Түвдийн гайхалтай сүм

2013-01-09, 23:09
24,484
Ки-Гомпа (Key Gompa) нь Түвдэд байрлах Буддын нэгэн томоохон сүм бөгөөд Спитигийн хөндийн ойролцоо байрладаг байна. Энэхүү сүм рүү хүрэхэд тийм ч хялбар биш. Учир нь сүм далайн түвшнээс дээш 4166 метрийн өндөрт баригдсан аж. Ки-Гомпа сүмд 11-р зуунаас эхлэн лам нарыг сургадаг байсан бөгөөд одоогоор 300 орчим хүн амьдардаг байна.
Түвдийн гайхалтай сүм
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


Зарим нэг мэдээллээс харахад: Хөрш тосгон болох Рангрикийн сүмийг нураасны дараа энэхүү сүмийг барьсан хэмээн үздэг. Сүмд зуны цагаар 300 орчим лам амьдарч эргэн тойрныхоо хөрсийг боловсруулдаг байна. Ки-Гомпа 11-р зууны үед Atisha багшийн шавь Dromton-ы санаачлагаар үүссэн гэж үздэг.

Магадгүй эдгээр баримтууд нь Кадампа сүмд хамаарч болох юм. Учир нь Ки-Гомпа байгаа газар өмнө нь Кадампа хэмээх сүм байсан бөгөөд 14-р зууны үед сүйрсэн аж. Гэсэн хэдий ч эрдэмтэд Ки-Гомпа сүмийг мянга гаруй жилийн түүхтэй хэмээн үздэг юм. Тиймээс 2000 онд энэхүү ойг тэмдэглэсэн байна. Ойн баярыг тэмдэглэхэд Далай лам оролцжээ.



Ки-Гомпагийн түүх үнэн хэрэгтээ ихэд харамсалтай боловч одоог хүртэл энэхүү сүм тогтнож чадсан байна. Сүмийн хувьд 17-р зуун ихээхэн хүнд хэцүү зуун байсан. Учир нь 5-р Далай ламын үед Ки-Гампо сүм рүү татарууд довтолсон байна. Мөн 19-р зуунд сүмийн эргэн тойронд байрлах газар нутаг дээр маш их хэмжээний дайн болж байсан учир сүм энэхүү дайралтанд өртсөн юм. Харамсалтай нь энэ үед сүм дотроос нэлээд их зүйл алдагдсан аж. Харин 1975 онд дахин хүчтэй газар хөдлөлтөнд өртсөн нь ихэд харамсалтай.



Сүм дотор Буддагийн зураг байдаг бөгөөд энэ нь нэлээд үнэ цэнэтэй зүйл юм. 6-7 сарын хооронд сүмд “чөтгөр шатаах” ёслол болдог бөгөөд энэхүү ёслолыг нутгийн иргэд ихээхэн сонирхдог аж. Сүмийн хамба лам нь 15-аар зууны үед амьдарч байсан Ринчен Зонхува байсан байна.



Өнөөдөр энэхүү сүмийг харахад сүм гэхээсээ илүү хамгаалагдсан суурин мэт харагдана. Мэдээж сүмийн архитектур Хятадын уламжлалыг хадгалсан бөгөөд дотроо нарийхан коридортой, ихэнхидээ харанхуй байдаг байна. Сүмийн барилга байн байн нурж байсан боловч лам нар дахин сэргээн босгосоор ийнхүү өвөрмөц загварын сүм үүссэн аж.



Сүм дотор маш олон түүхэн гар бичмэл, зураг, хөрөг болон Ки-Гомпаг хамгаалахын тулд ашиглаж байсан зэвсгүүд байдаг байна.

















































Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()