СААК БАРИМТ

Зэрлэг амьтдын хүрээлэн

Өнөөгийн нийгэмд сайхан амьтдыг амьтны хүрээлэнд харах нь юу л бол. Хүмүүс ямар нэгэн сонирхолтой зүйлийг хүсдэг бөгөөд огтхон ч зүгээр л торны гадна талаас харахыг хүсдэггүй байна. Тэгвэл зэрлэг амьтдын аймшигт хүрээлэнгүүд байдаг гэнэ. Энэ үзмэрт ирсэн хүмүүсийг зэрлэг амьтантай нүүр тулган уулзуулдаг бөгөөд энэхүү уулзалт нь хүн өөрийгөө хамгаалах ямар ч нөхцөлгүй үед болдог байна. Зөвхөн амьтдыг хараад зогсох бус тэдэнтэй илүү ойр уулзахыг хүссэн хүн бүрт энэ бол маш том боломж болох аж.
Зэрлэг амьтдын хүрээлэн Хадгалах
2012-11-17, 01:43

Сонирхолтой ажил

40 настай Кристиан Драммонд ихэд сонирхолтой мэргэжилтэй нэгэн гэнэ. Тэрээр өөрийн мэдлэг, ухаанаараа мөнгө олж өөрийнхөө хэрэгцээг хангадаг байна. Англи улсад таны эрдэм мэдлэгийг шалгасан автомат байдаг аж. Энэхүү автомат нь зөв хариулт бүрт мөнгө өгдөг бөгөөд Кристиан ийнхүү жилд 100 мянган долларын орлоготой ажилладаг байна. Хэрвээ та англи улсад очвол магадгүй энэхүү автомат дээр өөрийн мэдлэгээ сориод үзэж болох л юм.
Сонирхолтой ажил Хадгалах
2012-11-17, 01:16

Боловсрол эзэмшихийн төлөө

Энэтхэгийн орлого багатай айл өрхүүд нь хүүхдийнхээ боловсролд мөнгө зарцуулж чаддаггүй байна. Тиймээс ядуу өрхийн хүүхдүүд нь сурах ямар ч шаардлага хангаагүй газарт, цэвэр өөрсдийн дур хүслийн дагуу хичээл заалгадаг ажээ. Үүний нэгэн жишээ болох Нью-Дели хотын гүүрний доор явагддаг боловсрол олгох нэгэн үйл ажиллагааны талаар мэдээллийг танд хүргэж байна. Энэхүү гүүрний доорхи “сургуульд” сүүлийн гурван жилийн хугацаанд 30 гаран хүүхэд боловсрол эзэмшжээ.
Боловсрол эзэмшихийн төлөө Хадгалах
2012-11-17, 00:42

Хойд Солонгосын сонин хачин

Хойд Солонгос маш хатуу чанд, хорио ихтэй газар гэдгийг хүмүүс мэдэх биз. Гэсэн хэдий ч Хойд Солонгост очсон жуулчдад тийм сэтгэгдэл төрдөггүй гэнэ. Учир нь жуулчдыг аль болох хүн цөөнтэй, урьдчилан бэлдсэн зочид буудал, ресторанд оруулдаг учраас энэ бүх зүйл ямар ч “үндэслэлгүй” мэт санагдах аж. Жуулчдад засгийн газрын хамгаалалтгүй газар очих хориотой байдаг гэнэ. Ингээд Хойд Солонгосын талаар бас нэгэн сонирхолтой 10 баримтыг хүлээн авцгаая.
Хойд Солонгосын сонин хачин Хадгалах
2012-11-16, 01:41

88 жил ханилсны эцэст хуримаа хийсэн хос

Хятадын иргэн Wu Conghan болон Ву Sognshi нар нь 1924 онд гэр бүлж болжээ. Гал халуун хайрандаа шатсан залуу хос тэр үедээ боломж бололцоо муутай байсан учир хуримаа эгэл жирийнээр тэмдэглэсэн байна. Нэг нэгнээ гэсэн их хайр, халамжин дунд өнгөрсөн он жилүүддээ энэ хоёр хуримын зураг авахуулахыг үргэлж мөрөөдөж ирсэн боловч 88 жилийн дараа биелнэ гэж санаагүй ажээ. Ингээд 100 гарсан хоёр хөгшний хуримын анхны зургийг танд хүргэж байна.
88 жил ханилсны эцэст хуримаа хийсэн хос Хадгалах
2012-11-16, 00:03

Хятадын нууцлаг оюутан

Хятад улсад “Facebook”-тай ойролцоо “Renren” хэмээх сайт байдаг байна. Энэхүү сайтанд ихэвчлэн оюутнууд чөлөөт цагаа өнгөрүүдэг гэнэ. Мэдээж энэ сайтанд олон тооны хачирхалтай фото зургууд байдаг бөгөөд одоо танилцуулах гэж буй зураг нь Renren сайтад алдартай нэгэн охиний зураг юм. Тэгвэл яагаад энэхүү охин тийм алдартай юм бол?... Дэлгэрэнгүйгээс үзэцгээе.
Хятадын нууцлаг оюутан Хадгалах
2012-11-14, 22:50

