Оросын тосгонд босгосон Алёнкагийн хөшөө цахим орчинд наргианы сэдэв болжээ

Орчин үед цахим ертөнцийн тусламжтай хаашаа ч явалгүйгээр дэлхийн аль ч газрыг үзэж сонирхож, сонин содон бүхнийг цаг алдалгүй олж мэдэх боломжтой болсон билээ. Яг үүний дагуу бид интернет хэрэглэгчдийг үймүүлээд байгаа Алёнкагийн контемпорари хөшөөний мэдээллийг та бүхэнд хүрэхээр бэлдсэн байна. 

Оросын тосгонд босгосон Алёнкагийн хөшөө цахим орчинд наргианы сэдэв болжээ

Бүтээл ОХУ-ын Воронеж мужийн Нововоронеж сууринд байрлах бөгөөд сагс барьсан хачирхалтай дүрх төрх бүхий эмэгтэй хүнийг харуулах энэхүү метал хөшөө олон нийтийн анхаарлыг яахын аргагүй татаж байгаа юм.

Энэхүү хөшөөг 2020 оны 12-р сарын 18-нд ёслол төгөлдөр нээсэн бөгөөд нээлтээс хойш хоёр цагийн дотор "Оросын үхлийн хөшөө" гэсэн нэр аваад амжсан байна.

Үнэн хэрэгтээ хөшөөг Нововоронежийн 250 жилийн ойд зориулан босгосон ба тосгоныг үндэслэгч, царайлаг Алёнкаг дүрслэх ёстой байв. Гэтэл одоо хөшөө "Memento mori" буюу үхлийн анхааруулга өгч, эргэн тойрноо хараач хэмээн сануулах шиг эвгүй мэдрэмж түгээх болжээ.

Харин цөөн хэд нь тус хөшөөг жуулчдыг татах боломж болно гэж итгэж байгаа бол дийлэнх хүмүүс маш их дургүйцэж, доромжлол хэмээн эгдүүцэж байгаа аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()