Мьянмар дахь хүүхдийн хүнд хүчир хөдөлмөр

2013-03-11, 23:19
21,042
Зүүн урд азид байдаг Мьянмар (Myanmar)-д очоод ирсэн нэгэн фото сэтгүүлчийн тэмдэглэлийг орчуулан хүргэж байна. Нийтлэлд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүнд хүчир хөдөлмөрийн талаар өгүүлэх болно. Мьянмад хүүхэд бүр 7-оос 16 хүртэл насандаа ажилладаг бөгөөд тэд голдуу хамгийн хэцүү ажлыг гүйцэтгэдэг байна. Саяхан болтол цэргийнхэн хүүхдийн хөдөлмөрийг идэвхтэй ашиглаж, мянга мянган хүүхдүүд армид ачигч хийлгэж, тэднийг зодож мөн хүчирхийлдэг байжээ.
Мьянмар дахь хүүхдийн хүнд хүчир хөдөлмөр
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Дайны мөргөлдөөны үед цэргийнхэн хүүхдүүдийг амьд бамбай болгон ашигладаг байсан бөгөөд минжүүлсэн талбайд “минийг арилгах”-ын тулд тэднийг оруулдаг тохиолдол байсан байна. Армид хүүхдүүд зөвхөн ажиллаад зогсохгүй алба хашдаг байна. 12 наснаас нь автомат буу бариулдаг байна. 2001 онд 13-15 насны хэсэг цэрэг хүүхдүүд 15 эмэгтэйг шийтгэжээ. Мьянмад ойролцоогоор 70 000 цэрэг 18 хүртэлх насных ажээ. Сүүлийн жилүүдэд олон улсын олон нийтийн байгууллагуудын шахалтаас болж цусан дэглэм бага зэрэг зөөлөрсөн бөгөөд одоо хүүхдүүд барилга дээр ажиллаж байна.

Өнөөдөр Мьянмар хүүхдийн хөдөлмөр ашигладаг орнуудын жагсаалтад тэргүүн байрыг эзэлж байна. Хоёрдугаар байранд Хойд Солонгос, дараа нь Сомали оржээ.



Энэ газар толгой дээрээ тоосго тавиад явж буй эмэгтэй ердийн л үзэгдэл гэнэ.



Би хэд хэдэн барилга дээр очсон, хаа сайгүй л хүүхдүүд ажиллаж байв.



Бараг бүх зүйл энд гараар хийгддэг, техник тун бага.



Ихэнхдээ охидууд ажилладаг. Охидыг 6 настайгаас нь хүнд ажил хийлгэхээр өгдөг байна. Тэр 8 настай ч цементэн зуурмаг зөөгөөд явж байна. Би 20 кг жинтэй энэ төмпөнг өргөх гэж оролдлоо.



Хууль сахиулагчид юугаа харж байна аа? Цусан дэглэм бүх хууль сахиулагчдыг улсаасаа зайлуулдаг байна.



Аав нь охиндоо хайргыг нь хийж өгч, цаана нь бяцхан хүү энэхүү хайргаар тоглож байна. Барилга дээр гэр бүлээрээ л ажилладаг ажээ.



Харин одоо хамгийн сонирхолтой нь. Ажлын хөлсыг зөвхөн насанд хүрэгчид авна. Хүүхдүүдэд юу ч төлөхгүй, сайндаа л тэднийг хооллоно. Хүүхдүүдийг хүнд хэцүү ажил хийгээд зовж байхад, насанд хүрэгчид суугаад л тамхи татаад байж байдаг. Хэрвээ хүүхэд байхгүй бол эмэгтэйчүүд ажилладаг.



Чөлөөт цагаараа хүүхдүүд эцэг эхийнхээ бөөсийг түүнэ. Мэдээж, сургуулийн талаар ямар ч яриа байхгүй. Мьянмад хүүхдүүдийн 40% боловсролгүй.



Хэрвээ аз таарвал эцэг эх нь хүүхдүүдээ хөрш орнууд руу боол болгон худалддаг. Тэнд эндэхээс бага төлнө. Цай тариалах аж ахуйд ажиллахаар болвол онцгой азтайд тооцогддог. Тэнд ажил нь их хүнд биш, бас амьдрах боломж байдаг. Барилгын эзэн ажилчдынхаа зургыг утсаар авч баясана. Тэр хүүхдүүдийг ажилд хөлсөлдөггүй, тэднийг эцэг эх нь авч ирдэг. “Би 4 эрчүүдэд ажлын хөлсийг төлсөн, тэд гэр бүлээ авчирсан. Хэн тэнд ажиллах нь надад хамаагүй, би хүний амьдралд оролцохгүй”- хэмээн барилгын эзэн ярьсан билээ.



Ингэж л амьдарч байна даа...



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()