Apple-ы алдарт Стив Жобсын гайхалтай бvтээлvvдийн нэг болох iPhone хэмээх гар утасны ертєнцєд хувьсгал хийсэн тєхєєрємж нь хvмvvсийн амьдралд хэрхэн сайнаар нєлєєлж, бvрэн єєрчилсєн талаархи сонирхолтой бєгєєд гэгээлэг мэдээллийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бид саяхан танд интернетээс болж хань ижил, vр хvvхэд, эцэг эхээсээ хагацаж, амьдралаа балласан хvмvvсийн тvvхийг хvvрнэсэн бол энэ удаад хэт хурдацтай хєгжиж буй хvн тєрєлхтний технологийн орон зайн нэгээхэн хэсгийг сайн талаас нь харуулахаар шийдлээ. Харин энэ удаад бид iPhone-оор жишээ авсан билээ. Мєн та бvхэн эндээс айфоны рекордуудыг олж мэдэх болно.
Хадгалах
Энэхvv хайр татам бяцхан охин яагаад зvvн чихгvй байгааг бид сайн хэлж мэдэхгvй юм. Тєрєлхийн ч юмуу, олдмол гажиг ч юмуу бvv мэд. Ямартай ч сайхан сэтгэлт эмч тvvнд гаднаасаа жинхнээс огт ялгагдах юмгvй хиймэл чихийг “бэлэглэжээ”. Юм юм нь зохицсон хараа булаам хєєрхєн охин чихгvй байсан нь харамсалтэй хэдий ч сайн эмчийн ачаар дэлдийсэн чихтэй, хэвийн хvvхдээс ялгагдах юмгvй болсон байна. Ингээд маш сонирхолтой бєгєєд хєнгєхєн “эмчилгээний” дvр зургийг таны ємнє дэлгэж байна. Та урьд нь иймэрхvv зvйл харж байгаагvй гэдэгт итгэлтэй байна. Учир нь чихгvй хvvхэд тэр болгон тєрдєггvйн дээр “чих наах эмчилгээ” тийм ч олон тохиолдоггvй гэдгийг бид мэднэ. Дашрамд дурьдахад сахилгагvй байрын алиа бяцхан охины эмчрvv харж байгаа харц нь талархал илэрхийлэн, хайрыг бэлэглэх мэт ажиглагдлаа.
Хадгалах
Vзэгч таны чєлєєт цагт зориулж нэгэн хєгжилтэй уралдааны талаарх фото нийтлэлийг орууллаа. Энэ тэмцээнд мэдээж хос залуус оролцдог бєгєєд vнсэлцэж байх vедээ хамгийн алиа, хамгийн тэнэг поз авсан нь ялагчаар тодордог байна. Манайд ч гэсэн хаяа хаяахан энэ мэт хєгжилтэй арга хэмжээнvvдийг зохиож байвал хvмvvсийн нийгмийн идэвхи дээшилж, хоорондын харилцаа нь улам халуун дулаан болохын зэрэгцээ уйдсандаа буруу зуршилд татагдан, бухимдаж суудаг хvмvvсийн тоо цєєрнє байх даа. За ингээд ямар хос нь хамгийн балай байрлалтайгаар тэнэг vнсэлцэж байгааг таны цэлмэг оюунд vлдээж, хєгжилтэй агшныг бэлэглэж байна.
Хадгалах
Хvн гэдэг амьтан хєрєнгє чинээ ихтэй байх тусмаа зугаа цэнгэлд гар татахаа больдог ажээ. Тэр тусмаа хамгийн баян улс болон АНУ-ын иргэд элдвийн наргиан цэнгээнээс хэзээ ч буцахгvй. Энэ талаараа хамгийн сайн хєгжсєн хот бол Лас-Вегас билээ. Энэ хотод хамгийн ер бусын зугаа цэнгэл, мєнгийг багц багцаар нь vрэх боломжтой газрууд, гял цал vдэшлэгvvд байнга болдог билээ. Тэгвэл найр цэнгээн хэзээ ч нэгэн хэвийн байдалтайгаар удаан байдаггvйн адилаар тэндэхийн шоуны ертєнцєд VIP “бvсгvйчvvдийн” vйлчилгээ нэвтрээд удаж байна. Энэ нь яадаг vйлчилгээ вэ гэвэл олон нийтэд баяр баясгаланг бэлэглэх янз бvрийн цэнгээнт vдэшлэгvvдийн vеэр албаны нэрээрээ VIP-хостесс хэмээх бvсгvйчvvд нэмэлт хєлстэйгєєр байлцаж, vйлчлvvлэгчдийн хvссэн бvхнийг хийдэг ажээ.
