Уржигдар буюу 10 сарын 4-нд Тайландад жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Цагаан хоолтнууд”-ын өдөрлөг эхэлжээ. Пкухет арал дээр болж буй энэ арга хэмжээ нь нутгийн иргэдийн төдийгүй, гадаадын жуулчдын анхаарлыг ихээхэн татдаг байна. Өдөрлөгийн үеэр цагаан хоолтонгууд янз бүрийн шашны зан үйл хийдэг бөгөөд энэ нь үнэхээр аймшигтай бас өвөрмөц мэт санагдана. Ингээд “Цагаан хоолтнууд”-ын өдөрлөгийн гэрэл зургуудаас хүлээн авцгаая. Эмзэг хүмүүс орж үзэхгүй байхыг анхааруулъя!!!
Хадгалах
Та гал, ус хоёрыг хонь чоно хоёр шиг хэзээ ч эвлэршгүй “заналт дайснууд” гэж бодож байна уу? Тэгвэл яг ч тийм биш гэвэл итгэх үү? Маргахаасаа өмнө та усны тусламжтайгаар гал асаах хэдэн арга байдгыг эхлээд харна уу.
Хадгалах
Мөнхийн хөдөлгүүр гэдэг нь түлш болон бусад төрлийн эрчим хүчний эх үүсвэргүйгээр эцэс төгсгөлгүй ажиллаж чадах төхөөрөмжийг хэлдэг гэдгийг бид мэднэ. Мөн тийм зүйл байх боломжгүй гэдгийг ч өнөөдөр бид мэддэг болсон. Тэгвэл одоо бүгдээрээ мөнхийн хөдөлгүүрийнийг бүтээх гэсэн анхны оролдлогууд болон тухайн төхөөрөмжийн хувь тавилан хэрхэн эцэслэсэн талаар сонирхолтой мэдээллийг хүргэх гэж байна.
Хадгалах
"National Geographic" сэтгүүлд энэ зураг «Өлбөрч үхэх ялаар шийтгүүлсэн Монгол эмэгтэй» тайлбартайгаар хэвлэгдсэн байна.
Хадгалах
Австралийн Шинэ Өмнөд Уэльсийн 51 настай бэлхүүсний бүжиг хийдэг Маха Аль Муса 5 настай охиноо хөхөөрөө, бүр хүмүүсийн нүдэн дээр хоололсоор байгаа ажээ. Анхны хоёр хүүгээ энэ эмэгтэй хоёр насанд нь хиймэл тэжээлээр хооллож эхэлсэн бөгөөд харин охиноо 10 нас хүртэл нь хөхөө хөхүүлэхээр шийджээ. Энэ зөв алхам болов уу, та нар юу гэж бодож байна?
Хадгалах
“LIFE” сэтгүүлийнхэн Гитлерийн хувийн гэрэл зурагчин болох Хуго Егер (Hugo Jaeger)-ын дарсан өнгөт гэрэл зургуудыг сэтгүүлийнхээ хуудсанд нийтэлжээ. Хуго 1936 оноос эхлэн Адольф Гитлерийн гэрэл зурагчингаар ажиллаж байсан байна. Гэрэл зурагчин бүхий л арга хэмжээнд оролцох эрхтэй байсан бөгөөд дайн болох нь гарцаагүй болсон үед түүний хамгийн гол үүрэг 2000 гаруй өнгөт гэрэл зургуудаа хаана ч, хэнд ч алдахгүйгээр хамгаалах явдал байжээ. 1945 онд Холбоотны цэргүүд Герман руу хүнд цохилтыг хийн дайран оржээ.
Хадгалах
Өмнөд Африк дахь дархан цаазат газарт зочлогсод нэгэн ер бусын аймшигтай үзэгдлийн гэрч болжээ. Нэгэн цоохор ирвэс жижигхэн пала гөрөөсийг барьсан боловч шинэхэн махаар нь өлөө дарахыг яаралгүй, түүнтэй тоглож, тааламжтай байгаагаа ирвэсний хэлээрээ илэрхийлж нэлээн хугацааг өнгөрүүлсэн байна. Харамсалтай нь тэдний энэ нөхөрлөл удаан үргэлжилсэнгүй. Хол замын хагацашгүй нөхөрлөл биш, соёот араатны хоолоороо зугаагаа гаргасан явдал энэ байж...
