СААК БАРИМТ

Мьянмар дахь хүүхдийн хүнд хүчир хөдөлмөр

Зүүн урд азид байдаг Мьянмар (Myanmar)-д очоод ирсэн нэгэн фото сэтгүүлчийн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Нийтлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүнд хүчир хөдөлмөрийн талаар өгүүлэх болно. Мьянмад хүүхэд бүр 7-оос 16 хүртэл насандаа ажилладаг бөгөөд тэд голдуу хамгийн хэцүү ажлыг гүйцэтгэдэг байна. Саяхан болтол цэргийнхэн хүүхдийн хөдөлмөрийг идэвхтэй ашиглаж, мянга мянган хүүхдүүд армид ачигч хийлгэж, тэднийг зодож мөн хүчирхийлдэг байжээ.
Мьянмар дахь хүүхдийн хүнд хүчир хөдөлмөр Хадгалах
2013-03-11, 23:19

Газрын гав руу орсон мэт алга болжээ

Хөрсний гулгалтаас үүссэн нүх, галт уулын тогоо, нүхнүүд... Жилээс жилд газар маань бидний хөл доороос ойр ойрхон алга болоод байна. Нүхнүүд зам, талбай, хашаан дотор тэр ч бүү хэл байр байшингуудын яг дороос гэнэт бий болж байна. Та бүхний анхааралд байшин, машин, хүмүүс газрын гаваар орж алга болсон бодит гэрэл зургуудыг толилуулж байна.
Газрын гав руу орсон мэт алга болжээ Хадгалах
2013-03-11, 22:14

Дэлхийн хамгийн үнэтэй замууд

Сүүлийн зуун жилийн хугацаанд дэлхий ертөнц дээр маш олон өөрчлөлтүүд гарсан бөгөөд тэдгээрийн нэг нь зам тээвэр ихээхэн хөгжсөн явдал юм. Морин тэргээр тээвэр хийхийн оронд маш олон өргөн зам баригдаж энэ бүхнийг машинаар сольж илүү хурдан, хөгжингүй болж чадсан билээ. Ингээд эдгээр замууд мэдээж тодорхой хэмжээний үнэ өртгөөр бүтэж байгаа бөгөөд хамгийн үнэтэй замуудын талаар хүлээн авцгаая.
Дэлхийн хамгийн үнэтэй замууд Хадгалах
2013-03-10, 22:45

Элсэн чихрийн ашиг тус

Бид ихэвчлэн элсэн чихрийг цайнд хийж, жигнэмэг хийх гэх мэт зүйлүүдэд ашигладаг. Тэгвэл элсэн чихрийг цайнд хийж уухаас гадна өөр олон зүйлд ашиглаж болдог байна. Жишээлбэл: “Элсэн чихрийг уруулын будагтай хольвол таны уруулын будаг илүү удаан тогтох болно” -гэвэл хачирхалтай санагдаж байгаа биз. Ингээд элсэн чихрийг ахуйн хэрэглээнд хэрхэн ашиглах талаар сонирхоцгооё.
Элсэн чихрийн ашиг тус Хадгалах
2013-03-09, 22:31

Энэтхэгийн төмөр зам

Дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй төмөр замын сүлжээний тоонд Энэтхэгийн төмөр зам багтдаг байна. Төмөр замын бүх үйл ажиллагааг төр нь хариуцдаг аж. Энэтхэгийн гал тэргүүд нь ихэвчлэн хол зайд явдаг бөгөөд өдөрт ойролцоогоор 20 сая хүнийг тээвэрлэдэг байна. Эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд Энэтхэгийн зам тээврийн сайд галт тэрэгний үнийг сарын дотор хоёр дахь удаагаа нэмсэн байна.
Энэтхэгийн төмөр зам Хадгалах
2013-03-07, 21:51

Хэрэглэгчдийг татах нууц

Америкийн шилдэг брэндүүдийн хэрэглэгчдийг өөртөө татах нууцаас хүргэе. Энэхүү нууцуудыг мэдсэнээр та бага зэргийн заль гаргаж өөрийн бизнестээ ч ашиглаж болох юм. АНУ-д саяхан нэгэн судалгаа хийсэн бөгөөд энэхүү судалгаанд олон жилийн туршид тэргүүлэгч хэвээр буй компаниуд оржээ. Судалгааны үр дүнд эдгээр компаниуд хэрэглэгчийн санал хүсэлт болон тэдгээрийн хүсэлд нийцсэн маркетингийг боловсруулснаар ийнхүү амжилтанд хүрсэн болох нь батлагджээ. Тиймээс амжилттай бизнес эрхлэхэд нөлөөлөх чухал зүйлсийн нэг нь хэрэглэгчдийн итгэлийг төрүүлэх явдал юм байна.
Хэрэглэгчдийг татах нууц Хадгалах
2013-03-06, 21:32

