СААК БАРИМТ

Алтан сувд

Дэлхий дээр цор ганц хүн л алтан өнгийн сувдыг гаргаж авах аргыг мэддэг. Цэнхэр гаригийн хамгийн үнэтэй хоёр эрдэнэ болох алт, сувд хоёрыг хослуулсан энэхүү хосгүй бүтээлийг бий болгохын тулд 5 жилийн тэвчээр, хөдөлмөр хэрэгтэй ажээ. Ингээд та бүхэн ер бусын алтан сувдын талаар мэдээлэл болон сэтгэл хөдлөм гэрэл зургуудыг хүргэж байна.

Алтан сувд Хадгалах
2012-07-20, 02:58

Нууцлаг Ангар

Ангар хэмээх байгууламж нь Дэлхийн II Дайны эхээр баригдсан бөгөөд анхандаа сөнөөгч машинуудын гарааж хэлбэрээр ашиглагдаж байжээ. Энэ бол тулгуур баганагүй баригдсан дэлхийн хамгийн том байшин юм. Харин орчин үед Ангарыг ямар зорилгоор ашигладаг нь танд сонин санагдаж байна уу? Тэгвэл дэлгэрэнгүй дээр дарахыг зөвлөж байна.

Нууцлаг Ангар Хадгалах
2012-07-20, 02:48

Амьтаны засаагаар хоол хийдэг ресторан

Бээжинд төрөл бүрийн амьтдын засаагаар хийсэн хоолнуудаар үйлчилдэг ресторан байдаг ажээ. Түүний нэрийг "Guolizhuang" гэдэг бөгөөд бүх төрлийн амьтны шарж, жигнэж, амталсан шодой буюу засаанаас гадна хандгайн хоншоор, бор соустай ямааны эмбрион, тогосны хумс зэрэг хамгийн санаанд оромгүй зүйлсээр хийсэн хоолнуудыг хийдэг байна. Ингээд бүгдээрээ энэхүү этгээд рестораны цэсэн дэх хоолнуудтай танилцацгаая.

Амьтаны засаагаар хоол хийдэг ресторан Хадгалах
2012-07-20, 02:36

Хайртай эхнэртээ зориулсан гайхалтай хөдөлмөр

Нэгэн фермер эр нь ертөнцөөс хальсан эхнэрээ гашуудан санахдаа, амьд ахуй цагтаа жаргал зовлонгоо хуваалцсан мөчүүдээ санагалзан, мянга мянган моддоор хүрээлсэн ер бусын ойн цоорхойг бий болгожээ. Тэд 33 жил ханилсны эцэст фермер эрэгтэй цор ганцаар үлдсэн юм байна. Одоо харин тэрээр энэхүү өөрийн гараар тарьсан модод бүхий ойн цоорхойгоор ганцаар алхаж, хайртай ханьтайгаа өнгөрүүлсэн он жилүүдээ эргэн дурсангаа анир чимээгүй, амгалан тайван дунд өөрийгөө чагнах дуртай ажээ. Энэхүү бяцхан ойн нууц нь газар дээрээс харагддаггүй учраас маш олон жилийн турш хэний ч мэддэггүй газар байсаар ирсэн байна. Харин агаарын бөмбөлгөөр нисч явсан нэгэн хүн үүнийг анзаарснаар нийтэд ил болжээ.

Хайртай эхнэртээ зориулсан гайхалтай хөдөлмөр Хадгалах
2012-07-20, 01:14

Алдарт ногоон нуур

Одоо танд танилцуулах гэж байгаа “Ногоон нуур” бол замгаар бүрхэгдэж, бохирдсон устай болохоороо “ногоон” гэдэг нэртэй биш, харин цэвэр тунгалаг усан доороо номин ногоон ургамалтай ер бусын болохоороо ийм нэртэй болсон нуур юм. Эндэхийн усны төвшин нь заримдаа 8 метр болдог бөгөөд 30 метр гарантай талбайг эзэлдэг байна. Энэ л үед нь энэхүү нуурт очиж, цэвэр тунгалаг ус болон усан доорхи гайхамшигт үзэмжийг нь тольдох нь жуулчин бүрийн хийх ёстой зүйл ажээ. Ногоон нуур (Green lake) нь Австрийн Трагос (Tragos) тосгоноос холгүйхэн орших Hochschwab уулын дэргэд оршдог байна.

Алдарт ногоон нуур Хадгалах
2012-07-20, 00:34

Бидний мөрөөддөг төгс бие галбир

Тэнэг хүн л төгс бие галбирыг мөрөөддөггүй байх. Танд толилуулж буй энэ нийтлэл дээрх тамирчид болон үзэсгэлэнтэй охид бүсгүйчүүд, сайхан залуусыг сайтар хараарай. Спорт хүнийг хэрхэн өөрчилж, эрүүл саруул, эрч хүчтэй харагдуулж байгааг мэдрэх болно. Хэрвээ та ямар нэгэн спортоор хичээллэж, хөдөлгөөнт дасгалыг тууштай хийвэл ийм болж чадна шүү дээ. Энэ бол бодит үнэн.

Бидний мөрөөддөг төгс бие галбир Хадгалах
2012-07-18, 06:23

Гоо сайхны мэс заслын модель

“Гоо сайхны дүүрэг” нэртэй Өмнөд Солонгосын гоо сайхны мэс засал хийдэг нэгэн эмнэлэг нь залуу бүсгүйчүүдийн дунд сонирхолтой боловч аймшигтай тэмцээнийг зохион явуулжээ. Оролцогч бүсгүйчүүд “Гоо сайхны мэс заслын модель” цолын төлөө хоорондоо өрсөлдөх ёстой байж. “Гоо сайхны дүүрэг” эмнэлэг нь оролцогчдод 15 мянган долларын хагалгааг үнэгүй хийжээ. Оролцогч бүсгүйчүүд нь үнэ төлбөргүйгээр нь хүссэн гадаад төрхөө өөрийн болгохоос гадна өөрийн мэс засалд орсон түүхээ интернетээр хуваалцах боломжтой байсан аж.

