Бид бүхний мэддэггүй зүйлс

2012-11-23, 18:06
25,621
Эртний Грекийн Делфи сүмд “Өөрийгөө танин мэд” -гэсэн уриаг эрхэмлэдэг байжээ. Гэвч Бен Франклины хэлснээр үүнийг хийхэд их хэцүү гэнэ. Тэрээх хэлэхдээ: “ Хийхэд хамгийн хэцүү 3 зүйл байдаг. Үүнд: Ган, алмаз хийхэд болон өөрийгөө танин мэдэх гэх мэт ордог”-гэсэн байна. Ингээд өөрийгөө танин мэдэхэд тань туслах болов уу хэмээн бид бүгдийн тэр болгон мэддэггүй 10 баримтын талаар хүргэе.
Бид бүхний мэддэггүй зүйлс
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа



1. Таны нүдний зарим хэсэг сохор.
Харамсалтай нь хүний нүдэнд огт засаршгүй нэгэн зүйл байдаг бөгөөд энэ нь сохор толбо юм. Хүн бүрийн нүдэнд аливаа нэгэн зүйлийг харж чадахгүй сохор хэсэг байдаг байна. Энэхүү толбо нь нэг нүд нь хараагүй хүнд их хүндрэлийг авчирдаг боловч хоёр нүд нь эрүүл хүнд бол төдийлөн мэдэгддэггүй гэнэ.



2. Та сармагчин шиг үсээр бүрхэгдсэн байдаг.
Хүний биен дээрх үс нь бараг л амьтадтай адил байдаг. Бидний ялгагдах гол онцлог нь үсний урт болон өргөн, нарийн ширхэгээрээ л ялгаатай юм.



3. Таны ДНК-д вирус агуулагдсан.
Хүний биеийн судалгааны үр дүнд гарсан нэгэн сонирхолтой баримт нь хүний ДНК-д вирус агуулагдсан байдаг гэнэ. Бүх вирусууд гадны ямар ч нөлөөгүйгээр тархах боломжгүй байдаг учраас зарим нь ДНК-д орох арга олж, дараа нь үржиж хүний биеэр тархдаг байна. Хэрвээ вирус өөрийн ДНК-г өндгөн эс болон эр бэлгийн эсэнд суулгаж амжвал түүнээс гарах хүүхдийн ДНК-д вирус байх л болно. Хүний хөгжлийн явцад энэ үйл ажиллагаа маш олон удаа давтагдаж байсан учир бидний ДНК-ийн 9% нь вирустэй хэмээн үздэг.



4. Таны бие махбодь таниас залуу.
Цаг хугацаа өнгөрөх тусам та өөрчлөгдөж байдаг. Таны бие махбодийн байдал хэзээ ч өмнөх рүүгээ шилжихгүй. Тиймээс ч та өдөр бүр, секунд бүр өөрчлөгдөж байдаг бөгөөд нэг эс үхэж, өөр нэг эс шинээр үүсэн бий болдог. Бэлгийн бойжилтын нас, үе өнгөрөх тусам таны биед бага насны тань эс бараг л үгүй болно. Тэгвэл та өөрийгөө би мөн хэмээн хэлж болох болов уу. Учир нь таны төрөлхийн эс тань үргэлж, өөрчлөгдөж шинэчлэгдэж байдагюм.



5. Ходоод тань таны бодож байгаагаас илүү ухаантай.
Таны ходоодонд зарим хүний тархинд байдгаас ч илүү их мэдрэлийн эсүүд байдаг байна. Эдгээр мэдрэлийн эсүүд нь ходоодыг хоёр дахь тархи хэмээн тодорхойлоход ч хүрэлцэхүйц байдаг.



6. Та тоолохгүйгээр бодож чадна.
Та дөрвийн дотор заавал тоолохгүйгээр бодож чадна. Өөрийнхөө өмнө 3, 4 зүйлийг харж байгаа тохиолдолд түүнийг заавал тоолж чаддаг байх албагүй. Пирах овгийнхны үгсийн санд тоолох гэдэг ойлголт байдаггүй боловч тэд тухайн зүйлийн тоо ширхгийг мэддэг байна.



7. Таны биен дээр зураас байдаг.
Муурны арьсан дээр зураас байдаг шиг хүний биен дээр мөн нүдэнд харагдахгүй зураасууд байдаг байна. Эдгээр зураасуудыг Блашко гэж нэрлэдэг гэнэ. Энэхүү зураас нь хүний арьс хэрхэн хөгжиж байсан талаар харуулдаг. Зураасууд нь булчингийн эсвэл тунгалгийн системийн дагуу бус байдаг гэнэ. Зарим нэг өвчний тохиолдолд Блашко зураас нь тодорч харагддаг байна.




Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()