СААК БАРИМТ

Дэлхийн гэмт бүлгэмийн толгойлогчид

Дэлхийн хамгийн алдартай гэмт бүлгэмийн толгойлогч нар гэж ямар хүмүүс байдаг бол? Эдгээр хүмүүсийн талаар ярихдаа амьд байхад нь л нүүр тулах хэрэггүй хэмээн хүмүүс айдаг байна. Хэдийгээр энэ хүмүүс бүгд гэмт бүлгэмийн толгойлогч нар боловч бүгд л өөр өөрийн гэсэн онцлог, давуу талтай бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт тархаж хамгийн том гэсэн гэмт бүлгэмийг удирддаг байна.
Дэлхийн гэмт бүлгэмийн толгойлогчид Хадгалах
2013-06-02, 20:20

Дэлхийн хосгүй чамин захууд

Бүр эртний эрин зуунд бүтээгдэхүүнээ солих хэрэгцээ бий болсон үед "Зах" гэсэн ойлголт бий болсон ажээ. Библид өгүүлснээр Авель, Каин хоёр ажлаа хувааж хийж байсан бөгөөд нэг нь малаа хариулж, нөгөө нь усан үзэм тариагаа тарьж байсан байна. Тэр үед л хүмүүсийн хооронд өөрт байхгүй бараагаа олж авахын тулд хоорондоо солих хэрэгцээ үүсжээ. Дараа нь мөнгө бий болж бараа солилцоотой адил үүрэг гүйцэтгэх болсон байна.

Дэлхийн хосгүй чамин захууд Хадгалах
2013-06-02, 20:16

Усан сантай шилдэг 10 баар

Амралтын улирал ирсэнтэй холбогдуулан хүн бүр л ямар нэг сонирхолтой амралтыг төлөвлөж байгаа болов уу. Зуны халуун өдөр бассейнд оронгоо, амттай хүйтэн ундаа уух нь хичнээн таатай. Зарим газар сайхан бассейн байсан ч ойр хавьд уух зүйлгүй байвал бага зэрэг гундуухан санагдах болов уу. Ингээд дэлхийн өнцөг булан бүрийн хамгийн шилдэг “3 in 1” буюу нэг доор 3 үйлчилгээтэй газруудын талаар хүргэе.
Усан сантай шилдэг 10 баар Хадгалах
2013-06-01, 21:36

Өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд

Хүн бүрийн сонирхол янз бүр байдаг. Зарим нэг хүмүүс нь уран зураг, яруу найраг сонирхож байхад зарим нь дуу хөгжим, бүжиг гэх мэт өөрийн сэтгэлд нийцсэн зүйлсийг сонгодог. Зохион бүтээгчид нь үл ойлгогдох, өөрсдийн бодлын гүнээс төрөн гарсан нэгэн бүтээлийг урлаж, харин баячууд хэмээх хөрөнгөтнүүд энэ бүх зүйлийн төлөө галзуу их мөнгө төлөн авдаг байна. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй бас хачирхалтай урлагийн бүтээлүүдийг хүлээн авцгаая.
Өндөр үнэ хүрсэн хачирхалтай уран зургууд Хадгалах
2013-06-01, 06:56

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад

Цэнхэр гариг дээр маш олон төрлийн бодгаль аж төрдөг. Тэдгээрийн заримыг нь бид мэдэхгүй байх нь энүүхэнд. Тиймээс та бүхний мэдлэгийн санд нэмэр болгож, маш ховор төрлийн амьтдын талаар мэдээллийг хүргэж байна. Энд таны мэдэхгүй хэдэн мянган амьтны хэдхэн ширхэг нь л буй. Мэдэхгүй зүйлээсээ эмээх сэтгэлээ түр хажуу тийш нь тавиад, эх дэлхийгээ танин мэдэх сониуч зангаар энэхүү нийтлэлийг сонирхоорой.