Хадгалах
Уншигч та бvхэнд амтлаг, чихэрлэг хирнээ эрvvл мэндэд ээлтэй нэгэн тєрлийн сахарын хэрхэн vйлдвэрлэдэг талаар мэдлэг олгох сонирхолтой нийтлэлийг бэлтгэлээ. Чихрийн шижин мэтийн чимээгvй тахлууд хvн тєрєлхтнийг нємрєєд байгаа энэ vед амттаныг орлож, хажуугаар нь эрvvл мэндэд сайнаар нєлєєлєх иймэрхvv байгалийн цэвэр бvтээгдэхvvнvvд алтнаас ч vнэтэй болжээ. Ингээд vргэлжлэл дээр дарж, кокосны сахарны vйлдвэрлэлтийн явцтай танилцацгаая.
Хадгалах
Хvн тєрєлхтєн хэт халуун уур амьсгалаас тvр ч атугай ангижирч, сэрvvхэн мэдрэмжийг хэсэг хугацаанд ч гэсэн амсахын тулд зайрмаг, хvйтэн ундаа, мєс хєлдєєгч, хvйтнээр vлээдэг агааржуулагч гээд чадах бvхнээ зохион бvтээжээ. Нохой гаслам халуунд болдог бол Антарктид орох онгоцны билет худалдаж, аваал, хамаг юмаа баглаад нисчихмээр л санагддаг нь нууц биш ээ. Тэгвэл Арлын Япончууд байнга л бусдаас тvрvvлж, бас олноос гаж сэтгэдэг хойно, нэгэн шинэ сэрvvцvvлэгч бvтээгдэхvvнийг зохиож, худалдаанд нэвтрvvлжээ. Маш их гvйлгээтэй байгаагаас гадна, халуун єдрийн зовиур, нарны элчний тєєнєлтийг хэсэг хугацаанд ч болов мартуулах энэхvv бvтээгдэхvvн нь яг зайрмаг шиг савалгаанд хийгдсэн хєлдєєсєн дотоожнууд юм. Ингээд vргэлжлэл дээр дарж, Японы ард тvмний бас нэгэн “євчтэй” шинэ санаатай танилцана уу. Манайхны хувьд нарлаг єдрvvд бага багаар алсран одож, яс тогшим хvйтний улирал хvссэн хvсээгvй дэргэд ирсэн хэдий ч дараа жилийн зун хэдэн градус хvртлээ халж “алах” ч юм билээ, яаж мэдэх вэ. Энд тэндэхийн сэрvvцvvлэх бvтээгдэхvvнvvдийг эртнээс судалж л байх нь дээр...
Хадгалах
Саяхан Британий Ворчестер хотын хэсэг оршин суугчид “Google Street View”-ээр нэгэн vхсэн охины цогцосыг тєрєлх суурингийнхаа нэгэн гудманд хэвтэхийг олж хараад ихэд цочролд оржээ. Айж мэгдсэн оршин суугчид тэр даруйдаа шуугиан дэгдээж, Ворчестрийн гудманд бяцхан охины цогцос байгаа талаар цагдаагийнханд мэдэгдсэн ч, аз болж хуурамч тvгшvvр болж таарсан байна. Олны зvрхэнд айдас, тvгшvvр хуруулсан хэргийн эзэн нь 10 настай Азур гэгч охин байжээ. Тvvний ээж хэлэхдээ охиноо ємнє нь vхсэн хvн шиг царайлж, газар унан тоглож байсан удаатай гээд, энэ удаад ч гэсэн зvгээр л тоглосон болохыг нь тайлбарлажээ. Тvvний хэлснээр охин нь гэрийнхээ урд тоглож байгаад, vхсэн царайлж тоглохоор шийдсэн бололтой. Харин Азурын эцгийнхээр бол охин тоглож байгаад толгойгоо мєргєж, унаад, хэсэг хугацаанд ухаан алдсан байх магадлал єндєр байгаа гэнэ. Ямартай ч барагтай л бол хэрэг тєвєг гараад байдаггvй энэ тайван хотын, нам гvм дvvрэгт хэвтэх 10 настай охины Google street view дээрхи тєрх нь vнэхээр хvмvvсийг айлгахаар хэмжээний харагдаж байгааг нуух юун. Ингээд vргэлжлэл дээр дарж, олныг цочроосон нэгэн аймшигтай ч юм шиг, хєгжилтэй ч юм шиг, бас сонирхолтой ч юм шиг явдлын тайллыг хvлээн авцгаая.
Хадгалах
Дэлхийг тэр аяар нь хязгааргvй хаанчлалаараа бvрхсэн цахим сvлжээ нь хvн тєрєлхтєний амьдралд асар их єєрчлєн шинэчлэл, ахиц дэвшлийг авч ирэн, мэдээллийн харилцааны хурдад vнэлж баршгvй vсрэлтийг дагуулсан. Интернэт олон талаараа сайн vр дагавартай боловч олон тооны сул талтай. Зарим тохиолдолд хvний аминд хvрэх ч тохиолдол мэр сэр гардаг бололтой. Ингээд интернэт хэмээх энэ цагийн харилцааны хамгийн том “машин” нь хань ижлийг хагацааж, vр зулзагыг эцэг эхээс нь салгасан аймшигтай тvvхvvдийн сонирхолтой гэмээр бяцхан тvvхvvдтэй танилцацгаая.
