Хүний амь аварсан амьтад

2012-11-10, 23:42
30,544
Бид хүний амь авардаг далайн гахай, нохойны талаар нэлээд их сонсож байсан. Харин арслан, горилл, халим, гахай зэрэг аюулд орсон хүнийг аварч байна гэхээр нэг л төсөөлөгдөхгүй байгаа биз. Үүнээс харахад амьтад гайхалтай зөн совинтой, аюулд орсон хэн нэгнийг оролдохгүй харин ч амийг нь аврахын төлөө тэмцэж, хамгаалж байх юм. Байгаль дэлхий гэдэг үнэхээр хачирхалтай. Ингээд хүний амь аварсан аврагч амьтдын талаар хүлээн авцгаая.
Хүний амь аварсан амьтад
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Арслан хулгайчдаас охиныг аврав.
Энэхүү явдал 2005 онд болсон юм. 12 настай Кенийн нэгэн охиныг 7 хоногийн турш эрэн сурвалжилж байсан байна. Охиныг хүчээр гэрлүүлэхийн тулд хулгайлсан хэмээх таамаг дэвшүүлээд байжээ. Харин долоо хоногийн дараа охиныг 3 арслангийн дунд байхад олсон байна. Эдгээр арслангууд хулгайчдыг ихэд айлгаж, охиныг авч үлдсэн аж.

Сүүлд мэдээлснээр цагдаа нарыг ирэхээс өмнө хагас өдрийн турш арслангууд охиныг хамгаалж байсан байна. Тэд охинд ямар ч бэртэл учруулаагүй бөгөөд цагдаа нарыг ирэхэд л холдож явсан аж. Мэргэжилтэнгүүдийн үзэж байгаагаар охины уйлж байсан чимээ нь амьтдыг номхотгосон хэмээн үзжээ. Магадгүй охины уйлах чимээ нь арслангийн үр төлийн уйлахтай ижил сонсогдсон болов уу.



2. Горилл гурван настай хөвгүүнийг аврав.
Зэрлэг амьтдыг амьтны хүрээлэнд тусгай торны цаана байлгадаг гэдгийг бид бүхэн сайн мэднэ. Өөрийн амьдарч буй энэхүү орчиноо хувийн эзэмшил хэмээн үздэг учраас өөрийнх нь орчинд халдсан хэнийг ч яаж ч магадгүй билээ. 1996 оны 8-р сарын 18-нд Брукфилдын амьтны хүрээлэнд нэг ийм явдал болжээ. Гурван настай нэгэн хөвгүүн гориллыг үзэгчдээс тусгаарлаж байсан торон дээр авирч байгаад гориллтой тор руу уначихжээ. Торны өндөр нь 5 метр орчим байсан учраас хүү толгойгоогоороо унаж ухаан алдсан байна.

Хүний тусламж маш удаан хугацааны туршид хүлээх шаардлагатай байсан учраас хүүг аврах ажиллагааг Бинти-Жуа хэмээх горилл гартаа авчээ. Тэрээр болгоомжтойгоор хүүг өргөн, аврагчдын хүлээж байсан торны хаалганы дэргэд авчиржээ. Цагдаа нар болон амьтны хүрээлэнгийн ажилчид хэлэхдээ Бинти туслаагүй байсан бол нөхцөл байдал нэлээд эрсдэлтэй байх байсан аж.

Хэрвээ та горилл хүүхэд аварсан нь санаандгүй зүйл байсан хэмээн бодож байвал 1980 онд Жерсигийн амьтны хүрээлэнд мөн ийм явдал болж байсан байна. Энэ үед бас нэгэн бяцхан хүү тор руу унасан бөгөөд аврагчдыг иртэл горилл бусад гориллнуудаас хүүг хамгаалж байсан байна.





3. Халим живж буй шумбагчийг аварчээ.
Хятадын Харбин хотод байрлах Polarland аквариумд болж байсан шумбалтын тэмцээний үеэр болсон явдал юм. Тэмцээний оролцогчид 6 метрийн гүн, цэв хүйтэн устай, халимтай аквариумын гүн рүү шумбах ёстой байжээ.

