СААК БАРИМТ

Өөрийн үсээрээ бүтээл урладаг Африк бүсгүй

Бага байхдаа нойтон үсээ элдэв янзын хэлбэрт оруулан янзалж үзээгүй охин гэж бараг байдаггүй байх. Хүн бүр л хүүхэд насандаа сонин содон зүйл сэддэг нэг ёсны уран бүтээлч байсныг тэдгээр хачирхалтай санаанууд нь илтгэнэ. Тэгвэл үсээ контемпорари урлагийн бүтээл болгон ашигладаг Африкийн артист байдаг гэвэл та итгэх үү?

Өөрийн үсээрээ бүтээл урладаг Африк бүсгүй Хадгалах

Бидний санаанд оромгүй зүйлд хэрэг болдог хачирхалтай хэрэгслүүд

Амьдралыг илүү хялбар, зугаатай, цаг заванд ээлтэй болгохын тулд хүмүүс юу ч хийхэд бэлэн байдаг. Дараах хэрэгслүүдийг анх мэдэхэд инээдтэй санагдах ч үр дүнг нь харвал хэр чухал болохыг ойлгоно. 

Бидний санаанд оромгүй зүйлд хэрэг болдог хачирхалтай хэрэгслүүд Хадгалах
2020-12-27, 15:00

Болгарын зөнч Ванга 2021 онд юу болно гэж зөгнөсөн бэ?

Болгарын хараагүй зөнч эмэгтэй Ванга буюу Вангелия Пандеева нь хүн төрөлхтний ирээдүй дэх олон томоохон үйл явдлыг зөгнөсөн бөгөөд тэдгээр нь биелсээр байгаа гэж хүмүүс үздэг. Түүний зөгнөлөөс харвал ирэх 2021 онд Владимир Путиныг хөнөөх оролдлого гарч, түүнчлэн хүн төрөлхтөн "луунуудад" эзлэгдэх бололтой. Ерөнхийдөө ойрын хэдэн жилүүдэд биднийг цөвүүн цаг хүлээж байгаа бөгөөд үүнийг дагаад залуу үеийнхний ухамсар үндэс сууриараа өөрчлөгдөнө гэжээ. Ингээд тэрээр өөр юуг зөгнөсөн болохыг мэдэцгээе.

Болгарын зөнч Ванга 2021 онд юу болно гэж зөгнөсөн бэ? Хадгалах
2020-12-27, 14:00

Жирийн хүмүүсийн олсон гайхалтай олдворууд (30 фото)

Хүүхэд байхдаа эрдэнэсийн хайрцаг олохыг мөрөөдөж үзээгүй хүн ховор байх. Элдэв сонин зүйлсээр төсөөллийн ертөнцөө бүтээдэг байсан хүн төрөлхтний зарим хэсэг насанд хүрсэн хойноо санаандгүй байдлаар балчир насныхаа мөрөөдлийг биелүүлсэн байна. Тэд бүгд нууцлаг, сонирхолтой, бүр айдас төрүүлмээр зүйлс олсноо цахим орчинд хуваалцсан байна. Тэр дунд эгдүүтэй хясаанаас авхуулаад өнөө цагт дэлхий дээр оршдоггүй улсуудын мөнгөн тэмдэгт агуулсан чемодан,  хаашаа аваачих нь мэдэгдэхгүй жихүүдэс хүргэм хаалга гэх мэт хачирхалтай зүйлс багтах аж. 

Жирийн хүмүүсийн олсон гайхалтай олдворууд (30 фото) Хадгалах

Орон орны хүмүүс шинэ жилийг ямар зан үйлээр угтдаг вэ?

Шинэ жил гэдэг дэлхийн бүх улсын хүмүүс яс үндэс, гарал үүсэл, буурай хөгжингүйгээр ялгаралгүй тэмдэглэдэг ганц баяр гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй биз ээ. Хэдийгээр бүгд л шинэ оноо угтан баярлаж байгаа боловч энэхүү баярыг тэмдэглэж буй хэлбэр, нэршил гээд улс бүр өөр өөрийн гэсэн онцлогтой билээ. Та бүхэнд улс орон бүрийн шинэ оноо гаргадаг уламжлалын талаар сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Орон орны хүмүүс шинэ жилийг ямар зан үйлээр угтдаг вэ? Хадгалах

19-р зуунд амьдарч байсан хүний хаягдсан байшинг илрүүлж, орж үзтэл... (20+ фото)

Урьд хожид орхигдож хоцорсон байшин барилгууд эздийнхээ амьдралын тухайн цаг үеийг бүхэлд нь өгүүлэх мэт нууцлаг сонин мэдрэмж төрүүлдэг билээ. Өнгөрсөн хугацаанд гацаж үлдсэн тэдгээр юмс хэрэглэлийг хараад бидний оюун санаанд элдэв үйл явдлын төсөөлөл үүсдэг. Өнөөдөр бид танд АНУ-ын Нью Жерси муж дахь XIX зууны зуслангийн байшинг гэрэл зурагчин Брайан Сансиверо (Bryan Sansivero)-ийнэ дуранд хэрхэн буусныг хүргэж байна. 

