СААК БАРИМТ

Одой культурист

Жейсон Оуэйн -хэмээх энэ одой залуу өнөөдөр 30 настай. Орчин үеийн эр хүний хувьд эд насан дээрээ яваа энэ залуу бусад шиг өндөр нуруу, царайлаг төрхгүй ч гэсэн адилхан гар, хөлтэй эрүүл саруул нэгэн гэдгээрээ бахархдаг. Тэрээр ингэж төрсөндөө хэн нэгнийг буруутган гомдож, өөрийгөө хараан зүхдэггүй. Харин зүгээр л өөрийгөө хайрлаж, амьдралд талархаж, бялдаржуулах урлагаар хичээллэдэг. Өөрийнхөө жингээс 2 дахин хүнд штангийг тэр өлхөн өргөдөг байна. Харин та юу хийж чадах вэ?...

Одой культурист Хадгалах
2012-03-12, 00:40

Хүр хорхойн шүлсээр торго хийх явц

Вьетнамын Далат хот дахь хүр хорхойн шүлсэн торгоны үйлдвэрт зочилсон сурвалжлагчийн фото аялалыг танд орчуулан толилуулж, жинхэнэ торгоны утсыг хэрхэн гаргаж авдаг талаар сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Торгоны үйлдвэр гурван төрөл байдаг: Нэгдүгээрт авгалдайг үржүүлдэг газар, хоёрдугаарт авгалдайнаас утас гаргаж, нэхдэг газар, гуравдугаарт торгоор ер бусын хээ угалз оёдог газар. Ингээд хүр хорхойн шүлсээр хэрхэн торго хийж байгааг харцгаая.

Хүр хорхойн шүлсээр торго хийх явц Хадгалах
2012-03-11, 08:50

Буддын Юньган сүмийн түүх

Хятадын аж үйлвэрийн хот Датунаас 16 км-ийн зайд хятадад хамгийн томд тооцогдох буддийн агуйн Юньган сүм оршдог ажээ. Энэ агуйд байрлах сүмийг нүүдэлчин табгачууд овгийн Умард Вей улсын хааны захиалгаар 460-524 оны хооронд ухаж бүтээжээ. Тоба буюу табгачууд эхлээд умард Монголд нүүдэллэдэг байсан тул эдгээр нь яваандаа одоогийн Монголчуудын элэнц хуланц байжээ. Тоба нар 439 онд умард хятадыг эрхэндээ оруулан захирчээ. Тоба удмын хаад юуны түрүүн буддизмыг ихээр дэмжих талаар төрийн бодлого явуулж байсан гэдэг. Үүний ачаар хятадад томоохон агуйн сүмүүд байгуулагдах болсон байна.

Буддын Юньган сүмийн түүх Хадгалах
2012-03-10, 01:47

Дэлхийн төгсгөл болохоос өмнө амжиж үзэх 20 газар

2012 он гараад 2 сар өнгөрлөө. Майя омгийнхны бөө тайлгач нарын хуанли ёсоор 2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхийн төгсгөл болох ёстой. Гэвч үүний зэрэгцээ дэлхийн сүйрэл 2012 оны 3 дугаар сарын 6-нд болно гэсэн онол ч байдаг гэнэ. Гэхдээ бид одоогоор эсэн мэнд аж төрсөөр байна. Намайг битигий муу амлаад гэж шүүмжлээрэй. Энэ бол гадний сайт дээр гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байгаа юм шүү. Одоо бүгдээрээ дэлхийн “төгсгөл” болохоос өмнө туулж өнгөрсөн амьдралдаа харамсахгүйн тулд заавал очиж үзэх ёстой үзэсгэлэнт 20 сайхан газрыг сонирхоцгооё.

Дэлхийн төгсгөл болохоос өмнө амжиж үзэх 20 газар Хадгалах
2012-03-10, 00:30

Энэтхэгийн Альбиносчууд

Дэлхий дээрхи хамгийн том альбионс гэр бүл нь Энэтхэгт байдаг. Уг гэр бүлийн эцэг Розитурай Пуллан (Roseturai Pullan), түүний гэргий Мани болон зургаан хүүхдийн тав нь цэвэр альбиносчууд ажээ. Түүнчлэн том охин Рену нь мөн Роших хэмээх альбиностой гэр бүл болж, Дхарамраж хэмээх хүүтэй болсон байна. Ингэж дэлхий дээрхи хамгийн олон гишүүнтэй альбинос айл бий болжээ.

