Индонезид хэрхэн гоймон хийдэг вэ?

2013-05-30, 20:12
17,635
Индонезид гоймон нь будааны дараа ордог хамгийн чухал хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм. Орчин үед гоймонгийн хэрэглээ хэдийгээр ихэссэн ч газар орон бүр төдийлөн үйлдвэрлэж чаддаггүй. Учир нь энэ үйлдвэрийн ажилчид гоймонгоо эртний гар аргаар хийдэг аж. Ингээд энэ удаад Ясир Ферийн гоймонгийн үйлдвэртэй танилцацгаая.
Индонезид хэрхэн гоймон хийдэг вэ?

Ясирын үйлдвэрт гоймон хийхдээ ямар нэг тоног төхөөрөмж ашигладаггүй бөгөөд харин үхэр тэргийн тусламжтай хөдөлдөг чулуун цилиндрийг ашигладаг. Энэ өвөрмөц гоймонгийн технологийг орчин үед хэрэглэх нь юу л бол. Үйлдвэрт 40 орчим ажилчид ажилладаг бөгөөд 1 кг гоймонг 80 цент буюу 1100 төгрөгөөр худалдаалдаг байна. 2013 оны 5-р сарын 22. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Гоймон Хятадын үндэсний хоол боловч хожим нь Индонези даяар тархсан байна. Индонезид гоймонг урт удаан амьдралын бэлгэ тэмдэг болгон авч үздэг. Гоймон үйлдвэрлэх үйл явц. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Гурилыг боловсруулахын тулд чулуун цилиндр сав болон үхэр ашигладаг. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Ажилчид чулуун саван доорх гурилыг нэгэн жигд даралт өгөхийн тулд байнга эргүүлдэг. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Индонезид гоймонг заавал хуурдаг байна. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Хагас боловсруулсан гоймонг гүйцэд боловсруулахаар авч явлаа. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Гоймонг хуурах зориулалттай пийшин. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



65 настай ажилтан болох энэ өвөө гоймонгийн үйлдвэрт 20 жилийн туршид ажиллаж байгаа гэнэ. Харин хажууд нь түүний зайлшгүй шаардлагатай хамтрагчийн нэг зогсож байна. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Ажлаа хийж буй пийшин. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Уурын зууханд хийсэн гоймон. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Ажлын завсарлага. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Гар хөдөлмөр гэж... (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Гараараа гоймонг хэлбэрт оруулах боломжгүй учир тоног төхөөрөмж ашиглахаас өөр аргагүй юм. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Завсарлага. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Завсарлага дуусаж ажилдаа орлоо. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Уурын зууханд хийхэд бэлэн болсон гоймон. (Фото Ulet Ifansasti | Getty Images):





Ингээд харахад энэ үйлдвэрт бараг л бүхий зүйлийг гар аргаар хийж байгаа биз. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Бэлэн болсон гоймон. Индонезээс өөр оронд гар аргаар гоймон үйлдвэрлэх нь юу л бол. (Фото Ulet Ifansasti | Getty Images)



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()