СААК БАРИМТ

РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд

Сатан бол Христийн хамгийн заналт дайсан, тамд амьдардаг чөтгөр, дэлхий ертөнцөд гарч ирэхийн тулд юу ч хийхээс буцахгүй харгис, муу муухай бүхний биелэл гэдгийг бид холливудын киноноос харж, ойлгож авсан билээ. Гэвч сатаныг бурхан адил шүтэн биширдэг хүмүүс бас байдаг гэнэ. Энэ үзлийг бүр сатанизм гэж нэрлэдэг бөгөөд шүтлэгтнүүдийг нь сатанчид гэдэг аж. Тэд өөрсдийн ариун библитэй, номлол сургаалтай, итгэж үнэмшдэг үзэл баримтлалтай бөгөөд хачирхалтай нь тэд хэнд ч муу юм хийдэггүй гэнэ. Та итгэхгүй байвал бидний бэлтгэсэн энэхүү мэдээг уншаад үзээрэй. Таны бодлыг лавтайяа өөрчлөнө гэдэгт бид итгэж байна. 

Сатан чөтгөрийн тухай аймшигтай баримтууд Хадгалах

Дэлхий дээрх сонин амьтад

Байгаль ертөнц гэдэг өөрөө нэгэн онцгой зүйл билээ. Тиймээс ч тайлагдашгүй нууцлаг, шинэ зүйлс таны бодож байгаагаас ч их байдаг. Ингээд энэ удаад биднийг хүрээлэн буй орчинд амьдардаг Хамгийн сонин хэлбэр дүрс, төрхтэй амьтдын тухай хүргэе. Эдгээр амьтад хүний нүднээс далд нөхцөлд амьдардаг учир, бид маш ховорхон тохиолдолд л олж харах болов уу.
Дэлхий дээрх сонин амьтад Хадгалах
2013-09-02, 20:49

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ?

Хятадад авто замын дунд эсвэл томоохон хотхон, орчин үеийн худалдааны төвийн талбай дээр хачирхалтай хуучны жижигхэн барилга хааяа тааралддаг. Мэдээж харсан хэн бүхэн яагаад ийм байгаа юм бол оо гэж гайхах нь гарцаагүй. Тэгвэл үүний учрыг мэдэж авцгаая.

Газар чөлөөлөхөөс татгалзсан хятад айлуудад юу тохиолддог вэ? Хадгалах
2019-10-14, 16:37

Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ?

Амьдрал хайр дээр тогтдог ч гэлээ, мөнгө төгрөг ч бас дээгүүр байр суурь эзэлж, хүний амьдралыг тэр чигт нь өөрчлөх хүчтэй юм. Хүн болгон мөнгө олж, юугаар ч дутахгүй сайхан амьдрах гэсэндээ ядрахыг ч үл анзааран ажиллаж байна. Гэхдээ олсон мөнгөө хэрхэн хадгалж, зарцуулж байх ёстой болохыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.. 

Хуучин түрийвчээ яагаад хаяж болохгүй вэ? Хадгалах

Дэлхийн 2-р дайны мэргэн буудагчид ямар хүмүүсийг бууддаггүй байсан бэ?

Хүн төрөлхтний хоорондын үзэн ядалт, хүчирхийлэл дээд цэгтээ хүрсэн байсан Дэлхийн 2-р дайны үед ч дайчид амьд үлдэхийн төлөө тэмцэхийн зэрэгцээ хүний ёсоо алдахгүйг хичээдэг байв. Үүний хамгийн том жишээ нь хот суурин газар дахь тулаан, ялангуяа алдарт Сталинградын тулааны үеэр хоёр талын мэргэн буудагчдын мөрддөг байсан бичигдээгүй дүрмүүд юм. Тулааны хувь заяа хэрхэн эргэхэд голлох нөлөөг үзүүлсэн тэдний хувьд дайсны талаас харагдсан хүн бүхнийг бууддаггүй байжээ.

