Онлайн худалдааны алдартай дэлгүүр болох “eBay”-ийн худалдааны үеэр багагүй луйвар гардаг гэнэ. Тиймээс хуурамч бараа бүтээгдэхүүн худалдаж авахгүй байх талаар зөвлөгөөг энэхүү луйвард өртсөн сэтгүүлч өгсөн байна. Ялангуяа энэхүү худалдан авалтыг өмнө нь хийж байгаагүй хүмүүс анхаарлаа хандуулаарай.
Хадгалах
Амьтад гэдэг үнэхээр хачирхалтай, өхөөрдөм, ухаантай юм. Энэ удаагийн мэдээллээр машин унасан нохой, гэрэлт загаснууд, сэлж буй морь, өндрөөс ус руу үсэрч буй гахайнууд гэх мэт хүмүүс амьтадын харилцааг харуулсан сонирхолтой фото мэдээллийг тоймлон хүргэж байна. Бид амьтадыг хайрлаж хамгаалж, алж устгаж бас үржүүлсээр л байх юм даа.
Хадгалах
Америкийн зураач, уран барималч Майкл Грэб (Michael Grab) чулууны тэнцвэрт байдлыг олж, түүгээрээ янз бүрийн хэлбэр дүрстэй барималыг босгодог гэнэ. Тэрээр олон жилийн туршид чулууны тэнцвэрт байдлыг олохын тулд ажилласан аж. Майклын ажлын гол зэвсэг нь чулуу, тоосго, голын хайрга гэх мэт зүйлүүд багтдаг бөгөөд тэр ямар ч наалдамхай бодис ашиглахгүйгээр энэхүү барималуудыг бүтээдэг байна. Ингээд энэхүү авъяаслаг залуугийн бүтээсэн чулуун барималуудын гэрэл зураг болон бичлэгийг хүлээн авцгаая.
Хадгалах
Бид энэхүү зүйлийг “молоко” гэдгээр нь сайн мэддэг билээ. Харин үүнийг орос хэлнээс орчуулбал “өтгөрүүлсэн сүү” хэмээх нэртэй болж байна. Бид хүүхэд байхаасаа эхлэн “молоко”-г хэрэглэж ирсэн. Гэсэн хэдий ч үнэндээ энэ ямар бүтээгдэхүүн болох, юунд хэрэглэдэг талаар ойлголт бараг л үгүй болов уу. Ингээд “молоко” буюу “өтгөрүүлсэн сүү”-ний талаар баримттай танилцацгаая.
Хадгалах
Хүн төрөлхтнийг сармагчингаас гаралтай хэмээн үздэг. Тэгвэл энэ үнэн ч байж болох л юм. Учир нь Английн нэгэн амьтны хүрээлэнд байдаг Амбам нэртэй горилл хүн шиг хоёр хөл дээрээ явж чаддаг гэнэ. Тэрээр 220 кг жинтэй бөгөөд ийнхүү алхаж чаддагаараа амьтны хүрээлэнгийн төдийгүй интернэтийн од болоод байгаа аж.
Хадгалах
Саяхан буюу 1-р сарын 5-нд Японы Цукидзи хэмээх загасны зах дээр уламжлалт загасны дуудлага худалдаа болж өнгөрсөн байна. Энэхүү дуудлага худалдааны үеэр дэлхийн хамгийн үнэтэй туна загас зарагдсан аж. Загасны жин 222 кг байсан бөгөөд “Kiyomura” рестораны эзэн 1,8 сая иен (28,440,000 төгрөг)-ээр худалдан авсан байна. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй туна загасын талаар сонирхоцгооё.
Хадгалах
Энэхүү залуугийн амьдралыг яагаад өвөрмөц гэсэн болохыг та таамаглаж байна уу? Магадгүй таны таамаг зөв ч байж болох юм. Энэхүү залуу транссексуал юм. Тиймээс ч түүний амьдрал бусад хүмүүсийг бодвол арай өөр, өвөрмөц байдаг болов уу. Ингээд энэхүү залуугийн одоогийн амьдрал болон өмнөх амьдралыг сонирхоцгооё. Зарим тохиолдолд эдгээр хүмүүс үнэхээр харамсалтай.