Хадгалах
Соссусфлийн хавтгай өндөрлөг газар нь Африкийн Намибын цөлийн хамгийн олон жуулчинтай газруудын нэг юм. Энд ногоон ургамал гэж үгүй бөгөөд хуайс мод л бий. Соссусвлей (Sossusvlei) гэдэг нь элс болон хатсан нуур бүхий газар бөгөөд улирлаас хамаарч өөрчлөгддөг байна. Борооны улирал хүртэл Tsauchad гол нь хатаж, харин бороо орох үед гүн биш нуурыг үүсгэдэг аж. Sossusvlei гэдэг нь “sossus-усны нөөц, ус хуримтлал”, “vlei-гүехэн нуур” гэсэн хоёр үгнээс гаралтай юм. Аадар борооны дараа энэ нууранд 3, 4 сарын турш ус хуримтлагддаг бөгөөд дараа нь ууршин алга болдог аж.
Хадгалах
Саяханыг хүртэл “Дэлхийн хамгийн жижигхэн нохой” цолыг "Бу Бу" нэртэй чихуахуа нохой эзэмшдэг байв. Түүний өндөр нь дөнгөж 10.16 см ажээ. Гэтэл одоо тэргүүн байр 9.65 см өндөртэй "Милли" нэртэй чихуахуад шилжжээ. Одоо энэ нохой эмэгтэй хүний алганд багтдаг Дэлхийн хамгийн жижигхэн нохой юм. Төрөх үедээ цайны халбаганд багтаж байжээ.
Хадгалах
Дэлхийн томоохон хотуудын алинд нь Дэлхийн хамгийн шударга оршин суугчид олноороо суурьшсан байдаг талаар сонирхолтой судалгааг нэгэн сэтгүүлийнхэн хийжээ. Судалгааг маш энгийн байдлаар хийсэн байна. Сэтгүүлийн ажилчид харилцах утас, гэрэл зураг, банкны карт, 50 орчим доллартай дүйцэхүйц мөнгөн дэвсгэрт бүхий 12 түрийвчийг судалгаанд оролцсон хотуудын хамгийн хөл хөдөлгөөн ихтэй хэсэгт албаар гээсэн байна. Хэдий олон түрийвчийг эргүүлж олж өгнө, төдий хэмжээгээр хотын “шударга иргэдийн” үзүүлэлтийг тоолж байв. Ингээд бүгдээрээ аль хотод олон түрийвч эргэн олдож, аль хотод тэр чигээрээ алга болж байсныг олж мэдэцгээе.
Хадгалах
Археологчид Болгарийн зүүн хойд хэсэгт орших Свестарь тосгоноос Фракийн үеийн эртний нэгэн булш олжээ. 2500 жилийн тэртээх энэ булш дотор хоёр морийг босоо хэлбэрээр, зэрэгцүүлэн оршуулсан байсан бөгөөд хэд хэдэн чимэглэлийг бас олсон байна.
Хадгалах
Аргентины загвар өмсөгч Сабрина Саброк нэгэн цагт Дэлхийн хамгийн том хөхтэй гэдгээрээ алдаршиж байсан билээ. Дараа нь тэрээр хөх дэлэнгээ “ургуулж” залхсан бололтой, буцаах явцыг эхлүүлэхийн тулд мэс засалчид ханджээ. Одоогийн байдлаар түүний хөх 10 размер болтлоо багассан байна. Харин биеэн дээр нь шивээс нэмэгджээ. Одоо Сабрина нь “Sabrina Sabrok Band” нэртэй панк хамтлагын гоцлол дуучин болсон байна.
Хадгалах