Хатан хааны гэр бүлийн олон зууны турш дагаж ирсэн 8 дүрэм

Английн хатан хааны гэр бүлд ямар ч тохиолдолд хааны нэр төрийг унагаахгүй байх хатуу мөрддөг дүрэм журмууд бий. Гэхдээ заримдаа бодит байдал дээр  хэн нэгэн нь зөрчих нь байдаг. Орчин үеийн амьдралд хэт хатуу, нийцэхгүй мэт боловч энэ уламжлалыг үеийн үед дагасаар иржээ. Бид танд тэдгээр хааны удмынхны дагаж мөрддөг дүрэм журмуудыг танилцуулж байна. Эмэгтэй хүн хуримаараа  “Эхнэр нь нөхрийнхөө өмнө дуулгавартай байна” гэж хэлэх нь танд хачирхалтай дүрэм шиг санагдахгүй байна гэж үү?

Хатан хааны гэр бүлийн олон зууны турш дагаж ирсэн 8 дүрэм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Эмэгтэйчүүд бөгжөө өөрөө сонгож болохгүй, эрчүүд нь бөгж зүүдэггүй

Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд хуримын болон сүйн бөгжөө өөрсдөө сонгох боломжгүй байдаг. Ялангуяа жирийн хүмүүсийн эдэлж хэрэглэдэг гоёлын зүйлсийг авахыг хориглодог байна. Гэхдээ энэ дүрмийг гүнж Диана анх удаа зөрчиж том индранил шигтгээтэй бөгжөө үнэт эдлэлийн "Гаррард" ордноос сонгож авч байжээ. Энэ бөгжийг хан хүү Уяльямын ээж Кейтэд бэлэглэсэн нь түүний хамгийн дуртай гоёл болсон гэнэ.

Харин хатан хааны гэр бүлийн эрчүүд болох хан хүү Филипп, Чарльз, Уильям-ын аль нь ч бөгж зүүдэггүй. Харин хан хүү Харри гэрлэхдээ л ёс болгож бөгж солилцоогүй гэдгийг түүний байнга бөгжөө зүүдгээс харж болно.

Эмэгтэйчүүд бөгжөө өөрөө сонгож болохгүй, эрчүүд нь бөгж зүүдэггүй

2 Засгийн газарт чиглэл өгөх

Хатан хааны гэр бүлийн гишүүд бүх зүйлд төвийг сахиж, ялангуяа улс төрийн асуудлаар саналаа илэрхийлэх ёсгүй байдаг. Зарим тохиолдолд сэтгэлийн хөдлөлөө барьж чадалгүй тийм тохиолдол гаргах нь бий. 2005 онд хан хүү Чарльз Засгийн газрын гишүүдэд 27 захидал бичиж Иракийн дайн болон улс төрийн бусад асуудлаар саналаа илэрхийлж байжээ.  Энэ нь “Хууль зөрчсөн” хэмээн багагүй асуудалтай тулгарч байсан юм.

Засгийн газарт чиглэл өгөх

3 Хуримын үеэр уламжлалт үгийг өөрчлөх ёсгүй

Хатан хааны гэр бүлийн хуримын ёслолын тангарагт “Эхнэр нь нөхрийнхөө өмнө дуулгавартай байх” гэсэн үг байдаг. Гүнж Диана 1981 онд хуриман дээрээ энэ үгийг хэлэхээс татгалзаж, огт өөр уур амьсгал оруулж байсан. Кейт Миддлтон болон Меган Марклын хуримын тангарагт ч мөн энэ үг байгаагүй юм.

Хуримын үеэр уламжлалт үгийг өөрчлөх ёсгүй

4 Зул сарын баярт гадны хүн урьж болохгүй

Хатан хааны Сандригем харшид гэр бүлээрээ Зул сарын баяр тэмдэглэх үед дүрмийн дагуу гадны хүн урих ёсгүй байдаг. Гэхдээ хатан хаан ахлах тогоочоо ёслолыг удирдахыг санал болгож түүнийг хамт баярлахыг урьж, өөрөө түүнд хундага виски хундагалж өгдөг байна. Ахлах тогооч нь ч хатан хааны гэр бүлийн хүрээнд орох боломж олддог энэ уламжлалыг биширдэг гэдгээ хэлж байжээ.

Зул сарын баярт  гадны хүн урьж болохгүй

5 Дэрвэгэр хормойтой даашинз өмсөж болохгүй

Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд “Мерилин Монро”-гийн загвар болох дэрвэгэр , задгай хормойтой даашинзаас татгалзах ёстой байдаг. Гэвч гүнгийн авхай Кейт хэд хэдэн удаа ийм даашинз өмсөж шүүмжлүүлж байсан. Салхитай өдөр хийссэн хормойгоо байнга дарж явсан ч таагүй зургаас зугтааж чадахгүй нь харамсалтай.

Дэрвэгэр хормойтой даашинз өмсөж болохгүй

6 Олон нийтийн газарт усны хувцас өмсөх хориотой

Энэ дүрмийг гүнж Диана зөрчиж, түүний усны хувцастай зураг нь сонины хуудсан дээр гарч байлаа. Харин гэр бүлийн бусад гишүүд энэ дүрмийг зөрчиж байгаагүй юм. Кейт, Меган нар ч уг дүрмийг зөрчихгүйг хичээдэг.

Гэхдээ Кейт хан хүү Уильямын сүйт бүсгүй байхдаа дүрмийг зөрчсөн ч хариуцлага хүлээгээгүй юм. Хэдийгээр тэд салчихсан байсан ч гэсэн тус дүрэм хүчин төгөлдөр байсан юм. Гэрэл зурагчин хосуудыг завин дээрээ найзуудтайгаа байхад нь зургийг нь даржээ.

Олон нийтийн газарт усны хувцас өмсөх хориотой

7 Арга хэмжээнд оймсгүй очиж болохгүй

Албан ёсны арга хэмжээнд эмэгтэйчүүд нь заавал оймс өмсөх нь хатан хааны гэр бүлийн хатуу дүрэм. Елизавета II, Кейт Миддлтон  нар хэзээ  ч үүнийг зөрчиж байгаагүй. Харин Меган Маркл цаг агаар таатай байхад задгай гутал өмсөж, нэг биш удаа оймсгүй явж байсан.

Арга хэмжээнд оймсгүй очиж болохгүй

8 Хөлөө ачиж суух

Яаж зогсох, гараа хаана тавих зэргийг нь хатан хааны гэр бүлийн дэг журамд нарийн зааж өгсөн байдаг. Хатан хааны гэр бүлийн эмэгтэйчүүд сууж байх үедээ өвдгөө зэрэгцүүлэн суух ёстой. Хажуу тийшээ үл мэдэг хазайж шагайндаа хүрч болно. Харин хөлөө  ачиж суухыг хориглодог. Гэхдээ байнга нэг хэвийн байдлаар суугаад байх нь хэцүү байдаг учир зарим үед энэ дүрмийг зөрчих явдал гарах нь бий. Хатан хаанд л харагдчихгүй бол шүү дээ.

Хөлөө  ачиж суух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()