Энэтхэгийн Альбиносчууд Хадгалах
2012-03-09, 20:40

Angel Waterfall – дэлхийн хамгийн өндөр хүрхрээ

Angel Waterfall хэмээх гойд нэртэй Дэлхийн хамгийн урт усан хүрхэрээ Венесуэль улсад байдаг. Өндөр нь бараг нэг километр орчим буюу 979 метр ажээ. Энэхүү ер бусын байгалийн тогтоц газрын дүр зураг маш олон байдаг боловч гэрэл зурагчин Дмитрий Моисеенко-гийн сүүлд авсан зурагнууд түүний ер бусын гоо үзэсгэлэнг улам тод харуулж, гайхалтай мэдрэмжийг төрүүлэхүйц болжээ. Дмитрий нь хоёр хоногийн турш нисдэг тэргээр зураг авалт хийсний эцэст, эдгээр үлгэрийн гэхэд багадахаар мөрөөдлийн гоо үзэсгэлэнг хальсанд буулгажээ.

Angel Waterfall – дэлхийн хамгийн өндөр хүрхрээ Хадгалах
2012-03-08, 17:56

Хоромхон зуур байцаа хийсэн нь

Эгэл жирийн оюун ухаанаар Япон хvний сэтгэхvйг, тэдний vйлдлийг ойлгож мэдэхэд vнэхээр хэцvv ажээ. Тэд vнэхээр тааварлаж мэдэхийн аргагvй сонин єнцгєєс сэтгэж, байж боломгvй зvйлсийг бvтээж, санаанд оромгvй юмыг vйлддэг хvмvvс гэдгийг бид байтугай дэлхий мэднэ шvv дээ. Одоо таны үзэх нийтлэл дээр бидний иддэг Байцааг хэдхэн хоромын дотор бүтээж байгааг харах болно. Ямартай ч бvгдээрээ Арлын Японы ард тvмний талаарх ам ангайж, нvд бvлтиймээр ээлжит сонин хачинтай нүүр тулцгаая.

Хоромхон зуур байцаа хийсэн нь Хадгалах
2012-03-07, 07:57

Коля бөөгийн амьдрал

Одоо та бүхэндээ Оросын нэгэн аялагчын бэлтгэсэн фото сурвалжлагыг орчуулан хүргэе. Тэрээр нэгэн бөөгийнхөөр зочилсон бөгөөд энэ нь бидний хэлдгээр цаатан айл байсан юм. Магадгүй манай улсад айл болгонд шахуу "Бөө" төрж байгаа үед энэ нийтлэл их сонирхолтой байх болов уу. Аялагч: Ненийн автономит тойргийн Нарьян-Мард томилолтоор явж байх үеийн гурав дахь өдөр хөтөч маань биднийг нутгийн бөө Николай-тай уулзаж цаа бугын шинэ махаар хийсэн шөл амсахыг урьсан юм. Танилцаад зогсохгүй, хүсвэл Коля бөөд хувийн асуулт тавьж түүндээ хариу авч болно хэмээн хэлцгээв. Ингээд бид түүнтэй уулзахаар хөдөллөө.

Коля бөөгийн амьдрал Хадгалах
2012-03-06, 09:13

Намагт шигдсэн хайртай морийг аварсан нь

Мельбурн-ээс холгүйхэн орших тэнгисийн эрэг дээрхи намаг дотор орсон Астро хэмээх морийг хэрхэн аварсан тухай түүхийг танд хүргэж байна. Астро-гийн эзэн, Николь хэмээх бүсгүй нь хором бүрт доош татах шаварт морьтойгоо хамт орж, толгойг нь дээш өргөн, аль болох удаан амьд байлгахын тулд бүтэн 3 цаг болжээ. Энэ хугацаанд тэнгисийн ус эргээ алгадан, нүүр нүдгүй давалгаалж, амьд байхад маш хүндрэлтэй байсан аж. Ямартай ч мориндоо хайртай Николийн ачаар Астро төдийгүй өөр олон морьдыг аварч чадсан байна. Ийм явдалтай бид өдөр бүр таарахгүй билээ.

