ТАНИН МЭДЭХҮЙ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэтхэг яагаад хүний мах иддэг 25 мянган яст мэлхийг Ганга мөрний усанд тавьсан бэ?

Бүхий л цаг үед Энэтхэг оронтой салшгүй холбоотой байсаар ирсэн Ганга мөрөн нь өдгөө 500 сая хүний ундны усны хэрэгцээг хангахыг зэрэгцээ Хиндү сүсэгтнүүдийн дунд бурхнаас өөрцгүй байр суурь эзэлдэг хэвээр байна. Гэвч хүмүүсийн хэтэрхий гэмээр сүсэглэлийн улмаас "Ариун" хэмээх тодотголтой Ганга мөрний бохирдол сүүлийн жилүүдэд гамшгийн хэмжээнд хүрсэн тул Энэтхэгийн засгийн газраас үүнтэй байгалийн аргаар тэмцэхээр шийджээ. 

Энэтхэг яагаад хүний мах иддэг 25 мянган яст мэлхийг Ганга мөрний усанд тавьсан бэ? Хадгалах

Пирамидуудын "сүүдэрт дарагдаж" хоцорсон Эртний Египетийн дурсгалт газрууд

Египетийн тухай сэдэв хөндөх бүрт л хүмүүсийн бодолд алдарт Гизагийн пирамидууд, түүнийг хамгаалагч Сфинкс өөрийн эрхгүй ордог гэхэд хилсдэхгүй. Гэсэн ч Египет орны нэрийн хуудас болсон тэдний ард хүн төрөлхтний хувьд асар их үнэ цэнэтэй соёл, түүхийн ач холбогдолтой маш олон хөшөө, дурсгалт газрууд байдаг ажээ.

Пирамидуудын "сүүдэрт дарагдаж" хоцорсон Эртний Египетийн дурсгалт газрууд Хадгалах

Хойд туйлд очсон хүмүүс яагаад амиа хорлох талаар бодож эхэлдэг вэ?

Хүйтэн цаг уур, жихүүдэс хүргэм зэврүүн салхи, нарны гэрэл үзэхгүй харанхуй бүрхэг тэнгэр, эцэс төгсгөлгүй үргэлжлэх хоосон зэлүүд тал нутаг. Хойд туйлын хахир хатуу, онгон дагшин энэ л байгальд хүн өөрийгөө энэ орчлонд ямар өчүүхэн гэдгээ мэдрэх боломжтой биз ээ.

Хойд туйлд очсон хүмүүс яагаад амиа хорлох талаар бодож эхэлдэг вэ? Хадгалах

Ер бусын үзэсгэлэнтэй ч үхлийн аюултай Танзанийн Натрон нуурын тухай баримтууд

Аймшгийн кинон дээрээс л харах боломжтой байгалийн бодит биелэл болсон Натрон нуурнаас нутгийн иргэд ч хол байхыг эрхэмлэдэг ажээ. Танзани улсын зүүн хойд нутагт орших хэт шүлтлэг устай энэ нуурын усанд багахан хугацаагаар сэлэхэд л хүний арьс түлэгдэж, цэврүүтэх аюултай байдаг байна.

Ер бусын үзэсгэлэнтэй ч үхлийн аюултай Танзанийн Натрон нуурын тухай баримтууд Хадгалах

Австрали тивийн хамгийн аюултай амьтан - Зэрлэг нохой "динго"-гийн түүх

Тэжээж байсан нохойгоо төөрүүлж хаях нь хүний гутамшигт үйлдлүүдийн нэг мөн. Ийнхүү эзэндээ хаягдсан нохдын ихэнх нь амьд үлдэхийн төлөөх тэмцлийг давж чадалгүй үхдэг бол зарим нь өөртэйгөө адил хувь заяатай ноходтой нийлнэ. Тэгвэл тэдний нэгэн төлөөлөл амьд үлдээд зогсохгүй олон мянган жилийн турш алслагдсан тив дээр байгалийн шалгарлыг даван гарч, зэрлэг амьтан болсон байдаг гэвэл итгэх үү? 

Австрали тивийн хамгийн аюултай амьтан - Зэрлэг нохой "динго"-гийн түүх Хадгалах

Шоргоолжнууд үүрэндээ хэрхэн өвөлждөг вэ?

Ихэнх шавжнууд хүйтрэхээр үхчихдэг учраас тэдэнд өвлийн бэлтгэлээ базаах шаардлага байдаггүй. Энэхүү арга нь хэдий төгс биш ч дараагийн үеийнхэн нь удалгүй дулаарахаар өндөг, авгалдайнаасаа гарч ирэх нь баттай тул асуудалгүй. Гэхдээ шоргоолжнуудын хувьд байдал өөр аж. Хүмүүс тэднийг өвөл болохоор бусад үет хөлт нөхдийнхөө хамт үхэж дуусдаг гэж боддог ч үнэндээ тэд байгалийн шалгарал, хамтын хүчийн ачаар өвлийг даван туулдаг гэнэ.

