Кыргызстаны бэр хулгайлах ёс

2016-02-14, 14:37
9,333

Кыргызстан улсад эртнээс нааш уламжилж ирсэн нэгэн харгис заншил бол “Ала Качу” буюу бэр хулгайлах (богтлох) ёс юм. Үүнийг орчуулбал “Аваад зугтаах” гэсэн утгатай. Эндэхийн бүсгүйчүүд хайр сэтгэлээрээ нөхөрт гарна гэсэн асуудал бараг байдаггүй бөгөөд, жилд 15,000 гаруй бүсгүйчүүд хулгайлагддаг гэсэн судалгаа бий. 1994 оноос өмнө энэхүү заншил хууль ёсны байдаг байсан бөгөөд харин түүнээс хойш хориг тавьжээ. Гэсэн ч одоо хүртэл балар эртний энэ бүдүүлэг заншил мэр сэр байсаар л байна.

Кыргызстаны бэр хулгайлах ёс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Цаг хугацаа өнгөрөх тусам энэ заншил утга учир, нуугдмал романтик шинж чанараа алдсаар байгаа нь харамсалтай. Уг нь эл заншил хоёр талууд удам судраа хэлэлцэн мэдэлцэж, жил судрыг нь тааруулсны үндсэн дээр хоёр хүүхдээ нэг гэрт оруулдаг учиртай юм.

Харин сүүлийн үед богтолж авчирсан бэрийг нөхөр нь, хүргэний талынхан бөөрөлхөх, зодож занчих, хүчирхийлэх, хүнд хүчир хөдөлмөр эрхлүүлэх зэргийг үйлдлийг гаргаж байна. Жишээ дурьдахад саяхан богтлогдсон Акси тосгоны 19 настай нэгэн охиныг (ээж аав нь нэрийг нь дурьдахгүй байхыг гуйсан болно) гудамжинд явж байхад нь гурван согтуу эр машиндаа хүчээр суулган, авч явжээ. Цочролд орсон охин тэр шөнөдөө гэрлүүгээ зугтаах гэж байгаад цонхоор үсрэн, хөлөө хугалан, 10 км

Хуримын үеэр ахмадууд хамгийн дээр залардаг. Эхнэрээ богтлох гэдэг залуусын хувьд маш амархан. Хэрвээ автобусанд хөөрхөн охин явж байхыг харвал өөрийнхөө найзуудаа дуудаад, энэ охиныг аваачъя хэмээн ярилцана. Тэгээд л охиныг дагаж яваад гудамжинд, олны нүдэн дээр ч хамаагүй өргөөд л явчихна.

Уг зураг дээр 20 настай Фарид бүсгүйг хэсэг залуус найзынх нь хамт хулгайлан машиндаа суулгасан байна. Элдэв зодуур, хүчингийн хэргийн хохирогч болохгүйн тулд бүсгүй “Би чамтай гэрлэнэ ээ, харин одоо л намайг явуулчих” хэмээн орилох аж. Сүүл рүүгээ утгаа алдаж явцуурсан уг заншлыг дагаад, зүгээр л уйдсан хэсэг залуус охидыг машиндаа чирч суулгаад айлган сүрдүүлж, зугаацдаг харамсалтай хэрэг болсоор байна.

Кыргызын хүний эрхийн газрын судлаачдын үзэж байгаагаар жилд хамгийн багадаа л гэхэд 8000 охид бүсгүйчүүд хулгайлагдан хадамд гардаг ажээ.

Хамгийн сонирхолтой нь Дотоод яамнаас гаргасан судалгаагаар сүүлийн 12 жилд ердөө л 159 охин хулгайлагдсан хэмээх гэмт хэргийг бүртгэл гарчээ. Үүнээс үзэхэд хүргэн болон бэрийн гэр бүлийнхэн энэ явдлаа огт гэмт хэрэг хэмээн үзэхгүй, үүнийгээ гадагшаа мэдэгдэхгүй байдаг нь мэдэгдэж байна.

Бас нэгэн харамсалтай жишээ дурьдвал Чуй хотын иргэн 18 настай Бахтыгуль хэмээх бүсгүйг нөхөр болох хүн нь анх харчихаад, 2 хоног дагаж явсны эцэст гудамжинд явж байхад нь гар хөлийг нь найзуудтайгаа нийлж хүлэн, шууд гэртээ авчирчээ. Удалгүй хурим хийсэн байна. Харамсалтай нь хуримаас хэдхэн долоо хоногийн дараа Бахтыгуль хэд хэдэн удаа оргох гэж оролдоод бүтээгүй тул амиа хорлон эмнэлэгт хүргэгдээ. Азаар амьд үлдсэн нь үүрд тахир дутуу явах л тавилан үлдсэн байв

Динара хэмээх 22 настай энэ бүсгүй эхнэр хүний хувцас өмссөн байгаа нь.

