Эшлин Блокер хэмээх нэгэн хачирхалтай охин АНУ-ын Паттэрсон хотод амьдардаг юм байна. Гаднаас нь харахад энгийн 13 настай энэ охин бусад хүүхдүүдийн адилаар сургуульд явж, хөгжмөөр хичээллэдэг боловч нэгэн ер бусын зүйл байдаг гэнэ. Тэрээр огт өвчин мэдэрдэггүй бөгөөд өвчнийг яаж илэрхийлэх талаар ямар ч төсөөлөлгүй байдаг аж. Гараа шууд буцлам халуун усанд дүрж чадах бөгөөд гар нь улайж, түлэгдэж байхад огт анзаардаггүй гэнэ. Гэсэн хэдий ч тэрээр гар барих, даралтын хүчийг мэдэрч чаддаг байна. Нэг удаа тэрээр гараа хугалсан боловч хоёр хоногийн турш юу ч мэдээгүй байсан бөгөөд эцэг эх нь олж харснаар гараа хугалсан болохыг нь мэджээ. Ингээд энэхүү охины талаар сонирхоцгооё.
Хадгалах
Хэдийгээр Орос болон Япон улсын иргэд өөр өөр үндэстэн боловч тэд нэгэн төрлийн зүйлд дуртай байдаг гэнэ. Жишээлбэл : Япончууд спортоор хичээллэх дуртай бөгөөд Оросын тамирчид ихэд таалагддаг аж. Харин Оросууд өвөрмөц, шинэ содон, чанартай техник технологиор гоёх дуртай учраас Япончууд өөрсдийн хийсэн шинэхэн төхөөрөмжүүдийг Орос улсад зарж борлуулдаг байна. Энэ мэтчилэн төсөөтэй талууд ихээхэн байдаг гэнэ шүү. Харин бидэнд ойр байдаг энэ хоёр улсын иргэд юугаараа төстэй болохыг мэдэж авцгаая.
Хадгалах
41 настай Колин Флиттер (Colin flitter) гэгч эрийн толгойд нэг л өдөр сонирхолтой санаа зурс хийн орж иржээ. Юу вэ гэвэл, тэрээр 1966 оны хоёр давхар Routemaster автобусыг уушийн газар буюу бидний нэрлэж заншсанаар Pub болгон хувиргах санааг хэрэгжүүлэхээр шийджээ. Өөрийн толгойд гялс хийн орж ирсэн энэхүү санааг тогтоон барьж, ажил болгож чадсанаар Колин Флиттер нь өнөөдөр үйлчлүүлэгчдийн талархлыг хүлээсэн, өвөрмөц бизнес эрхлэгч болжээ.
Хадгалах
Энэтхэгийн Ражастхан дахь Пушкар хотод цөл газраар тэмээн жин тээгчдэд хамгийн хэрэгтэй зүйлсийг арилждаг үзэсгэлэн худалдаа жил бүр гардаг байна. Энэхүү үйл ажиллагаанд жил бүр маш олон хүн оролцдог ажээ. Ингээд бүгдээрээ уг үзэсгэлэн худалдааны дүр төрх болон түүнд оролцохын тулд худалдаачид болон худалдан авагчид хэрхэн аялдагийг харуулсан сонирхолтой фото сурвалжлагатай танилцацгаая.
Хадгалах
Саке (Sake)-г будааны архи, будааны дарс хэмээн нэрлэдэг боловч түүнийг
хийх үйл явц нь энгийн пиво үйлдвэрлэхтэй адил юм байна. Япончууд саке-г
хоёр мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн гэж үздэг бөгөөд исгэхийн тулд
хүний шүлс ашигладаг байжээ. Энэхүү будааны архины амт чанар хэр сайтай
болох нь архийг хийж буй ерөнхий тогоочтой холбоотой бөгөөд ерөнхий
тогооч нь ихэвчлэн эрэгтэй хүн байдаг байна. Харин Химедзи-д байрлах
“Надагику-Содзо” үйлдвэрт эмэгтэй тогооч ажилладаг нь үнэхээр ховор
тохиолдол юм. Ингээд эмэгтэй тогооч хэрхэн “саке” хийж байгаа талаар
дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.
Хадгалах
Саке (Sake)-г будааны архи, будааны дарс хэмээн нэрлэдэг боловч түүнийг хийх үйл явц нь энгийн пиво үйлдвэрлэхтэй адил юм байна. Япончууд саке-г хоёр мянган жилийн өмнөөс хийж эхэлсэн гэж үздэг бөгөөд исгэхийн тулд хүний шүлс ашигладаг байжээ. Энэхүү будааны архины амт чанар хэр сайтай болох нь архийг хийж буй ерөнхий тогоочтой холбоотой бөгөөд ерөнхий тогооч нь ихэвчлэн эрэгтэй хүн байдаг байна. Харин Химедзи-д байрлах “Надагику-Содзо” үйлдвэрт эмэгтэй тогооч ажилладаг нь үнэхээр ховор тохиолдол юм. Ингээд эмэгтэй тогооч хэрхэн “саке” хийж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авцгаая.
