Эртнээс суурин амьдралын хэв маягт буцалтгvй орж, газар тариалан эрхэлж, нийгэм эдийн засгийн хувьд бусдаас тvрvvлж сайжирсан барууныхны євєг дээдсvvд одоогийн фитнесс клубуудэд байдаг тренежёрууд шиг тєрєл бvрийн бэлтгэлийн тєхєєрємжvvдийг зохион бvтээж ашигладаг байжээ. Зарим нэг нь одоогийнхоос ч илvv vр дvнтэй, сонирхолтой харагдлаа. Бид ємнє нь єрнєдийнхнийг дээр vед зєвхєн хєнгєн атлетикаар хичээллэх замаар л эрvvл мэнддээ анхаарч, илvvдэл жингээ хаядаг байсан гэж боддог байсан бол том эндvvрсэн бололтой. Ингээд чєлєєт цагт тань зориулан оруулсан сонирхолтой нийтлэлийг хvлээн авна уу. Таны мэдлэгийн санг ч гэсэн єчvvхэн ч болтугай тэлэх байх.
Хадгалах
Филлипин-ий ард тvмний дундах нэгэн эгэл жирийн гэл бvлд єсч тєрсєн 17 настай нэгэн хvv тун удахгvй дэлхийн хамгийн жижигхэн буюу намхан нуруутай хvнээр тодрох магадлал хамгийн єндєр байна. Тэрээр хорвоо дээр хvн болж мэндлээд 17 жил гаран хугацааг ардаа орхихдоо дєнгєж 55 см хvртэл єсч чаджээ. Тун удахгvй буюу 6 сарын 12-ны єдєр Жунри Балиунгу хэмээх энэ хvv 18 нас хvрснээр дэлхийн хамгийн намхан насанд хvрсэн эр хvн болох юм байна. Тvvний нярай хvvхдийнх шиг бяцхан бие, єхєєрдєм инээмсэглэлийг хараад хайр хvрэхгvй байхын арга vгvйн дээр бас хvн болж тєрсний олон жаргалыг мэдрэх тавилангvй хув заяаг нь бодохоор єрєвдмєєр ажээ. Гэвч єдєр хоногуудыг аз жаргалаар дvvрэн инээмсэглэлээр єнгєрvvлж байгаа тvvнийг ерєєж, хамгийн сайн сайхныг хvсэхээс єєр юу хийж чадах билээ. Ингээд хvний амьдралын олон сонин хачин тохиолын нэгтэй нь танилцах тун.
Хадгалах
Залуугаараа эмээ бологсдын тоо сvvлийн жилvvдэд эрс олширж байгаа хэдий ч, залуужина залуужина гэхэд 23 – тайдаа эмээ болсон хvн гэж та ер нь дуулж байв уу. Хэрэв vгvй бол танд яг цэл залуу буюу 23-хан настайдаа зээтэй болсон нэгэн эмэгтэйн талаар мэдээллийг хvргэе. Румыны цыган болох Рифка Станеску хэмээх энэ эмэгтэй нь єєрєє 12-тойдоо анхны охиноо тєрvvлсэн бол охин нь 11-тэйдээ хvv гаргажээ. Амьдралын шуурганд нэгэн охин эрхэлж наадах насан дээрээ vрийн зулай vнэрлэж, єєрєєс нь тасарсан бяцхан амийг єєрийнхєє замналаар явуулахгvйг хичээсэн боловч залуу насны туршлагагvй зангийнхаа уршгаар vvнээс сэргийлж чадаагvй болохоор яах аргагvй ийн эмээ болсон байна. Энэ нєхцєл байдалд мэдээж Цыганчуудын амьдралын хэв маягийн онцлог, мэдээллийн дутагдалтай байдал маш их нєлєєлсєн байх. Гэхдээ хvнд хvн илvvддэггvй гэдэг шvv дээ. Нэгэнт гараад ирсэн бяцхан амиа хайрлахгvй гээд яах билээ. Алдаа байсан гэж шvvрс алдах эрх хэнд ч байхгvй.
