Таны нүүрэнд батга, сэвх толбо үүсээд байна уу? Тэгвэл үүнийг хэрэглээрэй!

Эрт дээр үеэс зуун наст ургамлыг эрүүл мэнд, ахуй амьдралдаа ашигласаар иржээ. Үүнийг гэртээ тарьж ургуулахад хялбар төдийгүй ашиг тус ихтэй. Зуун наст нь олон төрлийн витамин, эрдэс бодис, амино хүчил болон ферментүүдийг агуулдаг билээ. Иймд бид та бүхэндээ зуун наст ургамлын ашигт тал, гоо сайхан болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг танилцуулахаар бэлтгэлээ. 

Таны нүүрэнд батга, сэвх толбо үүсээд байна уу? Тэгвэл үүнийг хэрэглээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дархлааны системийг сайжруулна

Зуун настын шүүс нь, витамин С-ээр баялаг бөгөөд хүний биеийн эд эрхтнийг хамгаалж, дархлааны системийг сайжруулдаг байна

Хэрхэн бэлтгэх вэ?:

  • Зуун настын навч - 1 ширхэг
  • Ус - 1 стакан
  • Зөгийн бал - 1 хоолны халбага  

Зуун настын навчаа угааж, доторх гелийг нь гаргаж аваарай. Үүнийгээ стакантай усандаа хийж, дээр нь халбага зөгийн балаа нэмж сайтар хутгаад уух хэрэгтэй. 

Дархлааны системийг сайжруулна

2 Үсийг бат бөх болгоно

Та үсээ намирсан, бат бөх болгохыг хүсч байвал, зуун настаар маск бэлтгээрэй.

Хэрхэн бэлтгэх вэ?:

  • Зуун настын навч - 1 ширхэг
  • Бүйлсэн самрын тос (almond oil) - 1 хоолны халбага

Зуун настын навчийг хэрчиж, доторх гелийг нь гаргаж аваарай. Үүнийгээ бүйлсний тостой хольж, үсэндээ түрхээд, 20 минут байлгана. Дараа нь бүлээн усаар угаахаа мартуузай. 

Үсийг бат бөх болгоно

3 Арьс арчилгаа

Зуун настын шүүсний тусламжтайгаар арьсаа зөөлрүүлж, гэрэлтсэн болгох боломжтой төдийгүй энэ нь хөгшрөлтийг удаашруулна. Үүнээс гадна нөсөө толбыг бүдгэрүүлэх тустай.

 Хэрхэн бэлтгэх вэ?:

  • Зуун настын шүүс - 100 гр
  • Ус - 3 хоолны халбага
  • Спирт - 1 цайны халбага

Та орцуудаа хольж, нүүр болон хүзүүндээ түрхэж, 10 минут байлгаарай. Дараа нь нүүрээ угааж, чийгшүүлэгч тосыг нимгэн түрхэнэ. 

Арьс арчилгаа

4 Ходоод гэдсийг эмчилнэ

Ходоод гэдэсний шарх, үрэвсэлтэй хүмүүс зуун настын шүүсийг ууж болох юм. Нэгэн судалгаагаар, өдөрт 2 удаа 30 мл хэмжээтэй зуун настын шүүс уувал өвчний шинж тэмдэг буурдаг болохыг тогтоожээ. Мөн тус ургамал нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул, "хеликобактер"-ийг ч хянадаг байна. 

Ходоод гэдсийг эмчилнэ

5 Наранд түлэгдсэн арьсыг эдгээнэ

Зуны халуун наранд түлэгдсэн арьсыг эмчлэхдээ, зуун настын гелийг тухайн хэсэгтээ түрхэхэд л хангалттай. Өдөрт 2-3 удаа түрхээрэй. 

Наранд түлэгдсэн арьсыг эдгээнэ

Та гэртээ зуун наст ургамлыг тарьж, ид шидийг нь өөрийн биеэр мэдрээрэй!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()