19-р зуунд амьдарч байсан хүний хаягдсан байшинг илрүүлж, орж үзтэл... (20+ фото) Хадгалах

Багынхаа зуршлыг алдаагүй тэжээвэр амьтдын өхөөрдөм зургууд (20 фото)

Тэжээвэр амьтдыг аливаа үйлдэлд сургаж болдог гэдгийг бид бүхэн сайн мэддэг боловч тэдгээрийн нялх багадаа сурсан зарим зуршил нас бие гүйцсэн хойно нь ч өөрчлөгддөггүй гэдгийг тэр бүр мэддэггүй. Эгдүүтэй бяцхан амьтад жаахан байхаасаа тоглож өссөн тоглоомоо том болсон хойноо ч тэвэрч унтах нь бий. Ингээд та бүхэнд зулзагануудын бие нь томорсон ч  хэдийнээ хэвшсэн дадал зуршлаа хэзээ ч орхидоггүй болохыг харуулах хөгжилтэй зургуудыг хүргэж байна. 

Багынхаа зуршлыг алдаагүй тэжээвэр амьтдын өхөөрдөм зургууд (20 фото) Хадгалах

Манай гаригийн үлэмж биетнүүд (30 фото)

Хорвоо дэлхий дээрх хүн төрөлхтний гайхшралыг төрүүлэх зүйлс тоо томшгүй олон байдаг билээ. Аварга том биетэй амьтан, хүн ялгаагүй сүрдэм төрхөөрөө бусдын айдсыг төрүүлдэг талтай. Гэхдээ л аливаа зүйлд зөрчил байдгийн дагуу аварга том биетэй хэрнээ эгдүүтэй, хөөрхөн харагддаг амьтан, хүн байх аж. Ингээд тэдгээртэй танилцана уу! 

Манай гаригийн үлэмж биетнүүд (30 фото) Хадгалах

Оросын тосгонд босгосон Алёнкагийн хөшөө цахим орчинд наргианы сэдэв болжээ

Орчин үед цахим ертөнцийн тусламжтай хаашаа ч явалгүйгээр дэлхийн аль ч газрыг үзэж сонирхож, сонин содон бүхнийг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болсон билээ. Яг үүний дагуу бид интернет хэрэглэгчдийг үймүүлээд байгаа Алёнкагийн контемпорари хөшөөний мэдээллийг та бүхэнд хүрэхээр бэлдсэн байна. 

Оросын тосгонд босгосон Алёнкагийн хөшөө цахим орчинд наргианы сэдэв болжээ Хадгалах

Хүмүүсийн зассан хөгжилтэй бөгөөд бүтээлч шинэ жилийн гацуурнууд (20+ фото)

Дэлхийн улс орон бүхэнд айл бүр шинэ жил, зул сарын баярын уур амьсгалыг бүрдүүлэхээр гэрэлт гацуур моддоо засаж, бөмбөлгөн тоглоом, гэрэл зураг гээд чимэглэл болгон ашиглах маш олон санаа байдаг. Тэгвэл сүүлийн үед баярын гацуур заавал мод байх шаардлагагүйг харуулсан бүтээлч хүмүүсийн төрөл бүрийн санаа цахим орчинд тархаад байна. Хүний сэтгэхүйд хязгаар байхгүй болохыг та дараах хөгжилтэй зургуудаас олж харах болно. 

Хүмүүсийн зассан хөгжилтэй бөгөөд бүтээлч шинэ жилийн гацуурнууд (20+ фото) Хадгалах

Аушвицийн хорих лагерийн харгалзагч нарын төрх

Польшийн үндэсний хүндэтгэлийн институтийн архивт дайны үеийн бөөнөөр хорих лагерьт харуул, хуяг хийдэг байсан 25000 гаруй герман хүний мэдээлэл бий. Тэдний нэлээд хувь нь алдарт Аушвиц буюу Освенцимийн лагерьт ажилладаг байжээ. 1941 онд SS-ийн 700 гаруй цэрэг тус лагерьт ажиллаж байсан бол 1944 онд энэ тоо 3300 болж нэмэгдсэн байна. Шинээр ирсэн харгалзагч нар нь бараг бүгдээрээ мужаан, банкны бичээч, түгээгч гэх мэт жирийн мэргэжилтэй байсныг архивын баримтаас харж болно. Харамсалтай нь тэд нацист төрийн дуудлагаар хорт үйлд хүчин зүтгэхээс өөр аргагүй болсон юм.

Аушвицийн хорих лагерийн харгалзагч нарын төрх Хадгалах
2020-12-17, 13:51

Монголын засгийн газрын шийдвэрийн тухай мэдээг Оросууд хэрхэн хүлээн авсан бэ?

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар айл өрх, зарим төрлийн үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усны төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан. Энэ талаар хоёр хөршийн хэвлэлүүд мэдээлсэн бөгөөд олон нийтийн сүлжээн дээр мөн багагүй хэлэлцүүлэг өрнөжээ.

Монголын засгийн газрын шийдвэрийн тухай мэдээг Оросууд хэрхэн хүлээн авсан бэ? Хадгалах