Хадгалах
Бокахапари бол энэтхэгийн Жаркханд мужийн нэгэн тосгон. Энэ тосгоны оршин суугчид нvvрсний уурхайгаас нvvрс олборлож амьдралаа залгуулдаг. Хэдэн жилийн ємнє газар доорх нvvрс тасралтгvй шатаж “шатаж буй газар” хэмээн нэр зvvхэд хvрч байжээ. Нvvрсний газар доорх тvймэр хэдэн арван жил (заримдаа бvр хэдэн зуун жил) шатдаг тул унтраахад хэцvv, бас унтраахад vнэ єртєг ихтэй. Иймэрхvv тvймэр халуун уур амьсгалтай энэ оронд байгалийн жам ёсный шалтгаанаар гардаг. Жишээ нь, Австралийн Вингений дэргэд газар доорх тvймэр бараг 6000 жил шатаж байна. Орон нутгийн эрх баригчид амьдрахад тохиромжгvй энэ газраас хvмvvсийг нvvлгэн шилжvvлэх гэж хичээж байгаа боловч тосгоны оршин суугчид навсгар оромж байшингаа орхиод нvvхээс татгалзсаар байна. Гэсэн ч тэд нvvлээ гээд хаачих ч юм билээ.
Хадгалах
Одоо та бvхэндээ "Nyiragongo" галт уулын тогооны фото зургуудыг vзvvлэх гэж байна. Энэ галт уул Африкийн Их нууруудын тєвд оршдог. Энэхvv галт уулын тогооны голд нь халуун хайлмагтай нуур оршдог. Халуун хайлмагтай нуур заримдаа нам гvм, заримдаа “сэрдэг” байна. Халуун хайлмагтай нуур руу тусгай хэрэгсэлгvйгээр буух осолтой бєгєєд хvхрийн уур, хий нь хvнийг алах аюултай аж. Nyiragongo галт уул 1977, 2002 онуудад оргилсон бєгєєд Конгийн Гома хотын дийлэнх хэсгийг vнсэн товрого болгожээ.
Хадгалах
Хvн тєрєлхтний хєгжил дэвшил, гоо зvйн таашаалд нийцсэн тvvх, урлаг, шинжлэх ухааны маш олон музей дэлхийгээр дvvрэн байдаг. Тэдний дундаас хамгийн алдартай хэдийг нь дурдвал Лувр, Смитсоновскийн музей, Сан-Франциско дахь шинжлэх ухааны Эксплораториум музей гээд дуусашгvй урт жагсаалт гарна. Тэгвэл алдар цуутай музейнvvд хэдий чинээ олон байна, гаж хачин музейнvvд ч гэсэн тєдий чинээ их байдаг гэлтэй. Харин ийм жагсаалтад багтдаг vзмэрийн газрууд нь нуруугаар хvйт даамаар аймшигтайгаас авахуулаад, жихvйдэс хvрмээр зэвvvн хvртлээ маш олон янз байдаг ажээ. Ингээд хvн тєрєлхтний бий болгосон хамгийн ер бусын, хамгийн гайхмаар сонин музейнvvдийн талаар мэдээллийг хvлээн авна уу.
Хадгалах
Ихрvvд хvртэл яг vнэндээ хоорондоо огт адилгvй, тэс ондоо хvмvvс байдгийг бид сайн мэднэ. Єєрєєр хэлбэл дэлхийн хvн нэг бvр хэдэн тэрбум жилдээ ч ахиж хэзээ ч давтагдашгvй байдаг. Яг тан шиг хvн энэ гаригийн хєрсєн дээр ємнє нь хэзээ ч хєл тавьж байгаагvй, ирээдvйд ч ийм хvн тєрєхгvй нь туйлын vнэн. Гэхдээ л нэгэн дэлхийн гадарга дээр тогтож, агаараар нь амьсгалан аж тєрж байгаа болохоор хvн бид хичнээн єєр байсан ч гэсэн хоорондоо маш олон зvйлээр адилхан байдаг. Ингээд та бvхэнд дэлхий дээрхи бvх хvмvvсийн заавал хийдэг хэд хэдэн сонирхолтой vйлдлvvдийн талаар бяцхан мэдээллийг хvргэе. Энийг уншсаныхаа дараа та vл ялих юман дээр єєрийгєє буруутган, гэмшихээ болих байх.
Хадгалах
90-ээд оны дунд vед манайд эргэсэн хоншоортой гутлыг эр эмгvй л ємсєж, тэрvvхэн тэндээ хєєрхєн мода мэддэгээ харуулцгаахыг зорьдог байсан билээ. Хэдийгээр тэр vе ард хоцорсон ч гэсэн, дэлхийн бусад орны залуус, тэр дундаа эрчvvд нь одоог хvртэл ийм загварын гутлаар гангардаг бололтой. Тэгээд ч хувцас загвар гэдэг чинь цаг vргэлж л давтагдаж байдаг зvйл шvv дээ. Энд таны харах эргэсэн хоншоортой гуталнууд бол зvгээр л хараад єнгєрєх биш, харин амаа ангайлгаж гайхахаар тийм хэтрvvлэгтэй байх болно. Олны анхаарлын тєвд байх дуртай боловч тєдийлєн зорьсондоо хvрч чаддагvй хvмvvст зориулсан гутал гэлтэй.