Хадгалах
12 сарын сүүлээр жил бүр Германчууд “Дэлхийн хакеруудын конгресс”-ийг зохион байгуулдаг байна. Харин өнгөрсөн онд буюу 12 сарын сүүлээр Дэлхийн хакеруудын 29-р конгресс болж өндөрлөсөн аж. Дэлхий дахины 6000 орчим мэргэжлийн хакерууд болон хамгаалалтын албаныхан энэхүү хуралдаанд оролцсон бөгөөд одоогийн нийгэмд тулгарч буй асуудлын талаар ярилцаж, туршлага солилцож дөрвөн өдрийг өнгөрүүлсэн байна.
Хадгалах
Ки-Гомпа (Key Gompa) нь Түвдэд байрлах Буддын нэгэн томоохон сүм бөгөөд Спитигийн хөндийн ойролцоо байрладаг байна. Энэхүү сүм рүү хүрэхэд тийм ч хялбар биш. Учир нь сүм далайн түвшнээс дээш 4166 метрийн өндөрт баригдсан аж. Ки-Гомпа сүмд 11-р зуунаас эхлэн лам нарыг сургадаг байсан бөгөөд одоогоор 300 орчим хүн амьдардаг байна.
Хадгалах
Хадрамаут (Hadramawt) гэдэг бол Өмнөд Йеменд байрлах нэгэн хот юм. Хадрамаут нь шавраар хийсэн тэнгэр баганадсан барилгаараа алдартай бөгөөд энэ нь жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг аж. Эдгээр барилгуудад дал мод болон боловсруулаагүй шавар тоосгыг ашигладаг байна. Үүнээс гадна жуулчдын анхаарлыг татсан нэгэн зүйл нь эмэгтэйчүүдийнх нь хувцаслалт юм. Хадрамаутагийн эмэгтэйчүүд яг л шулам мэт хувцасладаг аж.
Хадгалах
Шинэ жилийг олон арга замаар тэмдэглэж болох боловч Өмнөд Солонгосын сургуулийн хүүхдүүд шиг угтсан бол хүүхэд бүрт тийм ч тааламжтай санагдахгүй л байсан болов уу. Учир нь шинэ жилийн үеэр эдгээр сурагчдыг Ансанагийн ойролцоо байх Тэбудо арлын “Цэнхэр луу” хэмээх хүүхдийн зусланд явуулж биеийн тамирын болон сэтгэл зүйн бэлтгэл хийлгэдэг аж. Бэлтгэлийг тэтгэвэрт гарсан усан цэргүүд хийлгэдэг байна. Сурагчид нүцгэнээр хүйтэн цасан дээр хэвтэж, том мод өргөх гэх мэт хүч хөдөлмөр шаардсан ажлыг хийдэг аж. Ингэж шинэ жил угтах нь төдийлөн таатай биш боловч магадгүй эрэгтэй хүүхдүүдийн хувьд эрүүл бие бялдар, чийрэгжихэд тус болж болох юм.
Хадгалах
Өнгөрсөн Бямба гаригт Испанид €2,5 тэрбум еврогийн тохирлын сантай Лоттерей нь азтангуудыг тодруулсан байна. Энэхүү €2,5 тэрбум-аас Рум улсын эрхэлсэн ажилгүй иргэн €400,000 (726,400,000 төгрөг) хожсон байна. Нэмж хэлэхэд энэ нь Испанид болсон татваргүй хамгийн сүүлийн лоттерей бөгөөд 2013 онд ямар ч лоттерей нь 20%-ийн татвар төлөх аж. Ингээд азтангуудын торгон мөчөөс хүлээн авч сонирхоцгооё.
Хадгалах