Хүмүүсийн бараг мэддэггүй, маш ховор амьтад Хадгалах
2013-05-31, 23:01

Дарангуйлалын хохирогчид

Европын улс орнууд Германы бүслэлтээс суллагдах хүртэл Европ эмэгтэйчүүд Германы цэрэг, офицеруудтай холбоотой байсан байна. Европын орнууд Германы нацистын дарангуйллаас суллагдсаны дараа Герман албан хаагчтай ямарваа нэгэн харилцаа холбоотой байсан бүсгүйчүүдийг ихээр дарамталж, ялгаварлан үзэж байжээ. Үүний гол шалтгаан нь эх оронч үзэл юм болов уу.
Дарангуйлалын хохирогчид Хадгалах
2013-05-30, 20:35

Индонезид хэрхэн гоймон хийдэг вэ?

Индонезид гоймон нь будааны дараа ордог хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Орчин үед гоймонгийн хэрэглээ хэдийгээр ихэссэн ч газар орон бүр төдийлөн үйлдвэрлэж чаддаггүй. Учир нь энэ үйлдвэрийн ажилчид гоймонгоо эртний гар аргаар хийдэг аж. Ингээд энэ удаад Ясир Ферийн гоймонгийн үйлдвэртэй танилцацгаая.
Индонезид хэрхэн гоймон хийдэг вэ? Хадгалах
2013-05-30, 20:12

11 жил хүүгээ торонд хорьжээ

Хятадын Шангфан тосгоны нэгэн эмэгтэй 11 жилийн турш өөрийн хүүг торонд хорьж байгаа гэнэ. Хүүгээ ийнхүү хорих болсон шалтгаан нь тэрээр өмнө нь хүн амины хэрэгт холбогдож байсан бөгөөд ойр тойрныхоо хүмүүсийн аюулгүй байдлыг хангах зорилготой аж.
11 жил хүүгээ торонд хорьжээ Хадгалах
2013-05-29, 18:33

Эртний эдлэл үнэд хүрэх юмаа

Бидний өвөг дээдсүүд үр хүүхэд, ач, гуч нартаа өөрсдийн гэр бүлийн хамгийн чухал нандин гэсэн зүйлийг өвлүүлэн үлдээдэг. Тэгвэл Хятадын нэгэн иргэнд түүний хамаатан нь нэгэн ваар өвлүүлэн үлдээсэн бөгөөд тэрээр олон жилийн дараа энэ ваарыг дуудлага худалдаанд оруулж 120,000 фунт стерлингээр зарж чаджээ.
Эртний эдлэл үнэд хүрэх юмаа Хадгалах
2013-05-28, 19:54

Үзэсгэлэнт арал

“Dusit Thani Maldives” хэмээх тансаг зэрэглэлийн зочид буудал нь Мудху арал дээр оршдог байна. Буудлын эргэн тойронд гайхалтай шүрэн хад, байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн байдаг. Үүнээс гадна “Devarana” хэмээх модон дээр өлгөсөн спа-салон, йогийн төв гэх мэт орчин үеийн хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүхий л зүйл бий гэнэ.
Үзэсгэлэнт арал Хадгалах
2013-05-28, 18:12

Ер бусын хэлбэртэй хаднууд

Фанди тохойн эргийн ойролцоо байдаг Хоупелл (Hopewell) хэмээх гайхалтай тогтоц бүхий хаднуудын гэрэл зурганууд болон мэдээллийг та бүхэнд толилуулж байна.
Ер бусын хэлбэртэй хаднууд Хадгалах
2013-05-28, 17:25

Үрчлээгээ арилгацгаая

Үрчлээ суух нь жам ёс бөгөөд үүнээс хэн ч зугатаж чадахгүй. Гэхдээ та зовж олсон мөнгөө ямар нэгэн үнэтэй гоо сайхны мэс засал, ботокст ашиглахыг хүсэхгүй байна уу? Тэгвэл энэ бүтээгдэхүүн таны анхаарлыг татах магадлалтай л юм. Япончууд бүсгүй танд зориулан нэгэн сонирхолтой үрчлээний эсрэг маскыг бүтээжээ. Энэ маск нь янз бүрийн гоо сайхны мэс засал болон бусад үйлчилгээнүүдээс хэд дахин хямд аж.
Үрчлээгээ арилгацгаая Хадгалах
2013-05-26, 21:41