Онгоцны нислэгийн үеэр төрсөн хүүхдэд хаанахын харьяалал олгодог вэ?

Онгоцны нислэгийн үеэр хүүхэд төрөх тохиолдол цөөнгүй гардаг. Ялангуяа зарим олон улсын нислэг удаан үргэлжилдэг учраас арга ч үгүй биз. Гэхдээ мэдээж хэрэг таны төрөх хугацаа дөхсөн бол онгоцоор нисэхээс зайлсхийх нь зүйтэй. Учир нь онгоцонд төрнө гэдэг тийм ч хүсээд байхаар зүйл биш ажээ. Ингээд уншигчдадаа зориулан онгоцонд хүүхэд төрвөл юу болдог, ямар улсын харьяалал олгодог талаарх мэдээллийг хүргэж байна.

Онгоцны нислэгийн үеэр төрсөн хүүхдэд хаанахын харьяалал олгодог вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жирэмсэн үедээ онгоцоор нисэхдээ анхаарах зүйлс

Онгоцны үйлчлэгч нарт хүүхэд хэрхэн эх барьж авахыг заадаг гэдгийг та сонсож байсан байх. Гэхдээ ямар ч төрөлт хамгийн удаандаа 4 цаг хүртэл үргэлжилдэг учраас газардсан ч гэсэн онгоцноос гарахгүй байх шаардлагатай болдог аж.

Жирэмсний сүүлийн үе шатанд байгаа бүсгүйчүүд онгоцоор аялахдаа дараах зүйлсийг авч яваарай.

  • Жирэмсний үеийн гэрчилгээ бүхий эмнэлгийн карт;
  • Ариутгасан даавуун алчуур;    
  • Хөвөн;    
  • Ариутгасан бээлий.    

Мөн нисэхээсээ өмнө онгоцны багийнханд өөрийн биеийн байдлыг мэдэгдэх хэрэгтэй. Учир нь агаарын даралт унаснаас болоод та ердийнхөөсөө илүү стрессдэж, төрөх хугацаа чинь наашилж болох юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас доорх 3 тохиолдолд нисэхээс татгалзахыг зөвлөдөг.

  • Жирэмсний хугацаа аль хэдийн 36 долоо хоног өнгөрсөн,
  • Жирэмслэлтийн хүндрэл гарсан үед,
  • Төрөөд 7 хоноогүй байгаа бол.

Жирэмсэн үедээ онгоцоор нисэхдээ анхаарах зүйлс

2 Хүүхдэд хэрхэн харьяалал олгох вэ?

Онгоцонд төрсөн хүүхдэд 4 өөр аргаар харьяалал олгох боломжтой байдаг.

  • Тус онгоцыг эзэмшдэг орон
  • Тус онгоцны нисэн өнгөрч буй орон
  • Тус онгоцны газардсан орон
  • Эцэг, эхийн харьяалагддаг орон

Хэрвээ та газардсан орныхоо харьяаллыг хүүхдэдээ өгөхийг хүсвэл дараах улсууд дөнгөж төрсөн хүүхдэд эцэг, эхийн гарлаас үл хамааран шууд иргэншил олгодог байна.

  • Белиз
  • Барбадос
  • Аргентин
  • Антигуа ба Барбуда
  • Венесуэл
  • Боливи
  • Гренада
  • Бразил
  • Гватемал
  • Гайана
  • Доминиканы бүгд найрамдах улс
  • Гондурас
  • Малайз
  • Лесото
  • Колумб
  • Канад
  • Никарагуа
  • Мексик
  • Панам
  • Перу
  • Пакистан
  • Парагвай
  • Румын
  • Сент Кристофер ба Невис
  • Сент Люси
  • Сальвадор
  • Сент-Винсент ба Гренадин
  • Чили
  • Фижи
  • Уругвай
  • АНУ
  • Ямайка
  • Эквадор
  • Тринидад Тобаго

Хүүхдэд хэрхэн харьяалал олгох вэ?

3 Нислэгийн компаниуд хэрхэн оролцдог вэ?

Зарим агаарын тээврийн компаниуд онгоцон дотор төрсөн хүүхдэд  насанд хүртлээ үнэгүй зорчих эрх өгдөг. 

Ерөнхийдөө нислэгийн компаниуд хүүхдийг онгоцонд төрүүлэхээс зайлсхийдэг бөгөөд зарим тохиолдолд яаралтай буулт хийж төрөх гэж буй эхийг эмнэлэгт хүргэх арга хэмжээ авдаг. Түүнчлэн "Air France", "Lufthansa" зэрэг компаниуд 36-аас дээш 7 хоногтой жирэмсэн эмэгтэйчүүдийг огт зорчуулдаггүй аж.

Нислэгийн компаниуд хэрхэн оролцдог вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()