Хадгалах
Дээхэн vеийн мєрдєх товчооны єндєр бэлтгэлтэй тагнуулчид ямар ямар багаж хэрэглэдэг байсан талаар маш сонирхолтой бас мэдvvштэй фото нийтлэлийг танд хvргэхээр бэлтгэлээ. Хэдий хуучин цагруу эргэн харж байгаа боловч, тэр vедээ маш нууцад тооцогдож байсан мэдээлэл болохоор хэний ч гэсэн сонирхлыг татах нь лавтай. Газар газрын тагнуулчдын хэрэглэдэг байсан багаж бvрийн зурагны доор ямар зориулалттайг нь тайлбарласан байгаа тул та гайхаж эргэлзэх асуудалгvй юм. Ингээд бодит амьдрал дээрхи 007 юмуу орчин цагийн Анна Чапмины дээхэн vеийн хувилбарууд ямар багаж зэвсэг хэрэглэж, эх орныхоо даалгаврыг чимээгvйхэн гvйцэтгэдэг байсан талаар олж мэдэцгээе. 20-р зуунд л ийм байсан юм чинь, одоо ямар єндєр хєгжсєн бол гэж бодохоор нуруугаар зарсхийх шиг болох чинь.
Хадгалах
10 тэрбум хvнд нэг тохиолддог нин ховор нэгэн євчний улмаас шаналж байгаа энэ охиныг Супатра Сазуфан гэдэг. Ойр дотныхон нь “Нат” гэж дууддаг энэ 6 настай охин нь Тайландын Бангкок хороололд байдаг нэгэн бага сургуульд явдаг ажээ. Нат -ыг зовоож байгаа гипертрихоз хэмээх генийн тун ховор євчин нь бие болон нvvрэн дээр маш их хэмжээний vс ургах замаар илэрдэг байна. Амь насанд аюулгvй хэдий ч євчтєнийгєє нийгэмд хvлээн зєвшєєрєгдєж, эгэл жирийн амьралаар аж тєрєхєд нь саад болдог энэ євчнийг анагаах жор огт байдаггvйн дээр хvний хорвоо энэ гажигийг талаар маш бага мэдээлэлтэй байдаг ажээ. Тvvний ээж болох 35 настай Сомпол болон аав Самроенг нар нь Шарын шашны эд зvйл дархалж, зардаг юм байна. Ээж нь Нат-ын нvvрэнд дээр ургасан vсийг нь цаг vргэлж тайрч єгдєг бєгєєд сард нэг удаа хусдаг ажээ. Ингээд нэгэн ер бусын амьдрал, хувь заяатай охины талаарх фото сурвалжлагыг танд хvргэе.
Хадгалах
Маш сонирхолтой бєгєєд маш vнэн нэгэн нийтлэлийг танд хvргэж байна. Энд эрэгтэй болон эмэгтэй хvний сонирхол, ертєнцийг vзэх vзлийн ялгаа болон нас нэмэгдэхийн хэрээр тэдний энэхvv сонирхол нь яаж єєрчлєгддєг талаар хvvрнэх болно. Зарим насан дээрээ эрэгтэй эмэгтэй хvмvvсийн сонирхол давхцаж, ихэнхи vедээ тэд огт єєр єєр зvйлийг хvсдэг болохыг та эндээс олж мэднэ. Та ч гэсэн хvvхэд байх vеэсээ авахуулаад єнєєдрийг хvртэл юу юуг сонирхож, хvсч ирснээ бодоод, энэхvv нийтлэлийн vнэн эсэхийг мэдэж болох юм. Хvн бvхэнд хэрэгтэй, тэр тусмаа сэтгэл зvй, сексологиор сурдаг, ажилладаг хvмvvст нилээн vнэтэй материал болно гэдэгт итгэлтэй байна.
Хадгалах
Хана туурга, дээвэр шал нь тэр чигтээ дан хог хаягдлаас бvтсэн нэгэн бяцхан зочид буудал Мадрид хотод бий болжээ. Харин уг хоёр давхар барилгын нурууг нь модоор босгосон юм байна. Зочид буудал нь таван єрєєтэй бєгєєд одоогийн байдлаар сайн дурын 10 идэвхтэн дотор нь амьдарч байгаа аж. Хогнуудыг нь орон нутгийн болон бусад далайн эргvvдээс тvvсэн юм байна. Энэхvv vйл ажиллагааны хамгийн гол зорилго нь хvрээлэн буй байгаль орчинг хайрлан хамгаалахад олон нийтийг уриалахад оршино.
Хадгалах