Шоргоолжнууд үүрэндээ хэрхэн өвөлждөг вэ? Хадгалах

Сэтгэлийн амар амгалангийн бэлгэ тэмдэг болсон амьтан - Капибарагийн тухай товчхон...

Том биетэй усан гахай мэт харагдах капибара хэмээх энэхүү амьтан нь дэлхий дээрх хамгийн том мэрэгч гэж тооцогддог. Хэдий тэд зэрлэг амьтан ч хүмүүс болон бусад амьтны дэргэд гайхалтай тайван, нөхөрсөг байж чаддаг тул зураг, бичлэгүүдээрээ интернет ертөнцөд алдартай болжээ. Үнэхээр ч энэ амьтан орчин үеийн нийгэм, амьдралын стресст дарагдсан хүмүүсийг атаархуулмаар амар амгалан, сайхан ааштай тул тэгэх нь ч аргагүй...

Сэтгэлийн амар амгалангийн бэлгэ тэмдэг болсон амьтан - Капибарагийн тухай товчхон... Хадгалах

Латин Америкийн "мөрөөдлийн орон" Уругвайн амжилтын түүх, сонирхолтой баримтууд

Өмнөд Америкийн зүүн өмнөд хэсэгт орших Зүүний Бүгд Найрамдах Уругвай Улс нь нийт 3.5 сая хүн амтай бөгөөд Латин Америкийн орнууд дундаа хамгийн тайванд тооцогддог учраас тэр бүр шуугиан тариад байдаггүй аж. Тиймээс тус орон нь эдийн засаг, хүний эрх, технологийн салбарт багагүй амжилттай яваа гэдгийг нь учир мэдэх хүмүүс л ойлгодог гэнэ. Энэ үүднээс та бүхэнд Уругвайн тухай сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. 

Латин Америкийн "мөрөөдлийн орон" Уругвайн амжилтын түүх, сонирхолтой баримтууд Хадгалах

Ядуу хүмүүсийг үнэ төлбөргүйгээр сайхан инээмсэглэлтэй болгодог шүдний эмчийн ажлууд

Бразил улсад аж төрдөг Фелипе Росси хэмээх шүдний эмч "Por1sorriso" хэмээх сайн дурын байгууллагатай хамтран бага орлоготой иргэдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж өгчээ. "Por1sorriso" нь 2016 оноос эхлэн энэ мэтээр эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй эмзэг бүлгийн иргэдэд туслаж ирсэн байна. Чухамдаа тэрхүү сайхан сэтгэлт эмчийн ачаар эрүүл шүдтэй болсон хүмүүсийн төрх шинээр төрсөн мэт огцом өөрчлөгджээ. 

Ядуу хүмүүсийг үнэ төлбөргүйгээр сайхан инээмсэглэлтэй болгодог шүдний эмчийн ажлууд Хадгалах

100 жилийн дотор Евразийг эзэлсэн "Америкийн уугуул" заарт хархны тухай баримтууд

20-р зууны эхэн үед Европын аялагчид зөвхөн Хойд Америк тивд байдаг ондатр буюу заарт хархыг нутагтаа авчирчээ.  Килограмм хагас жин татах мах, эсвэл арьсыг нь хожим ашиглаж болох юм гэж тэд бодсон нь үнэхээр биеллээ олж, үслэг эдлэлийн зорилгоор заарт хархыг олноор нь авчран нутагшуулж эхлэв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам амьтны арьсан хувцасны хэрэгцээ багасаж, харин заарт хархнууд үлдэж хоцорчээ.

100 жилийн дотор Евразийг эзэлсэн "Америкийн уугуул" заарт хархны тухай баримтууд Хадгалах

Монголоос том газар нутагтай мөртлөө ямар ч гол мөрөнгүй орон

Манай орон хэдийгээр гадаргын ус багатай оронд тооцогдох боловч нутаг дэвсгэртээ бүр ямар ч гол мөрөнгүй орон дэлхий дээр хэд хэд байдаг гэхээр нэг л санаанд буумгүй. Гайхалтай нь тэдгээр орнуудын хамгийн том нь 2 сая гаруй км² талбай бүхий хэмжээтэй буюу Монголоос том гэсэн үг юм. 

Монголоос том газар нутагтай мөртлөө ямар ч гол мөрөнгүй орон Хадгалах

Айж эмээнэ гэдгийг огт мэддэггүй 5 амьтан

Өөрөөсөө хэд дахин том амьтадтай үзэлцэхийн тулд дан эр зориг байгаад хангалтгүй. Харин айдас гэдэг зүйлийг огт мэдэрдэггүй, өөрөөр хэлбэл "галзуу" байж л ийм амь өрссөн зүйлийг хийх санаа төрдөг юм. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жинхэнэ айхыг мэддэггүй амьтдын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Айж эмээнэ гэдгийг огт мэддэггүй 5 амьтан Хадгалах