Хачирхалтай хуулиуд

Улс орон бүр соёлжиж, нийгэмшихэд нэлээд хугацаа зарцуулагдсан бөгөөд үүний хамтаар хэд хэдэн шинэ хууль журам зохиогдож, өөрчлөгдөж байсан. Бичигдсэн, бичигдээгүй хууль байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Харин бичигдээгүй хуулийг хүн бүр дагах ёсгүй боловч зарим нэг бичигдсэн хачирхалтай хуулиуд ч байх юм. Гэсэн хэдий ч эдгээр бүх хуулиуд зөв байсан гэвэл худлаа болов уу. Ингээд энэхүү олон хууль журмуудаас хамгийн хачирхалтай, сонин хуулиудыг хүргэе.
Хачирхалтай хуулиуд Хадгалах
2012-11-14, 00:57

Алтан торон дахь амьдрал

Баялаг, залхуу болон шунал, тачаал бүгд нийлээд юу болох вэ? Магадгүй зугаа цэнгэлийн газар энэ бүгд цуглардаг биз ээ. Нүцгэлсэн бүсгүйчүүд усан сангийн хажууд өөрсдийн эзнээ хөгжөөхийн тулд гэдэсний бүжиг бүжиглэнэ. Татвар эмс гэсэн үгийг сонсохооор л олон хүний хувьд ийм бодол, сэтгэгдэл төрдөг билээ. Тэгвэл бодит байдал дээр өөр байдаг байна.
Алтан торон дахь амьдрал Хадгалах
2012-11-11, 18:15

Хүний амь аварсан амьтад

Бид хүний амь авардаг далайн гахай, нохойны талаар нэлээд их сонсож байсан. Харин арслан, горилл, халим, гахай зэрэг аюулд орсон хүнийг аварч байна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байгаа биз. Үүнээс харахад амьтад гайхалтай зөн совинтой, аюулд орсон хэн нэгнийг оролдохгүй харин ч амийг нь аврахын төлөө тэмцэж, хамгаалж байх юм. Байгаль дэлхий гэдэг үнэхээр хачирхалтай. Ингээд хүний амь аварсан аврагч амьтдын талаар хүлээн авцгаая.
Хүний амь аварсан амьтад Хадгалах
2012-11-10, 23:42

Ханиадыг эдгээх 10 ашигтай ундаа

Хаяанд ирсэн хүйтний улирал нь газар газрын хүмүүсийн ханиад томуу тусах эрсдлийг ихэсгэдэг билээ. Ханиадыг эхний шатанд нь элдэв антибиотик, эм тариа хэрэглэлгүйгээр эмчлэх нь хүний биед илүү сайн байдаг. Тиймээс та бүхэнд газар газрын “эмээгийн” жороор хийсэн ханиадын эсрэг 10 шилдэг ундааг хэрхэн бэлтгэх талаар мэдээллийг хүргэж байна.
Ханиадыг эдгээх 10 ашигтай ундаа Хадгалах
2012-11-10, 22:53

Тэрээр жинхэнэ динозавр бүтээхээр шийджээ

Энэхүү зургуудыг харснаар “Юрын галавын үеийн парк” хэмээх кино таны санаанд орж байна уу? Америкийн палеонтологич Жек Хорнер энэхүү киног зохиосон бөгөөд одоо тэрээр бодит динозавр бүтээхийг эрмэлзэж байгаа гэнэ.Тэрээр энэхүү динозавруудыг хэрхэн бүтээх гэж байгаа талаар шинэхэн номыг гаргах гэж байгаа аж. Харин түүний бүтээх энэхүү амьтан өвсөн тэжээлтэй байх бөгөөд нийгэмд аюулгүй байх гэнэ. Танд энэхүү санал ямар санагдаж байна вэ?
Тэрээр жинхэнэ динозавр бүтээхээр шийджээ Хадгалах
2012-11-10, 22:37

Төгс төгөлдрийн өөрчлөлт

Цаг хугацаа өнгөрөхөд юм бүхэн л өөрчлөгдөж байдаг. Тэгвэл энэ цаг хугацааны хамтаар эмэгтэйчүүд ч өөрчлөгдөж байсан байна. Дээр үед эрчүүд махлаг, том биетэй эмэгтэйчүүдйиг сонирхдог байсан аж. Гэсэн хэдий ч хүн бүрийн сонирхол өөр өөр байдаг. Жижиг биетэй бүсгүйчүүд ч мода-нд орох цаг байсан байна. Ингээд энэхүү сонирхол хэрхэн өөрчлөгдөж, үүний хамтаар эмэгтэйчүүдийн гадаад төрх, бие галбир яаж өөрчлөгдөж байсан талаар сонирхолтой баримтыг үзэцгээе.
Төгс төгөлдрийн өөрчлөлт Хадгалах
2012-11-09, 20:29