрээ хандаж чаддаггүй. Доорх мэдээллээс уншигч та бидний амьдралыг үгүй хийдэг чимээгүй тахлуудыг мэдэж аван, яг одооноос засч эхлээрэй. 

Биднийг сүйрүүлдэг 7 зуршил Хадгалах

Хэний ч танд хэлэхгүй амьдралын 25 чухал нууц

Амьдралыг амьдарч үзсэн хүн л мэддэг бөгөөд нас ахих тусам тэдний гаргах алдаа багасч нэг ёсондоо төгс рүү дөхөн очдог билээ. Харин залуу халуун насаа эдэлж яваа хүмүүсийн тухайд алдаж, онож, түүнээсээ суралцан, аз жаргалыг эрэн хайж явдаг бөгөөд тэдний жаргалд хүрэх замыг нь заагаад өгчихдөг бол хичнээн амар вэ?

Хэний ч танд хэлэхгүй амьдралын 25 чухал нууц Хадгалах

32 настай бүсгүйн амьдралаас ойлгосон ухаарал

"Миний амьдрал яачихаа вэ?", "Би юун дээр алдчихав аа?" гэсэн асуулт хүн бүрийн толгойд эргэлдэж байдаг. Гэхдээ хэн нь ч үүнийгээ гаргаж хэлдэггүйн зэрэгцээ заагаад хэлээд өгөх хүн байдаг ч болоосой гэж нууцхан хүсч явдаг. Тэгвэл нандин, эмзэг асуудлуудыг шийдэж өгөх хатуу атлаа үнэн зөвлөгөөнүүдийг зохиолч, сэтгүүлч болон аялагч бүсгүй 32 настай Олеся Новикова (Olesya Novikova) өөрийн бодит амьдрал дээр үзсэн туулсандаа тулгуурлан танд хүргэж байгааг бид уламжилъя. 

32 настай бүсгүйн амьдралаас ойлгосон ухаарал Хадгалах

Фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй 8 зүйл

Хэрвээ та өмнө нь фитнессээр хичээллэж байсан бол, эсвэл одоо хичээллэж байгаа бол, олон төрлийн зан чанартай хүмүүстэй таарч байсан гэдэгт итгэлтэй байна. Зарим тохиолдолд тэдгээр хүмүүсээс болоод, дасгалаа ч хийж чадалгүй, гэр рүүгээ явахад хүрдэг нь нууц биш юм. Тэгвэл өнөөдөр бид танд фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй зүйлсийг танилцуулъя.

Фитнесс зааланд хэзээ ч хийж болохгүй 8 зүйл Хадгалах

Судлаачид ямар эмэгтэйчүүд эрчүүдийг соронзон мэт татдаг болохыг тогтоожээ

Эрчүүд бүсгүйчүүдийн юуг нь илүүтэй онцлон харж, тэдэнд дурладаг юм бол? Хэрэв та энэ асуултын хариултыг мэдэхийг хүсвэл, бидний танилцуулах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай! Магадгүй таныг ирээдүйн хайрттайгаа учрахад тусалж ч болно шүү дээ...

Судлаачид ямар эмэгтэйчүүд эрчүүдийг соронзон мэт татдаг болохыг тогтоожээ Хадгалах

Хуурамч “LV”-г хэрхэн ялгах вэ?

Өдгөө хүмүүс хувилж болох бүхий л зүйлсийг хувилж, дууриалган хийж, амьдралаа залгуулж байна. Тиймээс ч өдөр өнгөрөх тусам жинхэнэ бүтээгдэхүүнийг хуурамчаас нь ялгахад үнэхээр бэрх болжээ. Ингээд та бүхэнд 160 гаруй жилийн түүхтэй Францын алдарт "Louis Vuitton" брэндийн цүнхийг хуурамчаас нь хэрхэн ялгах тухай мэдээллийг хүргэе. 

Хуурамч “LV”-г хэрхэн ялгах вэ? Хадгалах

Ганцаараа амьдрахын давуу талууд

Мэдээж гэр бүлийнхэнтэйгээ, халуун дулаан уур амьсгалтай амьдрах дэндүү сайхан. Гэхдээ залуусын хувьд аав ээжээрээ тэжээлгэж, бүхнээ бэлдүүлж, хамт амьдрахаас илүү ганцаараа байх нь таалагддаг төдийгүй их ч зүйлийг сургана. Хэрвээ та хэдийн 20 гарсан, ажил хөдөлмөр эрхэлж яваа нэгэн бол тусдаа гарч, өөрийн амьдралаа авч явах цаг тань хэдийн болсон гэдгийг санаарай. Ингээд хамтдаа ганцаараа амьдрахын давуу талуудтай танилцъя. 

