Австрали бүсгүйн сайхан биеийн нууц

2016-04-26, 16:55
19,365

Австралийн жүжигчин, модель, өдгөө 52 настай Элле Макферсон (Elle Macpherson) саяхан хэтэрхий их турах дэглэм барьснаас болж, шим тэжээлийн дутагдалд орон, эмч нараас хатуухан сануулга аваад байжээ. Тэр турах дэглэмдээ хэтэрхий улайран, сүүлдээ тамир тэнхээ нь барагдаж, хоол сойж турах нь өөрт нь тохирохгүй гэдгийг ойлгосон байна.

Австрали бүсгүйн сайхан биеийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Харин удалгүй эрүүл хоолны дэглэм буюу өдөрт бүтэн 3 литр ус уун, өглөөний цайндаа овьёостой сүү, өндөгтэй бүхэл үрийн талх иддэг болжээ. Харин өдрийн хоолондоо жигнэсэн загас, С витаминаар баялаг жимс, газрын самар иднэ.

Оройн хоолондоо уурагаар баялаг шинэ ногооны салат,  загасны мах, дессертэндээ хар шоколад иддэг болсноор хэвийн хэмжээндээ хүрч, эрүүл чийрэг бие махбодийг цогцлоожээ. Тэрээр эмч нарын зөвлөсөн энэхүү дэглэмээ 2 жилийн өмнөөс барьж эхэлсэн байна.

Өөрийн энэхүү аргаа Хятад ногоон цайтай хослуулснаар бүр илүү үр дүнд хүрсэн тухай Dailymail сайтад дурджээ.  

Тэр одоо 52 настай гэхэд итгэмээргүй залуухан харагдах бөгөөд ийм залуу сайхан байгаагийнх нь нууц энэхүү дэглэм хэмээн тайлбарласан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()