Түүний нөхөр болох Ахмад бүсгүйг хулгайлан гэртээ авчирчээ. Бүсгүйд сонголт гэж үгүй. Ердөө л маргааш нь гэхэд Ахмадын хамаатан садан бүгд цугларч, хөлгүй их хурим найрд бэлдэж эхэлжээ.

Хуримын өдөр

Хуримын зан үйл

Ахмадын яриагаар бол тэр Динараг анх харснаас хойш 10 хоногийн турш хайж явсан гэнэ. Тэгээд л гэрлэхээр шийджээ.
 

Харин энэ бол бэр богтлох гажууд ёсноос үүдсэн эмгэнэлт нэгэн хэргийн аймшигт дүр зураг. Урус хэмээх охин гэнэт хулгайлагдан, хүчирхийлэл, зодуур амссанаасаа болж амиа егүүтгэжээ. Баруун талд суух хүн бол түүний ээж, голд түүний эгч, зүүн талд нөхөр нь сууна. Нөхрийг нь 6 жил шоронд хорихоор болжээ.

Уг заншил сүүлийн үед буруу талаараа хөгжих болсонд эдийн засгийн хямрал ч дам нөлөөтэй. Учир нь бэрийн талд өгөх инж, хуримын зардал, үнэтэй чамин хувцас зүүсгэл зэргийг авах мөнгөгүйгээс ийм аргаар “хялбарчилж”, эхнэр авах болжээ.

Эхнэрээ хулгайлах төлөвлөгөөг найзуудын хамт боловсруулж буй Ахмад Казембаев. Тэр дунд сургуульд түүхийн хичээл заадаг аж. Өнөөдөр Кыргызстанд ажилгүйдэл 20 хувьтай, ядуурлын түвшин 36.8 хувьд хүрчээ.

Хорин настай Фарид охин хадмындаа гэр бүлийнхнийгээ дуудан, авч явахыг гуйжээ. Түүний ах хадмын талынханд хандаж “Хэрвээ миний дүү өөрийн хүслээр энд үлдэнэ гэвэл би дургүйцэх зүйлгүй түүнийг орхиод явлаа. Гэхдээ түүнийг хар л даа. Айснаасаа болоод уйлж байна шүү дээ. Тэгэхээр дүү охиноо аваад явахаас өөр алга” гэв.

Гэвч тун удалгүй хадмын талынхан “дийлж” хурим болов. Фаридын нөхөр түүнээс өмнө хоёр охиныг богтолж авчирсан боловч бүтээгүй ажээ.

Учир үл мэдэх хөндлөнгийн хүн харвал энэ явдлыг аймшигт хэрэг гэж бодох нь ойлгомжтой.
 

Ганцхан нөхөр нь ч биш, нөхрийн талын хамаатан садан бүгд л бэрийг үлдэхийг ятгана. Бүр болохгүй бол хүч хэрэглэж ч үзнэ гээч...

Фарид бүсгүйг царай алдан гуйж буй залуу. “Би чамайг жаргалтай амьдруулж чадна. Надад итгээрэй” гэсний хариуд бүсгүй “Чи яаж намайг хулгайлж чадав аа? Би чинь найз залуутай хүн. Бидний дундах тэр холбоог чи яах гээв?” гэх аж.

Чолпон хэмээх 18 настай бүсгүй хуримын зочдыг ирэхийг хүлээн, уламжлалын дагуу цагаан хөшигний ард сууна. Түүнийг анх энд хулгайлан авчрахад тэр 6 цаг эсэргүүцжээ. Хадмын талын настангуудыг хүндлээд, яахын аргагүй зөвшөөрсөн байна.

Хуримын ёслол

Залуу хосын шинэ гэр. Харамсалтай нь бүсгүйн нүдэнд ямар ч баярын оч үзэгдсэнгүй.

Аман, Чолпон нар.

 

22 настай бүсгүйг хүргэний талын ахмад настан цагаан ороолтоор хүзүүг нь ороож татан, хүүтэй нь гэрлэхийг ятгаж байна. Шинэ бэрд цагаан ороолт зүүлгэх нь аль хэдийн хүний хүн болсныг илтгэдэг аж.

Шинэхэн хосууд жаргалтай харагдаж байна. Гэвч энэ аз жаргал удаан үргэлжлэх болов уу?

Шинэ бэр

Шинэ бэр Динара

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()