Үлэг гүрвэлүүд мөхсөн өдөр яг юу болсныг эрдэмтэд олж тогтоожээ

Үлэг гүрвэлүүд энэ дэлхий дээр үгүй болсон мөч гэхээр бидэнд энд тэндгүй солир унаж, галав юүлж байгаа дүр зураг төсөөлөгддөг. Магадгүй зарим үлэг гүрвэл солирт өртөж устахад хүрсэн байж болох ч эрдэмтдийн саяхан олж тогтоосноор ихэнх амьд амьтад бидний боддогоос тэс өөр шалтгаанаар үхсэн гэнэ. Тэгвэл яг юунаас болж тэдгээр амьтад мөхсөн хэрэг вэ? 

Үлэг гүрвэлүүд мөхсөн өдөр яг юу болсныг эрдэмтэд олж тогтоожээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэхүү судалгааг "Кайнозойн" эриний эхний өдөр хэмээн 66 сая жилийн геологийн түүхтэй өнөөгийн эрин үеийн нэрээр нэрлэсэн байна. Тодруулбал, Хомо Сапиенс одоогоос ердөө 6-7 сая жилийн өмнө бусад хүн дүрст амьтдаас тусгаарлагдсан бөгөөд зөвхөн 200,000 жилийн өмнө төрөл зүйл болж бүрэлдэн тогтсон байв.

Кайнозойн эриний эхлэл нь Цэрдийн галавын төгсгөлд зүйлүүд олноор устаж үгүй ​​болсонтой холбоотой юм. Үүний зэрэгцээ нисдэг гүрвэл, ихэнх нялцгай биетнүүд, жижиг замаг, түүнчлэн газар дээр амьдардаг бараг бүх том, дунд зэргийн хэмжээтэй амьтад үхсэн байна. 

Тэднийг үй олноороо сөнөсөн тухай онолууд байдаг бөгөөд тэдгээр нь тахал эсвэл нэг зүйлийн ургамлын нөлөөнөөс үүдэлтэй гэсэн таамаг хүртэл бий. Гэсэн хэдий ч гол хувилбар нь солир хэвээр байна. Үүний зэрэгцээ уналтын яг төв цэг гэж нэрлэгддэг газар нь Мексикийн Юкатаны хойг дахь Чиксулубын тогоо юм.

Энэ хувилбарыг дэлхийн геологийн давхаргын шинжилгээгээр дэмжиж байгаа бөгөөд судалгаагаар энэ тогоог 65 сая жилийн өмнө үүссэн гэж үзжээ. 

300 гаруй эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнг 2019 оны 9-р сарын сүүлчээр PNAS вэбсайт дээр нийтлэв. Нүхний хэмжээнээс харахад энэ нь зүгээр л солирын бороо биш, харин тэнгэрээс унасан асар том биет болох нь тодорхой болсон аж. Диаметр нь 11-80 км тэрхүү солир дэлхийн гадаргуу дээр унаж, улмаар тэр даруйдаа хайлан урсаж эхэлсэн байна.

Эхний өдөр солир унасан газрын эргэн тойрон дахь бүх зүйл тэсвэрлэхийн аргагүй халуун болж, ус ууршиж, чулуу хайлж, бүх амьд биетүүд амь үрэгдсэн гэдэг. Гэвч үүний дараа юу болсон талаар хүн төрөлхтөн таамаглахаас өөр зүйл хийж чадахгүй байжээ. Энэ асуултыг олж мэдэхийн тулд эрдэмтэд хөрсний дээж авч, нүхийг олон талаас нь өрөмдөж эхэлсэн аж..

Эрдэмтэд тогоо орчмын эрдэс чулуулгуудад хүхрийн агууламж маш өндөр байгааг тогтоожээ. Харин нүхэн дотор хүхэр бараг байгаагүй гэнэ. Чухам энэхүү нээлт нь эдгээр үйл явдлыг өөр өнцгөөс харах боломжийг олгосон юм. Асар том цунами, солирын нөлөө зэрэг зүйлс нь үлэг гүрвэлүүд болон бусад амьд биетүүдийг устгасан хэрэг биш болж таарав. Харин хүхрийн ууршилтаас болж дэлхий бүхэлдээ хөрснөөр дэлхий дээрх ихэнх амьтад устах гол шалтгаан болжээ. 

Судалгааг удирдсан эрдэмтэн Шон Галик "Жинхэнэ хөнөөл учруулагч нь агаар мандал байж болзошгүй юм. Амьд амьтад бөөнөөрөө устах цорын ганц шалтгаан бол агаар мандлын нөлөө гэж үзэж байна." гэв.

Хүхэр нь уур амьсгалд ноцтой нөлөөлж чадахуйц бодис юм. 1815 онд Тамбора галт уул дэлбэрснээр дэлхий даяар зун болоогүйгээс харвал энэ таамаг үндэслэлтэй гэдэг нь ойлгомжтой болно. Үнс дэлхийн агаар мандалд тархахад хэдэн сар шаардагдсан тул 1815 онд Европт дэлбэрэлтийн үр нөлөө тийм хүчтэй мэдрэгдээгүй. Гэвч 1816 онд баруун Европ, Хойд Америк даяар цаг агаар ер бусын хүйтэн болсон бөгөөд АНУ-д тус жилийг "Хөлдөж үхмээр 1800" хэмээн нэрлэсэн байдаг. Учир нь 6, 7-р сард Америкт зун болоогүй, маш хүйтэн жавартай байсан бол Нью Йорк орчмоор бүр цас орсон аж. 

Зарим эрдэмтэд дэлхийн дулаарлыг даван туулахын тулд агаар дахь хүхрийн нөлөөг ашиглахыг санал болгож байна. 66 сая жилийн өмнө агаар мандалд маш их хэмжээний хүхэр тархсан тул бүх том амьтад хөлдөж, аажмаар устаж үгүй ​​болжээ. Нэмж дурдахад, солирын уналт нь агаарт тоос шороо, ууршилт нэмэгдэхэд хүргэсэн бөгөөд тэр үед 15 их наяд тонн үнс, тортог агаар мандалд цацагдсан тул хүйтнээс гадна дэлхий тэр чигтээ харанхуй болсон юм. 

Дэлхийтэй мөргөлдсөн солир мөн эерэг нөлөө авчирсан. Хожим үүний үр дүнд хөхтөн амьтад, түүний дотор хүн төрөлхтөн дэлхий дээр ноёлох болсон билээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()