Оролцогчдын нэг нь 26 настай Янг Юн байсан юм. Тэрээр дөнгөж аквариумын гүнд ороод байтал түүний хөлийн шөрмөс татсан байна. Тэрээр их айдаст автсан байсан бөгөөд амьсгал нь боогдож эхэлжээ. Янг ингээд л нас барах нь дээ хэмээн бодсон гэнэ. Гэтэл аз болоход Мила хэмээх нэртэй ухаалаг халим түүний хажуугаар сэлж байжээ. Халим Янг Юны хөлийг амандаа зууж дээш түлхэн гаргасан байна. Милагийн ачаар Янг Юн бүсгүй амьд гарч чадсан юм.





4. Гахай эзнээ аварсан байна.
Хамгийн анх энэхүү гахайг нэгэн охины төрсөн өдрөөр бэлэглэсэн бөгөөд тэрээр энэхүү гахайг авахыг хүссэнгүй. Төрсөн өдрийн эзний оронд түүний ээж нь Лулу хэмээх гахайг нэг талаас өрөвдөж, нөгөө талаас улаан өндөгний баяраар зоог хийж болох юм байна хэмээн бодож гэртээ авсан байна. Хэдийгээр гахайн төрх тийм ч сайхан байгаагүй ч энэхүү гахай их ухаантай амьтан байв. Гахайг авсан эмэгтэйг Йо Энн гэдэг байсан бөгөөд түүний зүрх гэнэт муудахад Лулу бүхнийг шууд ойлгож эзэндээ туслахаар яарчээ. Тэрээр өмнө нь хэзээ ч хашааны дотроос гарч байгаагүй боловч эзэндээ туслахын тулд хаалганы түгжээг хүртэл онгойлгож чадсан байна.

Ингээд тэрээр хашаанаас гарч хамгийн ойр байрлах машины замын хажууд очжээ. Ингээд хэсэг хүлээсний дараа нэгэн машин ирж байхыг харсан гахай яг замын голд очоод зогсчихож гэнэ. Гэвч энэхүү заль нь амжилтгүй болсон учраас тэрээр гэр рүүгээ эргэн гүйж, эзнийхээ биеийн байдлыг харчихаад зам дээр эргэн ирж, байрандаа зогсжээ. Харин 45 минутын дараа нэгэн жолооч зогссон бөгөөд магадгүй мөн л гахайгаар ямар нэг баярын ширээний зоог хийх талаар бодож байсан болов уу. Тэрээр Лулуг дагаж туслалцаа шаардагдаж буй эзэгтэйн гэрт ирсэн байна. Ингээд жолооч түргэн тусламж дуудаж эмэгтэйг аварч чаджээ. Харин Лулуд жимсний чанамалтай жигнэмэг өгсөн юм. Хэдийгээр том шагнал биш боловч Лулу сэтгэл хангалуун үлджээ.



5. Туулай чихрийн шижин өвчний комоос эзнээ аварсан нь
Ямар нэг ноцтой, чухал шийдвэр гаргах тал дээр бол туулай хамгийн аймхай нь л байх ёстой билээ. Симон Стеггалл хэмээх нэгэн залуу гэртээ амарч байхдаа чихрийн шижин өвчний комд орсон байна. Түүний эхнэр Виктория гэртээ байсан боловч нөхрөө ачаалалтай өдрийн дараа ядарч унтсан байх хэмээн тоосонгүй. Аз болоход гэр бүлийн хоёртой хамт Дори хэмээх туулай амьдарч байсан бөгөөд тэрээр эзэнд нь муу зүйл тохиолдсон болохыг мэдэрсэн байна. Тэрээр гэнэт Симон дээр үсрэн гарч түүн дээгүүр гүйж, уруул, нүүрийг нь долоож эзнээ сэргээх оролдлого хийжээ.



Удалгүй Виктория нөхөртөө муу зүйл тохиолдсон болохыг гадарлаж түргэн тусламж дуудаж, Симоны амийг аварчээ. Ингээд амьтны гайхалтай зөн совингийн ачаар нэгэн хүний амь аврагдсан байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()