Хадгалах
Нарны шуурганы идэвхижилт болж энэ сарын эхээр дэлхийн хаа газрын тэнгэрт ер бусын гэрлэн vзэгдэл олон гарчээ. Жишээлбэл 5 сарын 29-ны єдєр олон улсын сансар судлалын хvрээлэнгийнхний хальсанд буулгаж, 6 сарын 21-нд НАСА-гийнхны нийтэлсэн доорхи зургийг нэрлэж болно. Энэхvv зургийг авах vед сансрын станц нь Энэтхэгийн далайн ємнєд хэсэг, 220 милийн (354 км) – ийн єнєрт оршиж байсан бєгєєд шинжээчдийн vзсэнээр энэхvv туйлын туяа нь Антарктид болон Дэлхийн ємнєд туйлруу чиглэж байсан ажээ. Зурагны баруун дээд хэсэгт харанхуй огторгуй дахь хэд хэдэн одыг олж харж болно. Энэ мэтчилэн туйлын туяа хаа сайгvй vзэгдэх болсонтой холбоотойгоор, дэлхийн хоёр туйлд биш, харин зарим санаанд оромгvй газруудад vзэгдсэн туйлын туяаны ер бусын фотонуудын цуглуулга болсон сонирхолтой нийтлэлийг танд хvргэхээр бэлтгэснийг таалан соёрхоно уу.
Хадгалах
2004 онд дэлхийн нийтийн анхаарал Африк тивийн хараа хяналтгvй хvvхдvvдэд татагдаж, тэдний амьдралын хэв маягийг илэрхийлсэн дvрс бичлэг, гэрэл зургуудыг хараад зочирдон шаналж байсан. Тэгвэл соёлт хvн тєрєлхтєн Дорнод Европын зарим улс орнууд, тэр дундаа Украин орон энэ талаараа тэрнээс ч хvнд байдалд орчихоод байгааг анзаараагvй явжээ. Орон гэрээсээ даажиж, орц хонгилоор гэр хийн, хамаг муу муухай бvхнийг биеэрээ туулах хvvхдvvдийн тоо тус улсад тахал мэт газар авснаар vндэсний хэмжээний гамшигт тооцогдох болсон байна. 2004 оноос хойш “ДОХ”-той тэмцэх нийгэмлэг нь єсвєр насны тэнэмэл хvvхдvvдийг хамгаалахын тулд чадах бvхнээ хийсээр иржээ. Гэхдээ тэдгээр хvvхдvvдэд хvрч, ойроос тус болоход vнэхээр амаргvй байдаг бєгєєд тэднийг олон нийтэд таниулж, ДОХ-оос хамгаалах санд хандив цуглуулахын тулд гэрэл зурагчин Дэвид Гилландерс – той холбоотой ажиллаж байгаа аж. Тэрээр амьдралын доодын доод тєвшнєєр єдєр хоногуудыг єнгєрvvлж буйгаа єєрсдєє ч ухаарахгvй яваа дэндvv аймшигтай тавилантай хvvхдvvдийн дvр зургийг хальсанд буулгадаг нэгэн юм. Ингээд vргэлжлэл дээр дарж, Украины тэнэмэл хvvхдvvдийн зvрх євдмєєр дvр тєрхvvдийг харцгаая.
Хадгалах
Уран зураач Кира Эйн Варзежи (Kira Ayn Varszegi) нь єєрийн бvтээлvvдийг туурвихдаа хvн амьтны санаанд багтамгvй эрхтнээ ашигладаг байна. Тэрээр бийр багсны оронд хєхєндєє будаг тvрхэж, урлагийн бvтээлийг цаасан дээр амилуулдаг ажээ. Дэлхийн хамгийн ер бусын хvмvvсийн тоонд аль хэдийнэ багтсан энэ эмэгтэйн урлагийг бvтээх тєрлийг "хєхєн-графит" гэж нэрлэвэл ямар байна? Ямартай ч нэгэн євєрмєц агаад мэдрэмжтэй бvсгvйн уран бvтээл туурвих арга барил болон содон зургуудтай танилцацгаая.
Хадгалах
Ажлын єдрийн єглєєний нойрмог харцыг, идэвхигvй байдалтай хамт vргээдэг хамгийн сайн анд бол аяга халуун кофе гэдэгтэй маргах хvн цєєхєн гарах биз ээ. Анхилуун vнэр нь дотор гижигдэж, харьцуулашгvй амт нь уруулыг баярлуулан хоолойгоор давахдаа аз жаргалын нэгэн агшныг мэдрvvлдэг энэ тансаг ундааг яаж боловсруулдаг, хаана хамгийн ихээр vйлдвэрлэдэг, хаанаас оруулж ирдэгийг нь мэдэхгvй хvн ч бас тун цєєхєн байдаг. Тэгвэл одоо танд хvргэх гэж байгаа кофе бол туйлын ер бусын эд ажээ. Юу нь vvнийг тийм содон болгож байгааг доорхи гэрэл зургууд танд тайлбарлаад єгєх болно.
Хадгалах