Спенсер Туник 1700 хүнийг Мюнхений төвд нүцгэллээ

2012-07-11, 18:24
19,177

Америкийн нэрт гэрэл зурагчин Спенсер Туник нь Мюнхений төв талбай дээр 1700 хүнийг цуглуулж, нүцгэн зургийг нь авсан байна. Дуурийн театрын өмнөх талбайд авсан энэхүү зургийг хүмүүсийн нүцгэн зураг гэх биш, харин нүцгэн хүмүүсээс бүтсэн урлагийн бүтээл гэвэл зохилцтой. Тэрээр оролцогчдын биеийг улаан болон алтан шаргал өнгөөр буджээ. Гадаа ердөө 15 градусын дулаантай байсан хэдий ч түүний зураг авалтад оролцохоор маш олон сайн дурынхан ирсэн байна. Дээрээс нь, зураг авалтын бэлтгэл ажил шөнийн гурван цагт эхэлсэн гэдгийг танд хэлэх хэрэгтэй байх. Ингээд Мюнихийн төв дэхь 1700 ширхэг нэгдмэл бодгалийн фото зургийг хүргэж байна.

Спенсер Туник 1700 хүнийг Мюнхений төвд нүцгэллээ





Энэ өдөр Баварийн нийслэл дэхь дуурийн театр-т Рихард Вагнерын дуурь нээлтээ хийж байжээ. Спеснерийн энэхүү зураг авалт ч гэсэн Вагнер-т зориулагдсан байв. Спенсер Туник нь дэлхийн олон хотуудад олныг хамарсан нүцгэн зураг авалт хийдгээрээ алдартай уран бүтээлч билээ. Тэрээр Амстердам, Барселон, Вен, Дюссельдорф, Ньюкасл, Москва зэрэг олон хотуудад зураг авалт хийж байсан юм. Тэрээр Мехико-д 18 мянган хүн цуглуулснаараа амжилт тогтоож байжээ. Түүний уран бүтээлийн хэв маягийг та яаж ч шүүмжилж болно, гэхдээ түүнд зориулж задгай талбай дээр мянга мянгаараа нүцгэлдэг хүмүүс лав таны талд орохгүй л байх.































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()