Болгарын зөнч Ванга 2021 онд юу болно гэж зөгнөсөн бэ?

2020-12-27, 14:00
12,493

Болгарын хараагүй зөнч эмэгтэй Ванга буюу Вангелия Пандеева нь хүн төрөлхтний ирээдүй дэх олон томоохон үйл явдлыг зөгнөсөн бөгөөд тэдгээр нь биелсээр байгаа гэж хүмүүс үздэг. Түүний зөгнөлөөс харвал ирэх 2021 онд Владимир Путиныг хөнөөх оролдлого гарч, түүнчлэн хүн төрөлхтөн "луунуудад" эзлэгдэх бололтой. Ерөнхийдөө ойрын хэдэн жилүүдэд биднийг цөвүүн цаг хүлээж байгаа бөгөөд үүнийг дагаад залуу үеийнхний ухамсар үндэс сууриараа өөрчлөгдөнө гэжээ. Ингээд тэрээр өөр юуг зөгнөсөн болохыг мэдэцгээе.

Болгарын зөнч Ванга 2021 онд юу болно гэж зөгнөсөн бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

"Болгар Нострадамус" гэгддэг байсан Ванга нь нас бараад 20 гаруй жил болж байгаа ч түүний ирээдүйг харах чадварт итгэдэг хүн өнөө цагт олон бий. Тэрээр өнөөгийн Македоны нутагт орших жижиг тосгонд төржээ. Хүүхэд байхдаа элсэн шуурганд өртөж бүрэн сохорсон бөгөөд түүнээс болж энэхүү гоц чадвараа олж авсан хэмээн өөрөө ярьдаг байв.

2020 оны тухайд гэвэл Ванга Дональд Трампын коронавирусээр өвчилсөн явдал болон олон оронд эсэргүүцэл тэмцэл өрнөснийг зөгнөсөн хэмээн хүмүүс үзэж байна.

1996 онд нас барахынхаа өмнө буюу 85 настайдаа тэрээр 2021 онд эрдэмтэд хорт хавдрыг анагаах аргыг олно хэмээн хэлж байжээ. Мөн 2021 онд Владимир Путиныг хөнөөх оролдлого гарахын зэрэгцээ Исламын хэт даврагчид Европ руу химийн зэвсгээр довтлох нь хэмээн түүний зөгнөлийг тайлж уншсан байна.

Ирэх онд манай дэлхийд томоохон байгалийн гамшгууд тохиолдоно хэмээн мөн хэлжээ. Мэдээж жил бүр дэлхийн хаа нэгтээ байгалийн гамшиг болдог болохоор үүнд гайхахааргүй. Гэхдээ хачирхалтай нь түүний хэлснээр хүн төрөлхтөн "луунуудын довтолгоонд өртөх" бололтой.

Вангагийн шүтэн бишрэгчид түүний өмнөх зөгнөлүүдийн 85 хувь нь биелсэн гэж үздэг. Харамсалтай нь үүнийг цаасан дээр буусан баримттайгаар нотлох зүйл алга байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()