Гоо сайхны мэс заслын модель Хадгалах
2012-07-17, 02:08

Нэгэн бүсгүйн гадаад байдлаа “сайжруулсан” түүх

Харваас хайр татмаар хөөрхөн бүсгүй өөрийгөө ямар нэгэн байдлаар голж, яаж ийгээд өөрийнхөө хамгийн төгс гэж бодсон гоо сайхны хэмжүүрт хүрэхийн тулд мэс заслын орон дээр мөнгө үрэн байж хэвтэх шийдвэрийг гаргажээ. Түүний юу нь түүнд таалагдаагүй болоод ийм шийдвэр гаргасныг нь мэдэхгүй юм. Магадгүй гоо сайхны хэм хэмжүүрийн өөрчлөлт, эмэгтэй хүний дуусашгүй шунал хоёрын нийлбэр л ийм зүйлд хүргэсэн байх. Тэгээд энэ бүсгүй үнэхээр өмнөхөөсөө илүү сайхан болж чадаж уу? Эхлээд та бүхэн түүний мэс заслаас өмнөх дүр зургуудыг хүлээн авна уу.

Нэгэн бүсгүйн гадаад байдлаа “сайжруулсан” түүх Хадгалах
2012-07-16, 19:34

Парисчуудыг шоконд оруулж байсан зүйл

Дэлхийн хоёрдугаар дайн болоод удаагүй байхад буюу 1948 онд Францын нийслэл хотод нэгэн зүйл олныг жинхэнэ цочролд оруулж байжээ. Роми галерейн шилэн хоргоны цаана байрлуулсан байсан энэхүү зүйл нь яг юу болохоороо тэр үеийн Парисчуудын амыг ангайлгаж, эвэртэй туулай үзсэн мэт нүдийг нь орой дээр гаргахад хүргэснийг одоо танд мэдэгдэе.

Парисчуудыг шоконд оруулж байсан зүйл Хадгалах
2012-07-16, 19:19

Suicide Girls-ын тухай

Эдүгээ биендээ шивээс, цоолбор хийлгэсэн хүмүүсийг нийгэм хүлээн зөвшөөрнө гэдэг нь хэний ч толгойд орж байгаагүй зүйл. Suicide Girls төсөл 2001 онд анх дэд соёлын нэгэн фан-сайтын хэлбэрээр эхлэж ингэтлээ хурдан өснө хэмээн хүмүүс төсөөлж байсангүй. Шивээс цоолбор хийлгэсэн олон охид бүсгүйчүүд тамхи татахгүй, архи уухгүй, мах иддэггүй. Шивээс хийлгэж камерын өмнө нүцгэлэх нь тэдний хувьд асуудал биш. Ахмад хүмүүс эд нарыг гайхан харж ёс суртахуунгүй болж дээ хэмээн ярих тохиолдол бий. Гэхдээ энэ зүйлийг арай өөр өнцгөөс харах юм бол ертөнцийн моод өөрөө ийм хэлбэрт хөгжин ирсэн гэж үзэхээс өөр аргагүй.

Suicide Girls-ын тухай Хадгалах
2012-07-14, 02:46

Нэгэн гэр бүлийн сонирхолтой уламжлал

Таны харж байгаа дээрх зураг дээр Их Британий нэгэн ээж болох Шанталь нь охидтойгоо хамт авахуулжээ. Энэ гэр бүл маш сонирхолтой бөгөөд солиотой гэмээр заншилтай. Хэрэв та зурагнуудыг анхааралтай ажиглавал тэдний уламжлалыг олж мэдэх болно. Дэлгэрэнгүй дээр энэ гэр бүлийн сонин заншилын талаар илүү тодорхой бичсэн байгаа. Хорвоогийн чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм сонин хачин мундахгүй юм даа.

Нэгэн гэр бүлийн сонирхолтой уламжлал Хадгалах
2012-07-11, 18:56

Спенсер Туник 1700 хүнийг Мюнхений төвд нүцгэллээ

Америкийн нэрт гэрэл зурагчин Спенсер Туник нь Мюнхений төв талбай дээр 1700 хүнийг цуглуулж, нүцгэн зургийг нь авсан байна. Дуурийн театрын өмнөх талбайд авсан энэхүү зургийг хүмүүсийн нүцгэн зураг гэх биш, харин нүцгэн хүмүүсээс бүтсэн урлагийн бүтээл гэвэл зохилцтой. Тэрээр оролцогчдын биеийг улаан болон алтан шаргал өнгөөр буджээ. Гадаа ердөө 15 градусын дулаантай байсан хэдий ч түүний зураг авалтад оролцохоор маш олон сайн дурынхан ирсэн байна. Дээрээс нь, зураг авалтын бэлтгэл ажил шөнийн гурван цагт эхэлсэн гэдгийг танд хэлэх хэрэгтэй байх. Ингээд Мюнихийн төв дэхь 1700 ширхэг нэгдмэл бодгалийн фото зургийг хүргэж байна.

Спенсер Туник 1700 хүнийг Мюнхений төвд нүцгэллээ Хадгалах
2012-07-11, 18:24