Хачирхалтай бизнес

Амьдрахын тулд хүмүүс янз бүрийн л ажил хийж, өөрсдийн бизнесийг бий болгодог. Зарим тохиолдолд бизнес нь амжилттай болж дээш өсөн дэвшиж байдаг бол зарим нь магадгүй бага зэргийн алдаа гаргаж, дутуу төлөвлөснөөр бизнес нь амжилтгүй болох тохиолдол ч бий. Харин энэхүү залуу нэгэн хачирхалтай бизнес эрхэлдэг боловч энэхүү бизнес нь түүнд хангалттай ашиг, орлогыг авчирдаг учраас тэрээр энэ бизнесээ эрхлэх дуртай байдаг гэнэ. Ингээд түүний ямар бизнес эрхэлдэг болохыг сонирхоцгооё.
Хачирхалтай бизнес Хадгалах
2013-03-06, 21:29

Дубайн өнгө төрх

Энэ удаа та бүхэндээ фото сэтгүүлч Алексей Наседкины Дубайгаар аяласан тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Тэрээр хэлэхдээ: “Хэдийгээр Арабын Нэгдсэн Эмират улсад нефтийн технологи хөгжсөн ч тэд үндэснийхээ ёс заншил, уламжлалыг хадгалж үлдсэн ард түмэн юм. Дубайд бараг л хуучин барилга үгүй болж бүх зүйл нь шинэчлэгдсэн ч Дубайд ирснээр түүний гайхалтай байгаль, орчин үе болон эрт үеийн зохилдлогоог нь харахад хэзээ ч мартагдашгүй байх болно” -гэжээ.
Дубайн өнгө төрх Хадгалах
2013-03-06, 01:18

Цэвэрлэгээ хийх хялбар арга

Цэвэрлэгээ хийх дуртай хүн байна уу? Бараг л үгүй болов уу. Гэсэн хэдий ч цэвэрлэгээ хийх нь мэдээжийн хэрэг учраас таны ажлыг хөнгөвчлөх үүднээс цэвэрлэгээ хийх 10 хялбар аргыг хүргэе.

Цэвэрлэгээ хийх хялбар арга Хадгалах
2013-03-05, 21:26

Хүний үнэнч анд-нохой

Хэзээ ч эзнээ гомдоохгүй, үргэлж хүний анд байдаг нэгэн амьтан бол нохой яах аргагүй мөн. Тэгвэл одоо нохой хүний анд байгаад зогсохгүй, бяцхан хүүхдүүдийг эмчилдэг эмч болох нь ээ. Канис-терапии хэмээх нэгэн төв байдаг бөгөөд энэхүү төвд янз бүрийн өвчтэй хүүхдүүдийг нохойны тусламжтай эмчилдэг байна. Нохойгоор хүүхэд эмчлэх аргыг анх 1960 онд хүүхдийн сэтгэл судлаач эмч Борис Левинс илрүүлсэн аж. Нохойг эмчилгээнд ашиглахын өмнө юуны түрүүнд түүний ааш зан, дуу авианд хандах хандлага зэргийг судалдаг бөгөөд үүнд тэнцсэний дараа тусгайлан бүтэн жилийн сургуулилт хийлгэдэг байна.
Хүний үнэнч анд-нохой Хадгалах
2013-03-05, 20:54

Амжилтанд хүрэхээс өмнө

Энэхүү залууг Стив гэдэг. Өмнө нь тэрээр орох оронгүй, ажилгүй нэгэн байсан юм. Гэсэн хэдий ч тэрээр одоо Манчестэр дахь Key 103FM-д ажиллаж радио од болоод байгаа гэнэ. Тэрээр ди-жей Тимийн шоуны ачаар энэхүү нэвтрүүлгийн хөтлөгч бөгөөд баян хуур хөгжим дээр дардагийнхаа ачаар ийнхүү радио од болоод байгаа аж.
Амжилтанд хүрэхээс өмнө Хадгалах
2013-03-04, 00:32

Хууль бус наймаачдын бүтэлгүйтэл

Ямарваа нэгэн хориотой бараа бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулагчдын арга он цаг өнгөрөх тусам илүү нарийн, боловсронгуй болж байгаа билээ. Ялангуяа тэд хэрхэн хил гаргах талаар нэлээд нухацтай бодож зарим тохиолдолд амжилттай шийдвэрийг гаргаж, үл мэдэгдэх замаар хил давуулж чаддаг. Ингээд Беллорусын контрабандуудын хамгийн бүтэлгүй аргуудаас сонирхоцгооё.
Хууль бус наймаачдын бүтэлгүйтэл Хадгалах
2013-03-02, 21:21