Намагт шигдсэн хайртай морийг аварсан нь Хадгалах
2012-03-06, 03:15

Шинэ Гвиней дэхь хүний мах иддэг Дэлхийн хамгийн сүүлчийн омог

Хэт эмзэг мэдрэмтгий хүмүүс, жирэмсэн эхчүүд болон 18 нас хүрээгүй хүүхдүүд үргэлжлүүлэн үзэхийг цээрлэнэ. Хүний махаар хооллодог овог аймгуудын хамгийн сүүлчийн удам нь Шинэ Гвинейн Папуа-д аж төрдөг болох нь нотлогджээ. Хүний махаар хооллодог овог аймаг дэлхий дээр ердөө гуравхан байдаг нь Яли, Вануату болон Карафаи гурав юм. Карафаи буюу “Модны хүмүүс” гэгддэг овог нь хамгийн харгист тооцогддог. Тэд бусад овог аймгийн дайчид, төөрсөн жуулчдаас гадна өөрсдийн нас барсан ахан дүүсийн махыг иддэг байна. Тэд оромжоо модон дээр барьдаг учраас (сүүлчийн гурван зураг дээрээс олж хараарай) “Модны хүмүүс” гэдэг нэр авчээ. Вануату омог нь гэрэл зурагчдыг иддэггүй тул харьцангуй нөхөрсөгт тооцогддог. Харин Яли омгийн эмэгтэйчүүд идсэн хүн болгоныхоо тоогоор тасархай хуруунуудыг нь зүүлт болгон хүзүүгээ чимдэг заншилтай.

Шинэ Гвиней дэхь хүний мах иддэг Дэлхийн хамгийн сүүлчийн омог Хадгалах
2012-03-04, 19:46

Хожуулын хоёр дахь амьдрал буюу уран сийлбэрчдийн бүтээлүүд

Уран барималч Томми Краггс (Tommy Craggs) нь өмхөрч унасан, тайруулсан моддын хожуулаар сийлбэр хийж, урлагийн ер бусын бүтээлүүдийг бий болгодог байна. Байгаль дээрхи юм бүхэн өөрөө ямар нэгэн урлагийг илэрхийлж, ургуулан бодох чадвартай хүн бидний нүдэнд ямар нэгэн зүйл, амьтай мэт бодгалийн дүр дүрсийг санагдуулдаг гэдгийг бид мэднэ. Тэр тусмаа ой доторхи модны тайрдас бүхэн урлагийн бүтээл мэт хэлбэртэй байдаг билээ. Тэгвэл Томми Краггс тайрдасны уг шинж чанарыг ашиглан, хосгүй сийлбэрүүдийг дээр нь урлаж, урлагт хайртай хүмүүсийг баярлуулдаг нэгэн ажээ.

Хожуулын хоёр дахь амьдрал буюу уран сийлбэрчдийн бүтээлүүд Хадгалах
2012-03-03, 22:55

Цэнхэр хүмүүсийн нууц

АНУ-ын Кентукки мужийн нэгэн гэр бүлийн гишүүд цус ойртсоноос болж цэнхэр арьстай болсон тухай түүх үлгэр домог мэт яригдсаар байдаг. Аппалачийн ойролцоо оршин суудаг хүмүүс анагаахын итгэхийн аргагүй үзэгдлийг биелэл болжээ. 1800-аад онд Кентукки мужийн дорнод хэсэгт аж төрдөг байсан гэр бүлийн бүх гишүүд цэнхэр арьстай байжээ. Үүний шалтгаан нь рецессивний генитэй хүмүүс хоорондоо гэрлэж, үр удам нь хоорондоо цус ойртсоор эцсийн шатандаа цэнхэр арьстай болсон байна.

Цэнхэр хүмүүсийн нууц Хадгалах
2012-03-03, 03:56