Хөмсгөө хэрхэн зөв будах вэ?

Хөмсөг сайхан бол царай зүс гэрэлтэн, жавхаалаг харагддаг. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хөмсгөө хэрхэн зөв будах, хэлбэрт нь маш их анхаардаг болсон. Хөмсгөө будаж чаддаггүй охид маань гоо сайхны салоныг зорьж, цаг мөнгөө дэмий үрэх тэрчлэн хөмсгөө шивүүлэх гэсээр эрсдэл гаргадаг. Тэгвэл бид та бүхэндээ хөмсгөө хэрхэн будах талаар хялбар зөвлөгөөг хүргэж байна.

Хөмсгөө хэрхэн зөв будах вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Юун түрүүнд:

Та хөмсөгнийхөө хэлбэрийг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн нүд, нүүрний ерөнхий хэлбэрт тохируулан хөмсгөө хэрхэн зөв засах тал дээр анхаараарай. Үзүүр нь дээшээ өргөгдсөн хөмсөг царай, нүдийг илүү жавхаалаг цовоо харагдуулдаг. Мөн дөрвөлжин хэлбэртэй хөрслөг хөмсөг нь царайг илүү ширүүн, мөн овор багатай харагдуулдаг байна.

Юун түрүүнд:

2

Хөмсөгний хэлбэрийг гаргахдаа зурагт үзүүлсэнээр гаргаарай. Ингэснээр та өөртөө таарах төгс хөмсгийг зурах болно.

3 Хөмсөг будах

Хэрвээ таны хөмсөг өтгөн суурьтай ч, бүдэгхэн тарсан хэлбэртэй бол, хөмсөгний шингэн будаг тохиромжтой. Энэ нь сормуусны будагтай ижил савлагаатай байдаг.

Хөмсөг будах

Харин шингэн, хэлбэр муутай бол хөмсөгний зориулалтын харандаа, тень, гелэн будгийг ашиглах нь зүйтэй.

Ингэхдээ зурагт үзүүлсэнээр хөмсөгний доогуур будгаар зурах хэрэгтэй. Харин дараа нь төгсгөл хэсгийн үзүүрийг хүрээлж өгөөрэй.

Ингээд дотор хэсгийг дүүргэж, сайтар уусган будаарай. Хамгийн сүүлд илүү хэсгийг өө дарагчийн тусламжтай дарснаар хөмсөг илүү өөгүй сайхан харагддаг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()