Хадгалах
Швед улсын иргэн нэгэн эмэгтэй, олон жилийн турш хүний араг яс цуглуулж бэлгийн гаж үйлдэл хийдэг байсан хэргээр баривчлагдсан байна. Тэрээр өөрийнхөө энэхүү мэдээллийг саяхан онлайнаар цацсан ажээ. Мөн энэхүү хийсэн хэргийнхээ төлөө ял шийтгэл хүлээхэд бэлэн байгаагаа ч илэрхийлсэн байна. Үнэхээр хачирхалтай бас аймшигтай байгаа биз.
Хадгалах
Хятад улсын Аньхой дүүрэгт байрлах Хэфэй тосгоны нэгэн байрны эзэн өөрийн амьдарч буй байрыг нураахыг зөвшөөрөөгүй байна. Харин удирдлагууд яагаад түүнээс зөвшөөрөл асуусан юм бол? Өмнө нь бол ямар нэг зөвшөөрөл авахгүйгээр шууд нураах байсан ч Хятад улсад хувийн өмчийн халдашгүй эрхийн талаар хууль нэлээд хатуу болсон бололтой. Зарим нэг оронд бол зөвшөөрөл авахгүйгээр шууд л нураах байсан болов уу. Юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч үзэцгээе.
Хадгалах
Гоо үзэсгэлэнгээрээ эрчүүдийн сэтгэлийг татаж, өөррийн хүссэн зүйлээ
хийлгэж чаддаг эмэгтэйг хэрцгий, догшин гэхээс өөр юу гэх билээ. Энэхүү
гоо сайхны хүч чадал нь олон жилийн туршид оршин тогтнож байгаа бөгөөд
сүүлд нь гарах үр дагаварыг үл анзааран сайн ч муу ч үйл хийсээр ирсэн.
Тэд гоо сайхнаасаа гадна зальт арга мэх хэрэглэж, хүнийг өршөөх
энэрэлгүй сэтгэлээрээ бүхнийг ялан дийлж байжээ. Эрт үед захирагчид,
гэгээнтнүүд гэдгээс үл хамааран сайхан бүсгүйн төлөө хамаг зүйлээ
зориулж байсан. Харин дараа нь өөрийн энэ хийсэн зүйлдээ тухайн эмэгтэйг
буруутгах боловч энэ эмэгтэйн гарт өртсөн эрчүүд түүнийг “там”,
“чөтгөр”, “цус сорогч” хэмээн янз янзаар л нэрлэх аж.
Хадгалах
Бидний амьдралд үл мэдэх олон сонин, хачирхалтай зүйлс бий. Эдгээрийн нэг бол бидний хэзээ ч сонсож байгаагүй нэрүүд юм. Хэдийгээр эдгээр нэрс оршин байдаг ч бид энэ зүйлсийг өөрөөр нэрлээд сурчихсан аж. Жишээлбэл: хамрын нүх, хоёр нүдний хоорондох зай, шүдний ооны үлдэгдлийг юу гэж нэрлэдгийг та мэдэх үү? Тэгвэл бидний өөрөөр нэрлэдэг зүйлс үнэн хэрэгтээ ямар нэртэй болохыг мэдэж авцгаая.
Хадгалах
Жил бүр эрдэмтэн шинжээчид өнгөрсөн зуунд оршиж байсан хачирхалтай амьтдыг нээж илрүүлдэг. Хамгийн сонирхолтой нь эртний олдвор болох сонирхолтой амьтад нь хэдэн жилийн турш музейд хадгалагдаж байдаг бөгөөд үүний дараа л судалгаа хийж ямар амьтан болохыг нь тодорхойлдог байна. Тэгвэл эдгээр гайхалтай амьтдыг харж, одоо үед үл оршин тогтнох амьтдын талаар товч мэдээллийг хүлээн авцгаая.
Хадгалах
Эртний Грекийн Делфи сүмд “Өөрийгөө танин мэд” -гэсэн уриаг эрхэмлэдэг
байжээ. Гэвч Бен Франклины хэлснээр үүнийг хийхэд их хэцүү гэнэ. Тэрээх
хэлэхдээ: “ Хийхэд хамгийн хэцүү 3 зүйл байдаг. Үүнд: Ган, алмаз хийхэд
болон өөрийгөө танин мэдэх гэх мэт ордог”-гэсэн байна. Ингээд өөрийгөө
танин мэдэхэд тань туслах болов уу хэмээн бид бүгдийн тэр болгон мэддэггүй 10 баримтын
талаар хүргэе.
Хадгалах