Дэлхийн төгсгөл болохоос өмнө амжиж үзэх 20 газар

2012-03-10, 00:30
28,011

2012 он гараад 2 сар өнгөрлөө. Майя омгийнхны бөө тайлгач нарын хуанли ёсоор 2012 оны 12 дугаар сарын 21-нд дэлхийн төгсгөл болох ёстой. Гэвч үүний зэрэгцээ дэлхийн сүйрэл 2012 оны 3 дугаар сарын 6-нд болно гэсэн онол ч байдаг гэнэ. Гэхдээ бид одоогоор эсэн мэнд аж төрсөөр байна. Намайг битигий муу амлаад гэж шүүмжлээрэй. Энэ бол гадний сайт дээр гарсан нийтлэлийг орчуулан хүргэж байгаа юм шүү. Одоо бүгдээрээ дэлхийн “төгсгөл” болохоос өмнө туулж өнгөрсөн амьдралдаа харамсахгүйн тулд заавал очиж үзэх ёстой үзэсгэлэнт 20 сайхан газрыг сонирхоцгооё.

Дэлхийн төгсгөл болохоос өмнө амжиж үзэх 20 газар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


www.caak.mn (20 фото)
1. Амазонк
Та бүхэн Бразилийн Амазонк, Пер, Колумби, Венесуэл, Эквадор, Боливи,  Гайана, Суринам, Францын Гвиана зэрэг орны аль руу нь ч гэсэн аялахад хармсахгүй шүү. Дэлхийн олон өвөрмөц амьтдын оромж болж үлэмж их талбай эзлэдэг халуун орны ширэнгэн ойг юуны түрүүн үзэх нь чухал.


www.caak.mn (20 фото)
2. Антилопын каньон
АНУ-д байдаг Агуу Каньоноос гадна Аризона мужид байдаг Антилопын каньон гэж байдгийг дуулсан уу? Яагаад Антилопын гэсэн юм бэ гэвэл энэ каньоны улбар шар улаан өнгө антилопын өнгийг санагдуулдаг. Тодруулбал, Элсэн хадан дунд үүссэн том нүхнүүдийг каньон гэдэг. Олон зууны турш ус салхины нөлөөгөөр улаан элсэн хад хэдэн зуун метр нүхлэгдэж каньоныг үүсгэжээ. Энэхүү каньон жуулчдыг үзэсгэлэнтэй сайхан байдлаараа татдаг.


www.caak.mn (20 фото)
3. Улуру (Айерс-Рок).
Улуру бол аврага том хэмжээтэй улбар шар хүрэн ургаа хад. Энэ хад Төв Австралид байдаг. Түүнд хүрэхэд жаахан бэрхшээлтэй. Учир нь хүн ам амьдардаг газраас 280 миль зайнд оршдог. Энэ уулан дээр нутгийн уугуул оршин суугчдын бүтээсэн хадны сүг зураг байдаг. Домог ёсоор энд эрт үед усны аврага могой оршдог байсан аж.

 
www.caak.mn (20 фото)
4. Бора-Бора
Номхон далайн өмнөд хэсэг дэх Францын Полинези дэх үзэсгэлэнт арал. Бора-Бораг дэлхийн үзэсгэлэнт арлуудын нэг хэмээн зүй ёсоор тооцдог. Цэнгэг усанд байх энэ арлын эргэн тойронд усны өвөрмөц амьтад амьдардаг. Байгалийн үзэмж төгс бүрдсэн газар юм.


www.caak.mn (20 фото)
5. Виктория хүрхрээ.
Энэ хүрхрээ Замби болон Зимбабве улсуудын дунд байрладаг. Дэлхийн хамгийн том хүрхрээний нэг. Өргөн нь 5604 фут (1708 метр), өндөр нь 354 фут (108 метр). Виктория хүрхрээ Ниагарын хүрхрээнээс илүү сонин тогтоцтой.


www.caak.mn (20 фото)
6. Норвегийн тэнгисийн булан (фьорд)
Норвеги улс дэлхийд хамгийн урт тэнгисийн эргээр хүрээлэгдсэн улс хэмээн тооцогддог. Ялангуяа зүүн эрэг нь хуурай газар руу түрж орсон олон өвөрмөц тэнгисийн булангуудтай.


www.caak.mn (20 фото)
7. Санторини.
Санторини Грекийн эргээс холгүй орших үзэсгэлэнт арал. Хэдэн мянган жилийн өмнө энд галт уулын асар том дэлбэрэлт болжээ. Эдүгээ Санторини байгалийн үлэмж гоо үзэсгэлэн, уран барилга, түүхэн үйл явдлын талбар болсон газрын нэг. Нэгэн домог ёсоор галт уулын дэлбэрэлт Атлантидыг үүсгэсэн гэдэг.


www.caak.mn (20 фото)
8. Исланди.
Исландийн байгаль харь гаригийн гэмээр сонин. Аврага хөлдсөн хүрхрээнүүд, туйлын туяа, гайхмаар наран мандалт жаргалт, олон километр үргэлжлэх тундрын байгаль гэх мэт.


www.caak.mn (20 фото)
9. Морейн нуур.
Морейн нуур ер бусын гэмээр. Энэ нуур Канадын Альбертын 10 оргилын хөндийд оршдог. Морейн нуурын эх нь мөсөн уул тул энэ нуур үргэлж усаар элбэг. Нуурын мандалд гэрэл хөх өнгийн туяа үүсгэн хугарч неон гэрлийг санагдуулдаг. Эргэн тойрны байгаль нь ч гоёмсог...