Ганцаараа амьдрахын давуу талууд Хадгалах

Хүүхдээ биеэ даахад нь туслах хялбар аргууд

Балчир үрсүүд том болох тусам бүхнийг өөрөө хийж, туршиж үзэх сонирхол нь илүүтэй болдог. Гэвч эцэг эхчүүд бид тэднийг элдэв асуудалд орох, цаашлаад өөрийгөө бэртээхвий гэсэндээ бүхнээс холдуулж, өмнүүр нь орж хийдэг нь нууц биш юм. Тэгвэл доорх аргуудыг хэрэгжүүлж үзэхийг зөвлөж байна. Ингэснээр бяцхан үрс тань аливааг хийж, бие даан сурахад нь туслах болов уу.

Хүүхдээ биеэ даахад нь туслах хялбар аргууд Хадгалах

Дөрвөн километр зузаан мөсөн доорх балар эртний ертөнц - Антарктидын Восток нуурын нууц

Дэлхийн хамгийн том нууруудын нэг нь Антарктид тивд, 4 км зузаан мөсөн хучлага доор бий. Оросын судлаачдын анх олсон Восток хэмээх энэхүү нуур нь гаднах ертөнцөөс хэдэн сая жилийн турш тусгаарлагдан оршсон цэнгэг усны асар том сан юм. Нуурын усанд өмнө нь судлагдах байтугай харагдаж ч байгаагүй организмууд амьдардгийг илрүүлснээрээ Восток нуурын өрөмдлөгө нь өнгөрсөн зууны хамгийн том ололтуудын нэгт тооцогддог.

Дөрвөн километр зузаан мөсөн доорх балар эртний ертөнц - Антарктидын Восток нуурын нууц Хадгалах

Хуурамч нарны шилийг хэрхэн таних вэ?

Зуны халуун наранд, хамаг нүүрээ үрчийлгэн, хялалзаж харах шиг хэцүү зүйл гэж үгүй. Тиймдээ ч зун цагийг нарны шилгүйгээр төсөөлөхийн аргагүй. Гэхдээ бид нүдээ хамгаалах гэж нарны шилийг зүүдэг байтал хуурамч шил нь таны нүдийг хамгаална гэдэг юу л бол. Иймд залуусын зүүх дуртай "Ray Ban" брэндийн нарны шилийг хуурамч эсэхийг таньж болох хялбар аргуудыг танилцуулъя.

Хуурамч нарны шилийг хэрхэн таних вэ? Хадгалах

Эрчүүд, эмэгтэйчүүдийн биений аль хэсэгт илүү дуртай вэ?

Ихэнхи эмэгтэйчүүд эсрэг хүйстнийхээ анхаарлыг татахын тулд нарийхан бэлхүүс, загвар өмсөгч мэт урт хөлтэй болохыг хүсдэг билээ. Гэтэл бидний мэдэхгүй ч, эрчүүдийн анхаарлыг татдаг хэсгүүд байдаг гэвэл та итгэх үү?... 

Эрчүүд, эмэгтэйчүүдийн биений аль хэсэгт илүү дуртай вэ? Хадгалах

Таны хүүхэд ийм зан гаргаад байна уу? Тэгвэл цаг алдалгүй засаарай!

Хүүхдийг хүн болгож, зөв хүмүүжүүлнэ гэдэг эцэг эхээс асар их хичээл зүтгэл, ур ухаан шаарддаг. Тэд цаг тутамд хүүхэддээ анхаарал хандуулж, тэднийг хаашаа чиглэн явж байна, тэдэнд юу тохиолдож байгааг нь анхаарахгүй аваас хүүхэд буруу хүмүүжилтэй болж, төлөвших аюултай аж. Иймд нийт эцэг эхчүүд болон ирээдүйд ээж аав болох залуустаа зориулан тоолгүй өнгөрч болохгүй хүүхдүүдийн зан чанаруудыг танилцуулъя. 

Таны хүүхэд ийм зан гаргаад байна уу? Тэгвэл цаг алдалгүй засаарай! Хадгалах