Шоргоолжнууд үүрэндээ хэрхэн өвөлждөг вэ?

Ихэнх шавжнууд хүйтрэхээр үхчихдэг учраас тэдэнд өвлийн бэлтгэлээ базаах шаардлага байдаггүй. Энэхүү арга нь хэдий төгс биш ч дараагийн үеийнхэн нь удалгүй дулаарахаар өндөг, авгалдайнаасаа гарч ирэх нь баттай тул асуудалгүй. Гэхдээ шоргоолжнуудын хувьд байдал өөр аж. Хүмүүс тэднийг өвөл болохоор бусад үет хөлт нөхдийнхөө хамт үхэж дуусдаг гэж боддог ч үнэндээ тэд байгалийн шалгарал, хамтын хүчийн ачаар өвлийг даван туулдаг гэнэ.

Шоргоолжнууд үүрэндээ хэрхэн өвөлждөг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Ажилчин шоргоолжнууд үгүй бол үүрэн дэх авгалдайнууд хэзээ ч өвлийг давж чадахгүй. Мөн өвлийн хэдэн сарыг унтаж өнгөрүүллээ гэхэд тэдний "газар доорх хот"-ын бүх ажил хэцүүднэ. Ийм учраас эдгээр бяцхан шавжнууд өвлийг өнтэй давах тусгай төлөвлөгөө зохиосон байдаг аж.

Шоргоолжны өвлийн бэлтгэлийн эхний хэсэг ид халуу шатаж байх үед буюу долдугаар сарын дундуур эхэлдэг. Ажилчид нь үүрэндээ эрчимтэй засвар хийж, газар доорх тасалгаануудыг цэвэрлэнэ. Дараа нь үүрнийхээ хамгийн гүн хэсэгт хэд хэдэн том тасалгаа гаргадаг нь хожим тэдний өвлийн байр болно.

Ажилчдын хагас нь ийнхүү засвар хийж байх хооронд бусад хэсэг нь удаан хугацаанд хадгалж болох хүнс цуглуулдаг. Тэдгээр нь тариа будаа, ургамлын үр, үхээд хатсан шавж зэрэг байна.

Хатан шоргоолж нь энэ үед зүгээр суухгүй. Тэрээр хүйтний үед амин чухал уургийн нөөц болох үр тогтоогүй өндөгнүүдийг байнга шахдаг. 

Намрын анхны хяруу буух үед тэдний өвлийн бэлтгэлийн хоёр дахь үе шат эхэлнэ. Ажилчин шоргоолжнууд эрэлд гарч, дэнгийн эрвээхэй, цох, аалз зэрэг бүхий л төрлийн шавжнуудыг үүрэндээ авчирч оруулна. Өөр үүрний шоргоолжнуудыг ч "урьж" авчрах бөгөөд тэдэнтэй хоолоо ч хуваалцдаг байна. Ийнхүү үүрээ дүүргэх нь өвөл илчээ алдахгүй давуу талтайн дээр хүнсний нөөц дуусвал тэднийг идэх гэж тэр аж.

Ийнхүү өвөл ирэхэд ажилчид нь үүрнийхээ амыг хуурай өвс, шороогоор битүүлээд, хамгийн "доод давхар"-т байх тасалгаандаа цуглацгаадаг. Ингэхдээ тэдний хэн нь ч унтахгүй бөгөөд харин ч байнга хөдөлж, шахцалдаан үүсгэнэ. Энэ хоорондоо хоолоо идэж, ойр зуурын ажлаа хийхээ мартахгүй. 

Ийнхүү хөдөлгөөнтэй байсны үр дүнд тэднээс дулаан ялгарч, гадаа хасах 20 хэм давж байсан ч даардаггүй гэнэ. 

Харин манай орон мэтийн дэндүү хатуу ширүүн өвөлтэй нутгууд дахь шоргоолжнууд хүйтнийг давахад хамгийн хэрэгтэй зүйл нь нүүрс ус гэдгийг мэддэг тул чихэрлэг зүйл аль болох ихээр идэж, нөөцлөхийг хичээдэг. Гаднах температур улам доошлох үед тэдний хөдөлгөөн удааширч, зарим нь түр хугацаанд "муужраад" босч ирдэг байна. 

Гэхдээ шороон түмэн тэдэнд бага зэрэг хохирол учрах нь асуудал биш бөгөөд хамгийн гол нь хатан шоргоолжоо амьд авч үлдэх нь чухал тул зөвхөн түүн дээр овоорч, дээр дурдсанчлан хөдөлгөөний ачаар дулаан ялгаруулахыг хичээдэг аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()