Хэний ч танд хэлэхгүй амьдралын 25 чухал нууц

Амьдралыг амьдарч үзсэн хүн л мэддэг бөгөөд нас ахих тусам тэдний гаргах алдаа багасч нэг ёсондоо төгс рүү дөхөн очдог билээ. Харин залуу халуун насаа эдэлж яваа хүмүүсийн тухайд алдаж, онож, түүнээсээ суралцан, аз жаргалыг эрэн хайж явдаг бөгөөд тэдний жаргалд хүрэх замыг нь заагаад өгчихдөг бол хичнээн амар вэ?

Хэний ч танд хэлэхгүй амьдралын 25 чухал нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өнөөдөр бид та бүхэндээ амьдралд чухал хэрэг болохуйц болоод хэн ч танд хэлж байгаагүй чухал зөвлөгөөнүүдийг дуулгахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

 

1

Яг одоо хийчих боломжтой зүйлсийг хойш тавьж, цааргалах хэрэггүй. Цаг хугацаа таныг хэзээ ч хүлээхгүй бөгөөд маргааш хэмээн бүхнийг хойшлуулах нь таны амьдралын аз жаргал, амжилтыг нь ч мөн булаан авдаг юм. Тиймээс яг одоо л хий. 

2

Амьдралынхаа хамгийн гол зүйлийг ажлаа болгох хэрэггүй. Үүнээс илүүтэй олон гайхалтай зүйл амьдралд оршин байдаг аж. Тиймээс гарч зугаал, хөгжилд, өөрийгөө цэнгүүл, гэрийнхэндээ анхаарал хандуул...

3

Хэрэв улс төр таны амьдралд дээгүүр байр суурь эзэлдэггүй бол тэгтлээ үүн рүү шунах хэрэггүй. Тэнд та хичнээн төвөгтэй болоод аймшигтай зүйлс болж байдгыг мэдэхгүй шүү дээ. 

4

Ямарваа зүйлсийг толгойдоо эргэцүүлж яах бол хэмээн санаа зовниж байхын оронд зүгээр л туршаад хийгээд үз. Алдах, онох нь хамаагүй бөгөөд ямартай ч зорилгодоо хүрэхийн тулд хийсэн алхам л тань хамгийн чухал юм. 

5

Бусдыг ямар ч шалтгаангүйгээр зүгээр л хайрла...Хайранд шалтгаан хэрэггүй. Зүрх тань булгилж, сэтгэл тань түгшиж, байгаа бүхнээ зөвхөн түүнд зориулахыг хүсэх дундрашгүй сэтгэл л, хайрыг бий болгодог  юм. Түүнээс биш өнгө мөнгө, албан тушаал, царай төрх огтоос биш. 

6

Шүдний утас таны бодож байгаагаас ашигтай, хэрэгтэй эд юм. Энэ нь шүдийг цэвэрлээд зогсохгүй бактерийг устгаж, амны хөндийд цэвэр агаар, эрүүл орчинг бэлэглэдэг билээ. 

7

Дансаа тогтмол шалгаж, орлого, зарлага гүйлгээ зэргээ хянаж хэвшээрэй. Энэ нь хожим гарч болох эрсдлээс таныг урьдчилан сэргийлэх болно. 

8

Эмээ өвөө, ээж аав дээрээ боломж гарвал байнга очиж байгаарай. Тэд ч мөн амьдралын жамаар нэг л өдөр таниас холдон одох болно. Харин тухайн үед харамсаж, хайртай гэдгээ хэлэх минь яав даа хэмээн өөрийгөө зүхэхийн оронд одоо л тэднийгээ хайрлаарай. 

9

Та ус тааралдвал уугаад л бай. Ус хүний биед ихдэнэ гэж хэзээ ч байхгүй бөгөөд харин ч их уух тусам бие тань эрүүлжиж байдаг билээ. 

10

Ямар нэгэн зүйлийг танд хэрэг болохоос өмнө урьдчилаад бэлтгэж хэвшээрэй. Энэ нь ирээдүйд таныг олон саад, бэрхшээл болзошгүй аюулаас сэргийлж байх болно. 

11

Бага ярьж ихийг бүтээ. Алдар гавъяа, ур ухааныг бүтээсэн зүйлүүд, хэн гэдгийг тань илтгээд өгөх тул зүгээр л хийж байвал зохилтой. 

12

Ууртай байхдаа бүү шийдвэр гарга, жаргалтай байхдаа бүү амлалт өг. Хэдхэн хоромын дараа таны бодол өөрчлөгдөж ч мэднэ шүү дээ. Тиймээс ямагт аливаа зүйлсийг тунгааж байх ёстой аж. 