www.caak.mn (20 фото)
10. Петра.
Петра манай эриний 1200 он орчим баригдсан Иорданий эртний хот. Байрлал нь их сонин. Хавчиг хавцлаар дамжин түүнд хүрдэг. Петра бол хадыг сийлж хийсэн хот. Эртний энэ хотыг набатайчуудын урчууд барьсан гэдэг. Хуурай уур амьсгалтай ч гэсэн хотын оршин суугчид баян бүрдийг зохиомлоор байгуулж усаар гачигддаггүй байсан гэдэг. Ийм учраас Петра тэмээн жингийн худалдааны төв байснаас гадна бат бэх цайз байжээ.

 
www.caak.mn (20 фото)
11. Мачу-Пикчу.
Перуд далайн түвшнээс 8,000 футын (2450 метр) өндөрт байрладаг уран барилгын дурсгал. Мачу-Пикчуг «тэнгэрийн хот» буюу «Үүлэн дундах хот» хэмээн нэрлэдэг. Энэ хотыг инкүүдийн омгуудын хаан Пачакутекийн зарлигаар байгуулсан гэдэг.


www.caak.mn (20 фото)
12. Плитвицийн нуур.
Плитвицийн нуур зүүн өмнөд Европт Хорватид оршдог. Энд олон үзэсгэлэнт нуурууд, хүрхрээнүүд, агуйнууд байдаг. Энэ нуурын фаун, флор нь гайхмаар үзэсгэлэнтэй.


www.caak.mn (20 фото)
13. Том бартаат шүрэн арал
Том бартаат шүрэн арал 2900 гаруй шүрэн арал, арлуудаас тогтдог. Энэ дэлхийд томд тооцогдох шүрэн арал Австралийн зүүн хойд эрэг дагуух Шүрэн арлын тэнгист байрладаг. Энэ арал сансраас их сайхан харагддаг. Энэ арал дэлхийн хамгийн том эко-систем мөн. Дэлхийн дулаарлын өнөө үед энэ шүрэн арлын өнгө гундах аюултай болоод байна.


www.caak.mn (20 фото)
14. Сикстиний капелла.
Энэ бол Сэргэн мандлын үеийн нэрт Микеланжело, Сандро Боттичелли болон Пьетро Перужино зэрэг уран зураачдын бүтээсэн уран барилга соёлын гайхамшигт дурсгал юм. Энэ бүтээл нь Ватиканд байрладаг байна.


www.caak.mn (20 фото)
15. Стоунхенж.
Стоунхенжийн үүслийн талаар олон түүхэн онол байдаг ч гэсэн энэ газар ирээдүйн дэлхийн сүйрэлтэй ямар нэг байдлаар холбоотой байдаг гэнэ. Иймээс Стоунхенж-д дэлхий “сүйрэхээс” өмнө очоод нэг үзээрэй.


www.caak.mn (20 фото)
16. Таж-Махал.
Энэтхэг дэх Таж-Махаллалын төдийгүй дэлхийн урлагийн өв сангийн эрдэнийн танан шигтгээ хэмээн тооцогддог. Таж-Махал 1632 – 1653 онд Агуу моголуудын хаан Шах-Жаханы тушаалаар өөрийн 3 дахь эхнэр болох Мумтаз Махалын дурсгалд зориулан босгожээ. Жинхэнэ «хайр дурлал» ийм л байх ёстой байх.


www.caak.mn (20 фото)
17. Версалийн ордон
Францын абсолютизмын оргил бол Версалийн ордон юм. XIV Людовик өөрийн ан хийхдээ ашигладаг байшинг дэлхийд хосгүй сайхан ордон болгон хувиргаж чаджээ. Түүнийг барихад хэмжээлшгүй их мөнгө зарцуулсныг далдлах зорилгоор хааны тушаалаар бүх бичиг баримтуудыг устгажээ. Өнөөгийн шинжээчид 300 орчим тэрбум доллар зарцуулсан байх гэсэн тооцоо хийжээ.


www.caak.mn (20 фото)
18. Хятадын Их цагаан хэрэм.
Энэ байгууламжийг манай эриний өмнөх VII зуунд эхлэж хэдэн зуун жилийн турш барьжээ. Хятадын Их цагаан хэрэм дэлхийд хамгийн урт байгууламж бөгөөд Монголын болон маньжуурын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалахын тулд барьжээ. Нийт урт нь 3700 миль (6000 километр).


www.caak.mn (20 фото)
19. Ангкор-Ват.
Ангкор-Ват усан шуудуугаар хүрээлүүлсэн сүмийн цогцолбор. Ангкор-Ват бол дэлхийн онгон шүтээний төдийгүй археологийн том дурсгал. Энэ цогцолборыг камбожийн хаан II Сурьяварманы тушаалаар XII зууны эхээр камбожийн нийслэлтэй нь нэгэн зэрэг барьжээ. Энэ байгууламж дизайны шийдлээрээ Эртний Грек болон Ромынхтой эн чацуу.


www.caak.mn (20 фото)
20. Сионы охин тэнгэр Мариягийн сүм
Энэ сүм Этиопын Аксум хотод байдаг. Энэ сүмд библийн 10 номлолыг багтаасан домогт Ариун гэрээс хадгалагддаг хэмээн үздэг.

Жич. Энд Монголын газар нутгийн талаар байхгүй ч Монголчуудаас шалтгаалж үүссэн хоёр газар байгаад их бахархалтай байна.


Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()