Дэлхийн 2-р дайны мэргэн буудагчид ямар хүмүүсийг бууддаггүй байсан бэ? Хадгалах
2021-11-19, 18:02

Япончуудын тухай сонирхолтой 20 баримт

Дэлхийд эдийн засаг болон техник технологийн үсрэнгүй хөгжлөөрөө тэргүүлж буй Япончуудын талаар та хэр их зүйлийг мэдэх вэ? Этгээд хачин уламжлалт баярууд, өвөрмөц хэлбэр дүрстэй амттанууд, Сүмо бөх гээд энэ улсын тухай олон нийт муугүй мэдээлэлтэй байдаг нь нууц биш юм. Гэвч энэ агуу үндэстний тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд олон байдаг ажээ. Өнөөдөр бид та бүхэндээ хамгийн сонирхол татам 20 баримтыг хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудын тухай сонирхолтой 20 баримт Хадгалах

Дэлхийн түүхэнд ганц л тохиолдсон үйл явдлууд

Заримдаа амьдралд үнэхээр гайхамшиг гэж хэлж болохоор зүйлс тохиолддог. Тэдгээрийн зарим нь олон жилийн дараалалтай дахин давтагддаг боловч цөөн хэд нь олон зуун жилийн хугацаанд ч дахин давтагдахгүй, цор ганц удаа тохиох нь бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр үйл явдлуудаас түүхэнд ганц л тохиолдсон мөчүүдийг хүргэе.

Дэлхийн түүхэнд ганц л тохиолдсон үйл явдлууд Хадгалах

Шүдний эмч нарын танд хэзээ ч хэлэхгүй нууцууд

Эрүүл мэнддээ анхаарч, өвчин зовлон тусахгүй амьдрах шиг сайхан зүйл гэж өөр хаана байх билээ. Тэр ч үүднээсээ өдөр тутмын амьдралдаа эрүүл мэнд, бие организм даа анхаарах нь юу юунаас илүү чухал юм. Тэр тусмаа амны хөндийн эрүүл мэнд нь биеийн бусад хэсгийг бодоход өвчлөх магадлал харьцангуй өндөртэй бөгөөд шүд өвдсөн үед, эмчийн тусламжийг авдаг нь бичигдээгүй хууль гэлтэй.

Шүдний эмч нарын танд хэзээ ч хэлэхгүй нууцууд Хадгалах

Японы хамгийн хачирхалтай секс сонирхолууд

Япончууд хачирхалтай этгээд гэмээр секс сонирхол (фетишизм)-оороо алдартай. Тэд үүнийгээ төрөл зүйлд ангилан нэр өгч дэлгэрүүлэн тв шоу эсвэл сайт дээр тавьж хүрээгээ тэлсээр байна. Ингээд япончуудын жирийн хүний санаанд буумааргүй этгээд сонирхолуудаас хүргэе. Уламжлалт хэрэглээг орчин үеийн технологийн дэвшилттэй хослуулсан нь энэ орны секс сонирхолын жагсаалтыг хэрхэн шинэчилсэн бол?
Японы хамгийн хачирхалтай секс сонирхолууд Хадгалах

Санаанд оромгүй турах аргууд

Бүхий л хоолны дэглэм, тураах эмийг уусан мэт санагдавч танд ямарваа нэгэн өөрчлөлт мэдэгдэхгүй байна уу? Тэгвэл турах хэд хэдэн аймшигтай боловч санаанд оромгүй аргууд байх юм. Гэсэн хэдий ч эдгээр аргуудын заримыг туршиж үзсэний хэрэггүй л болов уу. Юуны талаар яриад байгааг минь Дэлгэрэнгүй дээр дарж үзээрэй.

Санаанд оромгүй турах аргууд Хадгалах
2012-08-25, 23:58

Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй хачирхалтай баримтууд

Түүхэнд аймшигт харгислал болон эзлэн түрэмгийллээрээ тодоор бичигдэн үлдсэн "дэлхийн II дугаар дайн"-ыг мэдэхгүй хүн үгүй л болов уу. Гитлер эсвэл еврей хоригдлуудыг мэдэхээс биш өөр бусад мэдээллийг бид тэр бүр мэддэггүй. Ингээд та бүхэндээ II дугаар дайны тухай бидний мэдэхгүй хачирхалтай баримтуудыг хүргэж байна.
Дэлхийн II дайны тухай бидний мэдэхгүй хачирхалтай баримтууд Хадгалах

Тоог цээжээр бодох гайхалтай хялбар арга

Магадгүй та математикч биш байж болно, байх ч албагүй юм. Гэвч бидний өдөр тутамд аливаа зүйлийг тооцоолох, бодох хэрэг гардаг шүү дээ. Тэр бүхэнд толгойгоо гашилгахгүйгээр тооны хэцүү үйлдлүүдийг хэрхэн хялбар аргаар гүйцэтгэх маш хэрэгтэй зөвлөгөөг хүргэж байна. Доорх аргуудын тусламжтай, балчир үрсээ математикийн хичээлээ хялбархан гүйцэтгэж, цаашлаад дуртай болоход нь туслаарай эцэг эхчүүдээ!

Тоог цээжээр бодох гайхалтай хялбар арга Хадгалах