13

Өөрийг тань аз жаргалгүй болгодог зүйлс, хүмүүсээс ангижар. Тэгж байж л амьдралын амт, сайхан зүйлсийг өдөр тутамдаа мэдрэх боломжтой болох билээ. 

14

Хэлтэй бол хөлтэй гэх үгийг санаж чөлөөт цагаараа бусад орны хэлийг судлаарай. Эдгээр нь танд хэрэг болох нь гарцаагүй бөгөөд хийх юм олдохгүй хэмээн уйтгарлаж суухын оронд тархиа цэнэглэж, боловсролдоо анхаарах нь таны ирээдүйг гэрэлтүүлж өгөх болно. 

15

Зүгээр л урагш алх. Том, жижиг нь хамаагүй бөгөөд ямартай ч алхам хийсэн гэдэг тань магтууштай зүйл юм. Мөн зорилгодоо хүрэхийн тулд үргэлж золиос гаргах хэрэгтэй болдог тул жижиг чулуугаар том чулуу хөдөлгөж, золиос гаргасан ч түүнээс илүүг олох ухаантай байх хэрэгтэй аж. 

16

Ямагт өөрт хамгийн тухтай байрлалаар сууж, зогсож байгаарай. Бусдад сайхан харагдаж, сайшаал авах гэсэндээ өөрийгөө зовоох гэсний хэрэггүй бөгөөд зүгээр л өөрийнхөөрөө байх нь бусдад хамгийн таатай мэдрэмжийг төрүүлдэг билээ. 

17

Харилцаа холбоо нь бидний амьдралд орж ирсэн нэгэн гайхалтай хувьсал билээ. Тиймээс та өдрийн 24 цагаасаа 5 минутыг зарцуулан хол байдаг хуучны андууд, хайртай дотны хүмүүс рүүгээ залгаж, холбогдож байгаарай. 

18

Хамгийн түрүүнд харсан зүйлээ хэзээ ч бүү сонго. Цааш явахад танд өч төчнөөн гайхалтай сонголт байгаа гэдгийг ухаарч, яаран шийдвэр гаргах хэрэггүй юм. 

19

Каное завиар аялж байгаа тохиолдолд хэзээ ч бүү зогсоорой. Энэ нь амь насаараа тоглож буйгаас ямар ч ялгаагүй байна шүү. 

20

Осолд орох, машинтай мөргөлдөхөөсөө өмнө дохиогоо өгч, гарч болох эрсдлээс сэргийлж байгаарай. Ингэхийн тулд жолооч та цаг ямагт анхаарлаа дээд цэгт нь хүргэж явах ёстой бөгөөд хоромхон зуур анхаарлаа сарниулахад хичнээн хүний аминд халдах эрсдэлтэй гэж санана...

21

Үнсэх, тэврэх нь хайраа илэрхийлж буй хамгийн дээд хэлбэр. Тиймээс та өглөө бүхэн хайртыгаа үнсэлтээр үдэж, үдэш бүхэн тэврэлтээр угтаж байгаарай. 

22

Аливаа зүйлсийг би цээжилчихсэн гэж их зан гаргаж байгаад мартаж, асуудал үүсгэхээс сэргийлэхийн тулд зүгээр л үүнийг тэмдэглээд ав. Хэрэв та анзаарч байсан бол хүн залхуурлаас болж хамгийн үнэ цэнэтэй, чухал зүйлсээ алдсан байдаг билээ. 

23

Худал хуурмагт нэвчин, хэзээ мэдэгдэх бол хэмээн эмээж явснаас үнэнээ хэлэх нь хамаагүй хялбар байдаг юм. Хэзээ ч илрэхгүй худал гэж байдаггүй аж. 

24

Хуримаас илүүтэй цаашдын амьдрал гэрлэлт, үр хүүхэд, тэдний төлөө өөрийгөө зольж чадах эсэхээ сайтар тунгаа. Хурим нэг өдөр болоод өнгөрөх хэдий ч гэрлэлт насан туршдаа үргэлжилж, таниас асар олон зүйлс, ухаан, ур чадварыг шаардах юм. Харин та хайраараа энэ бүхнийг даван туулахад бэлэн үү?

25

Амьдралын ухаанд суралцах нь олон их дээд сургуулийн диплом өвөртлөхөөс чухал болоод үнэ цэнэтэй зүйл юм. Нөгөөтэйгүүр жор мэдэхгүй эмчээс зовлон үзсэн чавганц дээр хэмээж ч болох аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()