Түүхэнд гарч байсан хамгийн хачирхалтай хулгайн хэргүүд

2020-02-05, 15:06
5,757

Хулгай бол хүн төрөлхтний бүхий л цаг үеийн түүхэнд байсаар ирсэн, цаашид ч оршсоор байх зүйл билээ. Дэлхийн дээр хаа сайгүй их бага олон хэлбэрээр хулгайн гэмт хэрэг оршиж байдаг учир бид тэр болгон сонирхож, ач холбогдол өгдөггүй. Харин маш том хэмжээтэй, дараа нь зарж борлуулах боломжгүй зүйлийг хулгайлах нь хэнд ч сонин санагдана. Ингээд хамгийн хачирхалтай, томоохон хулгайн хэргүүдийг сонирхуулъя. 

Түүхэнд гарч байсан хамгийн хачирхалтай хулгайн хэргүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хийлдэг хүүхэлдэй

Хамгийн хачирхалтай хулгайн хэрэг 2007 онд Техаст болжээ. Автомашин худалдаалдаг нэгэн дэлгүүр 3,5 метрийн өндөртэй, хий дүүргэн босгодог Кинг Конг-ийн дүрсийг дэлгүүрийнхээ гадна талд сурталчилгаа болгон байршуулсан байна. Гэтэл гэгээн цагаан өдрөөр энэхүү 10 000 долларын үнэтэй хийлдэг хүүхэлдэйг хэн нэг нь хулгайлан авч оджээ. Цагдаа нар эрэн сурвалжилсан боловч ямар ч ул мөр олоогүй төдийгүй хулгайлагдсан Кинг Конгоор дараа нь чухам юу хийж болох тухай ямар ч ойлголтгүй байсан гэнэ.

Хийлдэг хүүхэлдэй

2 Аварга том Хуш мод

2012 онд Канадын Ванкуверт 800 настай, тухайн улсын хамгийн том мод хэмээн тооцогдсон нэгэн улаан хуш мод алга болжээ. Хулгайч нар ч ихээхэн бэлдэж тооцоолсон бололтой. Тэд модоо хөрөөдөн унахад бэлэн болгоод орхиж. Нутгийн удирдлага энэ аварга том мод унах аюултай болсон гэж үзсэн учир иргэдийн аюулгүй байдлыг ханган, урьдчилан сэргийлэх үүднээс тухайн модыг гүйцээж хөрөөдөн бүр унагасан байна. Үүнийг хүлээж байсан хулгайч нар ганцхан шөнийн дотор унасан модыг хаашаа ч юм аваад алга болжээ. Энэ төрлийн хуш мод нь өөрөө их өндөр үнэтэй аж. 

Аварга том Хуш мод

3 Сөнөөгч онгоц

1992 онд Израилийн цэргийн музейгээс дэлхийн хоёрдугаар дайны үеийн сөнөөгч онгоц Мустанг-ыг хулгайлсан байна. Израилийн Нисэх хүчний нэгэн хошууч музейд ирж энэ онгоцыг шинээр будах хэрэгтэй болсон учраас одоо авч явна гэжээ. Музейн ажилтнуудыг гайхан байх зуур эр онгоцонд орж суугаад нисэн оджээ. Дараа нь хийсэн мөрдөн шалгалтаар хошууч шууд Швед рүү ниссэн гэдгийг тогтоосон ба тэнд худалдан авах хүн нь 300 000 доллар бэлдээд хүлээж байжээ. 

Сөнөөгч онгоц

4 Танк

1995 онд Калифорнийн үндэсний зэвсгийн агуулахаас нэгэн танк хулгайд алдагджээ. Танктай хулгайчийг цагдаа нар 20 гаруй минут хөөцөлдсөний дараа буудаж, амийг нь хороосон байна. Гэхдээ танканд байсан хүнийг хэрхэн буудаж чадсан бэ гэдэг хамгийн хачирхалтай. 

Танк

5 Моторт завь

Дээрх хулгайн хэргүүд бүгд л өөрийн өвөрмөц шинжтэй бол бас нэгэн хэвийн гэмээр хулгай их бий. Жишээ нь тансаг моторт завь алдагдах нь их бөгөөд дараа нь хичнээн хайгаад ч олоогүй тохиолдол олон. Бодвол жаахан засаж өөрчлөөд, будаж янзлаад хар тамхины наймаачдад зарж, цаад хэд нь ч хууль бус наймаандаа хэрэглэдэг байх. Хамгийн сүүлд буюу 2016 онд 4 сая долларын үнэтэй хоёр ч моторт завь Дубайн усан зогсоол дээрээс алдагдсан байна.

Моторт завь

6 Металл гүүр

Зарим улс оронд бүхэл бүтэн гүүр хулгайд алдагдаж байсан түүх байдаг. Асар том металл гүүрийг ихэнхдээ хаягдал төмрийн газар өгөх зорилгоор хулгайлдаг учир халуун мөрөөр нь хөөж олоход хялбар байдаг аж. 

Гэхдээ гүүрийг зөвхөн төмрийн хаягдлын үнээр өгөх гэж хулгайлдаг биш бөгөөд 2012 онд Шанхайд алдагдсан нэгэн гүүр нь 17,5 метр урттай, Чин гүрний үеийн чулуун гүүр байжээ. Хулгайч нарыг удалгүй барьж авахад гүүр бүрэн бүтнээрээ, эртний эд зүйл худалдан авдаг хүмүүст зарахад зориулан хадгалж байсан байна. 

Металл гүүр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()